Гэртээ пицца хийх хялбар арга

2015-11-19, 22:00
171,814

Пицца бол дэлхий дахинаа алдартай улаан лоолийн соус, бяслаг, төрөл бүрийн шанзтайгаар жигнэж, хайрсан хавтгай талх буюу гамбир юм. Пиццаг хүн бүр өөр өөрийн орц жороор хийх дуртай байдаг. Энэ удаад таны пиццаны төрөл зүйлийг нэгээр нэмж, нимгэн гурилтай пиццаг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Гэртээ пицца хийх хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Зуурмагт:
- Бүлээн ус - 100 гр.
- Хуурай исгэгч - 0,5 цайны халбага
- Давс болон элсэн чихэр – тус бүр 1 цайны халбага
- Гурил (шигшсэн) – 2 аяга
- Өндөг – 1 ширхэг
- Чидун жимсний (ургамлын) тос – 2 хоолны халбага



Зуурмаг бэлдэх аргачлал:
Бүлээн усандаа элсэн чихэр, хуурай исгэгч, давсаа хийн уусгана. Үүн дээ шигшсэн гурилныхаа талыг цацах маягаар хийж хутгаад дээр нь өндөгөө нэмж дахин сайтар холино. Дараа нь үлдсэн гурил болон тосоо хийж сайтар холиод зуурмаг бэлэн болно. /зуурмагыг хоёр хэсэг хуваан тус бүр нь 35-40 см диаметртэй пицца хийж болно/ Зуурмагаа шаардлагатай тохиолдолд хуурай гурил цацан нимгэн элдэнэ. Листээ тослон элдсэн зуурмагаа дэвсэж өгнө.



Соус бэлдэх аргачлал:
Улаан лоолийн соус бэлдэнэ. 2-3 ширхэг улаан лоолийг буцалсан усанд хэсэг байлгаад хальсийг нь хуулж авна. Дараа нь улаан лоолийн зөөлөн эдийг холигчид чимх нунтаг базилик, орегано, бага зэрэг ургамлын тос, давс, элсэн чихрийн хамт хийж нухашлана. Соусыг 5 минут орчим чанаж хөргөөд зуурмаг дээрээ түрхэнэ.



Шанзанд:
Та өөрийн хүссэнээр дуртай шанзаа хийж болно. Жишээ болгож хоёр төрлийн хиам, бөөрөнхий сонгино, давсалсан өргөст хэмх, улаан лооль, мөөг, бяслагтай шанзыг сонголоо.


Шанзнуудаа соус түрхсэн зуурмаг дээрээ замбараагүйгээр өрж тавиад дээр нь үрсэн бяслагаа жигд бүрхэж өгнө.



Дараа нь шарах шүүгээгээ 220 градус хүртэл халааж пиццагаа 15-20 минут жигнэнэ.



Ингээд хялбар бөгөөд амтат пицца бэлэн боллоо.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()