ХООЛОНДОО

Төмсөөр амтат зууш хийх хялбар арга

Төмс нь 12-16 хувийн цардуул, С витаминыг ихээр агуулдаг. Цусны даралт бууруулах, ходоодны шархны үрэвсэл, гэдэсний түгжрэл, түлэнхийн шарх болон уламжлалт ардын эмчилгээнд өргөн хэрэглэдэг ажээ. Үүнээс гадна бөөрөнхий байцаа, луувангаас 3 дахин илүү илчлэг чанартай байдаг байна. Бид өдөр тутамдаа төмсний нухаш, шарсан төмс, төмсний зутан зэрэг олон төрлийн амт чанар сайтай хоол бэлдэж болно. Харин энэ удаад шинэ нэр төрлийн жигнэсэн төмс бэлдэх аргыг та бүхэндээ хүргэж байна.
Төмсөөр амтат зууш хийх хялбар арга Хадгалах
2015-11-25, 20:04

Хүний биеэс хурц үнэртдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүний биед тухайн хүний өөрийн хөлсний үнэр, архи тамхины үнэр, хүрээлэн буй орчны бохирдлын үнэр (утаа, хог, чийг) гэх мэт эвгүй үнэр шингэхээс гадна өдөр тутамдаа идэж хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний төрөл бүрийн үнэрүүд шингэх нь бий. Тиймээс элдэв муухай үнэрээс зайлсхийж, эвгүй байдалд орохыг хүсэхгүй байвал дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийн зөв зохистой хэрэглэхийг санал болгож байна.
Хүний биеэс хурц үнэртдэг хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах
2015-11-23, 19:56

Та хоолоо яаж тавагладаг вэ?

Ресторанд орсон ч бай, гэртээ хооллосон ч бай, халбага сэрээгээ хэрхэн тавьж буй, аяга тавган дээрээ хоол, зуушаа хэрхэн байрлуулж байгаагаар нь тухайн хүний дотоод араншинг тодорхойлж болдгийг сэтгэлзүйчид тайлбарласан байна. Хоол идэж байгаагаар биш, хоолоо хэрхэн тавгалдгаар тань таныг шинжье.
Та хоолоо яаж тавагладаг вэ? Хадгалах
2015-11-22, 20:05

Солонгос үндэсний хоол “Бибимбап” хэрхэн хийх вэ?

Бид өмнө нь та бүхэнд Солонгос үндэсний хоол болох гахайн махан хуурга буюу “Жэюг буггим”, үхрийн махан хуурга буюу “Булгоги” зэрэг хоолнуудыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбар хийх аргуудыг хүргэж байсан билээ. Харин одоо та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан солонгос үндэсний будаатай хуурга буюу “Бибимбап” хийх хялбар аргыг, орц жорын хамт хүргэж байна. Та амралтын өдрүүдээрээ ямар хоол хийхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн дараах жорыг туршаад үзээрэй.

Солонгос үндэсний хоол “Бибимбап” хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-22, 00:00

Гэртээ пицца хийх хялбар арга

Пицца бол дэлхий дахинаа алдартай улаан лоолийн соус, бяслаг, төрөл бүрийн шанзтайгаар жигнэж, хайрсан хавтгай талх буюу гамбир юм. Пиццаг хүн бүр өөр өөрийн орц жороор хийх дуртай байдаг. Энэ удаад таны пиццаны төрөл зүйлийг нэгээр нэмж, нимгэн гурилтай пиццаг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Гэртээ пицца хийх хялбар арга Хадгалах
2015-11-19, 22:00

100 калори юутай тэнцдэг вэ?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс хэдий амттай ч, хэрэггүй калори ихтэй учир сэтгэл зовоодог нь нууц биш. Калори гэдэг нь ерөнхийдөө хүний биеийн “түлш” гэсэн үг. Насанд хүрсэн хүний нэг өдөрт авах ёстой хамгийн бага калорийн хэмжээ нь 1400 юм. Гэтэл зарим хүнсний бүтээгдэхүүнүүд хүний биед төдийлөн хэрэгцээтэй бус өндөр калоритай байдаг. Тэдгээр нь бидний авах ёстой илчлэгээс хэтэрч, илүүдэл өөх болон хувирдаг байна. Ингээд 100 калори ямар хүнсний бүтээгдэхүүнүүдтэй тэнцдэг вэ гэдгийг хамтдаа харцгаая.
100 калори юутай тэнцдэг вэ? Хадгалах
2015-11-18, 01:08

