Та хоолоо яаж тавагладаг вэ?

2015-11-22, 20:05
6,137
Ресторанд орсон ч бай, гэртээ хооллосон ч бай, халбага сэрээгээ хэрхэн тавьж буй, аяга тавган дээрээ хоол, зуушаа хэрхэн байрлуулж байгаагаар нь тухайн хүний дотоод араншинг тодорхойлж болдгийг сэтгэлзүйчид тайлбарласан байна. Хоол идэж байгаагаар биш, хоолоо хэрхэн тавгалдгаар тань таныг шинжье.
Та хоолоо яаж тавагладаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хэрвээ та бүх хоолоо тавган дээрээ ялгаж тавьдаг бол...
Та маш цэвэрч нямбай, зорилгодоо хүрэхийн төлөө юуг л бол юуг даван туулдаг хүн. Танд яг одоо юу хэрэгтэй байгааг маш сайн  мэддэг. Нэг үгээр хэлбэл цаг үеэ маш сайн мэдэрч чаддаг хүн юм.



2. Тавган дээрх хоолнуудаа ямар ч ялгаа зааггүй, замбараагүй тавьдаг бол...
Та эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч, хэнээс ч хараат бус байхыг эрмэлздэг, адал явдалд дуртай, шинийг танин мэдэх хүсэлтэй хүн юм. Та тархиндаа биш зүрх сэтгэл болон сэтгэл хөдлөлдөө захирагдаж шийдвэр гаргах нь элбэг.



3. Оройн хоолоо тавганд биш аяганд иддэг бол...
Заримдаа таваг байхгүй тохиолдолд аяганд хоолоо идэх үе бий. Гэхдээ байнга ингэж иддэг бол тухайн хүний бүтээлч сэтгэхүй өндөр хөгжсөн, эргэн тойрныхондоо гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг байна. Бүтээлч байдлаараа бусдаас ялгардаг бөгөөд ажилдаа болон алхам тутамдаа гайхалтай зүйлс сэдэж хүмүүсийг гайхшруулдаг.



4. Бусдын таваг руу хоолоо хийдэг бол...
Хоолны үлдэгдлийг хийх тухай яриагүй юм шүү. Хэрвээ та ингэдэг бол бусдад санаа тавих дуртай, бусдын хувийн орон зайг маш ихээр хүндэлдгийн илэрхийлэл болдог байна.



5. Хоолоо дээр дээрээс нь давхарлаж иддэг бол...
(Тухайлбал будаан дээрээ тахиагаа тавих, салатан дээрээ махаа тавьж иддэг гэх мэтчилэн) Та бол хуучинсаг хүн. Түүнчлэн хайр дурлалын тал дээр маш хатуу байр суурьтай. Ажил хэрэгч, хариуцлагатай.



6. Хоол, дессертээ нэг тавган дээр тавьж иддэг бол...
Боломжийг бүхнээс түрүүлэн харж, санаачлагыг гартаа авч чаддаг. Алсын хараатай, гүйлгээ ухаан, амьдрах чадвар сайтай. Заримдаа хэрэггүй зүйлийг чухалчлан үзэж дэмий зүйлд цаг, мөнгө, сэтгэл оюунаа зориулах нь бий.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()