Гахайн утсан махтай холбоотой бүхэн

2012-10-16, 01:33
30,274
Украйны ард түмний дунд: “Зуны намуухан үдэш байна. Гэвч гахайн утсан махаа нуух л хэрэгтэй” -гэдэг хэлц үг байдаг нь тэндэхийн хүмүүс гахайн маханд хэчнээн ач холбогдол өгдөгийн нэгэн нотолгоо болно. Ганц Орос, Украйнчууд гэлтгүй дэлхий нийтээрээ гахайн утсан махыг маш олон төрлийн хоолонд ашигладаг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ гахайн махыг хүн төрөлхтөн хүнсэнд хэрэглэж эхэлсэн түүхээс авахуулаад, энэхүү хүнстэй холбоотой бүхнийг олж мэдэцгээе. Юуны түрүүнд гахайн утсан махыг хамгийн анх Украйнчууд хэрэглээнд нэвтрүүлсэн гэдэг бүрхэг ойлголт байдаг нь учир дутагдалтай гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь хамгийн анх хятадууд үүнийг хэрэглэж эхэлсэн бол, давсалж утсан гахайн мах нь Италичуудаас гаралтай.
Гахайн утсан махтай холбоотой бүхэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Гахайн утсан мах бол үеийн үед хурдан бэлтгэх боломж бүхий амттай хачир байсаар ирсэн. Гахайн өөхгүй баярын ширээ ховор тохиолддог билээ. Тэр тусмаа хойд хөршийнхний хувьд архи, самогон зэргийг заавал гахайн утсан мах дагалддаг. Архи гэлтгүй бүх төрлийн хуурай дарсны хамгийн амттай даруулга болдог байна.



Гахайн утсан махыг тохируулж хэрэглэвэл элгийг цэвэрлэж, антеросклероз болон өтгөн хатах өвчнөөс урьдчилан сэргийлж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Мөн 100 граммдаа 770 ккал илчлэг агуулдаг учраас биеийн температурыг дулаан байлгаж, даарахаас хамгаалдаг байна. Мэдээж аливаа бүхний жорыг нь тааруулж байж л эм болдог учраас гахайн махыг байнга, тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд үргэлж сайнаар нөлөөлөхгүй, эргээд хор болж мэднэ гэдгийг хэлэх хэрэгтэй байх.



Африкийн Танзаны нэгэн омогт сүйт бүсгүйн инжинд гахайн утсан мах өгдөг заншилтай ажээ. Харин Тула-д талхан дээр хэрчсэн гахайн мах, сармис тавьсан “Баяр хөөр” гэсэн нэртэйгээр зарагддаг байна.



Гахайн өөх нь загасчдын хувьд хамгийн сайн өгөөшнүүдийн нэг болдог ажээ. Гахайн дотор гэдэсний өөх нь загасны уурган дээр сайн тогтдог бөгөөд загасыг хамгийн их татдаг юм байна.



Одесс хотод жил бүрийн 4-р сарын 1 буюу Инээдмийн баяраар хамгийн их гүйлгээтэй байдаг чихэр бол “гахайн өөхтэй шоколад” хэмээх амттан юм байна. Гэхдээ шоколадан дотор нь гахайн өөх биш, цагаан өнгөтэй шоколад байдаг ажээ.



Гахайн утсан махыг ажилруугаа бэлдээд авч явахад хамгийн тохиромжтой үдийн зоог болдог. Учир нь хоёр зүсэм талхан дээр хоёр хэрчим гахайн мах бэлдээд, аваад явбал өдрийн цагаар таны элгэнд ачаалал өгөлгүйгээр эрчим хүчийг эрс нэмэгдүүлж, өлийг дардаг байна. Ямар ч боов, пирожкиноос хамаагүй дээр гэнэ шүү.



Шарсан төмс, гахайн мах хоёр нь бага зэргийн горчицтой нийлэхээрээ эрчүүдийн шар айрагны “баярын” жинхэнэ төгс хачир болдог байна.



Улаан манжинтай борщ шөлийг дээгүүр нь хөвөх цөцгий болон тосны бөмбөлгүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Тэгвэл хоолны дэглэм барьж байгаа боловч борщ идмээр байгаа хүмүүст зөвлөхөд цөцгийний оронд жижигхэн хэрчсэн гахайн өөх тавьчихвал сэтгэлзүйн хувьд жинхэнэ борщ идэж байгаа мэт л санагдахаас гадна илүү илчлэг багатай болдог байна.



Хар талхыг гахайн өөхтэй шорлож байгаад, ил гал дээр шарж идэж үзсэн хүмүүст хэлэхэд: “Та потапцы гэдэг нэртэй зууш бэлдэж иддэг байж”- гэж хэлмээр байна. Украйнчууд хар талхыг хоёр талаас нь гал дээр шар шарж байгаад, дээрээс нь гахайн өөх, хэрчсэн сармис, петрушка болон укроп тавьж иддэг бөгөөд үүнийгээ “потапцы” гэж нэрлэдэг байна.



Киев хотод “Украйн гахайн мах”-нд зориулсан инээж буй алтан гахайны баримал байдаг. Энэхүү барималан дээр “Гахайн мах бол алттай ижил үнэтэй зүйл. Гахайн мах бол Украйнчуудын хувьд бодит валют юм. Энэ бүтээгдэхүүн нь манай ард түмнийг санхүүгийн хүнд хэцүү цагыг даван туулахад нь тусалсан. Гахайн мах Украйнд байсан, байгаа, байх ч болно.” -гэж бичсэн байдаг бөгөөд Михаил Поплавскийн санаачлагаар босгожээ.








Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()