Амралтын өдрийн алимны бялууны жор

2012-09-30, 18:37
28,352
Сайтын эрхэм хэрэглэгч танд амралтын өдрийн дулаахан мэндийг хүргээд, амаа олохгүй идэх амтат алимны бялууг хэрхэн гэрийн нөхцөлд, өөрийн гараар бэлдэх хялбар жорыг хүргэж байна. Хайртай хүмүүстэйгээ хамт ширээ тойрон суугаад, өөрийн гараар хийсэн бялуугаа хуваан идвэл амьдралын хамгийн гол хүчин зүйл болсон ГЭР БҮЛ гэдэг талбар тань илүү бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Амралтын өдрийн алимны бялууны жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Юуны өмнө бага зэрэг бялууны цагаан гурил, бас элсэн чихэр бэлдэнэ.

Гараа угаагаад, 4 ширхэг өндөг түүхийгээр нь саванд хийгээд сайтар хутгана.

Духовк – оо 180 градус хүртэл нь халааж бэлдэхээ марта ваа.



Өндөгөө сайтар хутгаж буй байдал.



Өндөгөө хөөсөртөл нь хутгана.



Дээрээс нь гурилаа нэмнэ.





Зураг дээрхи шиг зууралдсан шингэн болтол нь хутгана.



Хэвтэй саван дотор алимаа ийм маягаар өрж тавина. Та өөрийн бүтээлч сэтгэлгээндээ хөтлүүлж, хүссэнээрээ тавьж болно.



Давс, элсэн чихэр, ванилийн нунтаг зэрэг хүссэн амтлагчийг нь тааруулан амталсан зуурмагаа алимтай хэвэндээ хийнэ.



Урьдчилсан байдлаар таны удахгүй бэлэн болох бялуу иймэрхүү харагдах учиртай.



Зуухандаа 30 минут хэртэй болгосны дараа.



Түүхийрээгүй гэдгийг нь мэдэхийг нь тулд шүдэнзээр хатгаж үзэж болно.



Хэвтэй талыг нь дээш харуулан хөмрөөд, хөртөл нь хүлээх үлдлээ.



Тавтай зооглоорой, таны бялуу бэлэн боллоо.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()