Ямар бүсгүйчүүд гэмт хэргийн золиос болох нь их байдаг вэ?

Сүүлийн үед аймшигт гэмт хэргүүд ар араасаа гарч, үүний хохирогчид нь сул дорой эмэгтэйчүүд болж байна. Харин судлаачид гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүй, тэдний хохирогчдыг судалсны үндсэн дээр, ямар бүсгүйчүүд илүүтэй хохирогч болдгийг гаргасан байна. Ингээд хамтдаа гэмт хэргийн золиос болох өндөр магадлалтай бүсгүйчүүдтэй танилцъя. 

Ямар бүсгүйчүүд гэмт хэргийн золиос болох нь их байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ухаалаг, даруухан

Ухаалаг буюу багаасаа л хатуу дэглэм, ар гэрийн хяналтанд өсч торнисон охид гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байдаг аж. Учир нь тэд яг л юу ч бичээгүй цаас мэт ариухан тунгалаг байдаг бөгөөд бусдын худал үгс, хуурмаг байдалд толгойгоо эргүүлж, гэмт хэргийн золиос болох аюултай. Энэ нь ердөө л тэднийг хэт хянаж, залуустай харилцаа үүсгэхээс сэргийлж байсан гэр бүлийнхний алдаа болж байгаа юм. 

Ухаалаг, даруухан

2 Юунаас ч эмээдэггүй

Хэнээс ч айж эмээдэггүй, зоригтой бүсгүйчүүд аюулд өртөх магадлал харьцангуй өндөр байдаг. Учир нь тэд шөнө оройн цагаар, харанхуй гудамжаар юу ч болоогүй мэт алхаж, танихгүй нэгний машинд юу ч бодолгүй сууж чадах хүмүүс билээ. Тиймдээ ч, тухайн төрлийн бүсгүйчүүд илүүтэй халдлагад өртөж, гэмт хэргийн золиос болдог байна. 

Юунаас ч эмээдэггүй

3 Хэрүүлч, хэт өөрийнхөөрөө

Үргэлж бусдыг дийлэх хүсэлтэй хэл амтай бүсгүйчүүд аюултай хүмүүсээс айж зугтах биш, тэмцэх гэсэндээ хохирогч болох нь бий. Тэд маш зөрүүд бөгөөд эсрэг хүнээ заавал дийлж байж санаа нь амардаг тул, үргэлж бусадтай зөрчилдөж, аюул руу өөрийгөө түлхэж байдаг. 

Хэрүүлч, хэт өөрийнхөөрөө

4 Шархалсан зүрхтэй

Юу ч хийхээс буцахгүй шархалсан зүрхтэй охид, сүүлийн үед гэмт хэргийн золиос болох нь ихэсчээ. Тэд аюул, айдас ойрхон байлаа ч, одоо алдах юмгүй болсон хэмээх сэтгэхүйгээр хандаж, тэмцэх биш зүгээр л хүлээж авдаг байна. Мөн тэднийг аргандаа оруулж, ашиглах нь гэмт хэрэгтнүүдэд харьцангуй амар байдаг аж. 

Шархалсан зүрхтэй

5 Ажил мэргэжлийн онцлог

Шөнийн клубт ажилладаг, таксины жолооч, рестораны зөөгч охид бүсгүйчүүд өөрсдийн ажил мэргэжлийн онцлогоос хамаарч, хохирогч болох магадлал бусдыг бодвол харьцангуй өндөр болдог аж. Тиймээс та илүү болгоомжтой байж, аюулаас сэргийлээрэй. 

Ажил мэргэжлийн онцлог

Бүсгүй та үдэш оройн цагаар гадуур явахдаа болгоомжтой байгаарай. Аюул гэдэг хэлж ирдэггүй тул, хэзээ ч танай хаалгыг тогшиж магадгүй гэдгийг санах хэрэгтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()