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд

Эх оронд маань өвлийн тачигнасан хүйтэн жавар нэгэнтээ айлчилж, өвлийн улирал энүүхэн хаяанд иржээ. Голд хүйт оруулсан энэхүү улирлыг ханиад томуугүй давахын тулд бидэнд халуун жимсний цай, бас халуун шөл байхад л хангалттай. Ингээд та бүхэнд орон орны амтат шөлнүүдийг танилцуулж байна.

Өвлийг өнтэй давахад туслах амтат шөлнүүд Хадгалах
2015-11-17, 20:05

Бидний иддэг хоол хүнсний сөрөг тал

Хоолны дэглэм бариад, дасгал хөдөлгөөн боломжийнхоо хэрээр хийгээд байхад л жин хэмжигчийн зүү байрнаасаа ерөөсөө хөдлөхгүй байна уу? Тэгвэл та эдгээр бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг бол хүссэн жиндээ хүрэх зам улам л холдоно гэсэн үг. Тэгэхээр энэ жагсаалтанд ямар ямар бүтээгдэхүүнүүд байдаг юм бол? Хамтдаа харцгаая.
Бидний иддэг хоол хүнсний сөрөг тал Хадгалах
2015-11-16, 20:00

Амталж шарсан гахайн мах буюу “Жэюг бугим” хэрхэн хийх вэ?

Өмнөх дугаартаа бид та бүхэндээ Солонгос үндэсний хоол болох “Булгоги” хийх аргыг хүргэсэн бол энэ удаад харин амталж шарсан гахайн махан хуурга буюу “Жэюг бугим” хийх аргыг танилцуулж байна. Та бүхэн ажлын өдрүүдийн алжаалаа амтат хоол хийж тайлаарай.

Амталж шарсан гахайн мах буюу “Жэюг бугим” хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-13, 20:47

Лемоны ашиг тус

Лемон нь цитрусын төрлийн жимс учир С витамин ихээр агуулаад зогсохгүй, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдрын химийн элементүүдийг задалж,  нян бактерийг 100% устган, ариутгах зэрэг үйлчилгээтэй байдаг. Энэ мэтчилэн хүний биед тоолж баршгүй ашиг тус үзүүлэхээс гадна, гоо сайхны болон ахуйн хэрэглээнд ч маш өндөр “үүрэг гүйцэтгэдэг” байна. Та эдгээрээс өөрт хэрэгтэйгээ хадгалаад аваарай. Танд хэрэг болно гэж найдаж байна.
Лемоны ашиг тус Хадгалах
2015-11-10, 21:14

Гэртээ Солонгос хоол хэрхэн хийх вэ?

"Булгоги" бол Солонгос үндэсний уламжлалт жороор хийдэг үхрийн махан хуурга юм. Үүнийг төрөл бүрийн хачир (панчан), будаатай хольж иддэг байна. Ингээд та бүхэнд амтат үхрийн махан хуургыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбархан хийх аргыг хүргэж байна. Та заавал туршиж үзээрэй.

Гэртээ Солонгос хоол хэрхэн хийх вэ? Хадгалах
2015-11-09, 20:42

Тахианы махан салат хийх хялбар аргууд

Та үдийн цайндаа болон оройн зоогныхоо зуушинд ямар салат хийхээ мэдэхгүй байгаа бол танд тахианы махан салатыг 3 төрлөөр хийх аргуудыг хүргэж байна. Тахианы мах нь хүнсний ногоотой төгс зохицдогоос гадна шингэц сайтай хөнгөн хүнс юм. Тиймээс танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Тахианы махан салат хийх хялбар аргууд Хадгалах
2015-11-08, 20:30