Бидний иддэг хоол хүнсний сөрөг тал

2015-11-16, 20:00
12,172
Хоолны дэглэм бариад, дасгал хөдөлгөөн боломжийнхоо хэрээр хийгээд байхад л жин хэмжигчийн зүү байрнаасаа ерөөсөө хөдлөхгүй байна уу? Тэгвэл та эдгээр бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг бол хүссэн жиндээ хүрэх зам улам л холдоно гэсэн үг. Тэгэхээр энэ жагсаалтанд ямар ямар бүтээгдэхүүнүүд байдаг юм бол? Хамтдаа харцгаая.
Бидний иддэг хоол хүнсний сөрөг тал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Савтай жүүс
Бид багаасаа л савтай жимсний жүүснүүдийг витаминаар баялаг ундаа хэмээн бодож ирсэн. Гэтэл эдгээр жүүсэнд агуулагдах сахарын хэмжээ нь 30гр буюу 7-11 халбага байдаг гэвэл та итгэх үү? Түүнчлэн орчин үед савлагдаж байгаа жүүснүүдэд ихэнхдээ жимсний цэвэр шүүс биш харин найруулсан сироп агуулагдаж байдаг байна. 



2. Өглөөний хоол
Гадаадуудын ихэнхдээ хэрэглэдэг сүүнд хийж иддэг өглөөний цайг эрүүл мэндэд тустай, жин хасахад тусладаг хэмээн хүмүүс эндүүрдэг. Гэтэл энэхүү бүтээгдэхүүнд дунджаар 50гр элсэн чихэр агуулагддаг ажээ.



3. Савтай тараг буюу йогурт
Дэлгүүрүүдээр зарагддаг жимсний амт найрлагатай төрөл бүрийн савтай тарагнууд дунджаар 125 граммын хэмжээтэй байдаг гэж үзвэл хамгийн багадаа 6 хоолны халбага элсэн чихэр агуулдаг байна. Харин гэрийн аргаар бүрсэн тараг бол кальциар баялаг төдийгүй сахарын хэмжээ харьцангуй бага юм.



4. Ууттай кофе
Манай дэлгүүрүүдэд түгээмэл зарагддаг “YeYe”, “MacCoffee” “King Coffee” “Maxim” зэрэг кофенуудыг хүмүүс маш ихээр авч хэрэглэдэг. Эдгээр нь сахарын агууламж маш ихтэйгээс гадна, цэвэр кофены агууламж хамгийн багатай байдаг. Ганцхан жижигхэн уут кофе гэхэд л 70 ккал (калори) болон 10гр сахар агуулдаг ажээ.



5. Талх
Дээд гурилаар хийсэн гурил нь илчлэг ихтэй учир таргалалтын жинхэнэ “сайн найз” юм. Бүхэл үрийн гурилаар хийсэн талх нь эрүүл хооллолтонд тооцогдох хэдий ч мөн л жин нэмдэг. 100гр талханд ойролцоогоор 4гр сахар агуулагддаг байна.



6. Хиам
Үйлдвэрийн аргаар хийсэн хиам, зайдас зэрэг нь хүний биед хортой маш олон бодисуудыг нэгэн дор агуулдаг байна. Өөх тос, өнгө будаг, амт оруулагч зэргийг их хэмжээгээр агуулахаас гадна 1 килограмм махан бүтээгдэхүүнд 20 цайны халбага элсэн чихэр агуулагддаг байна.



7. Архи болон алкохолны төрөл
Алкохол нь хоолны дуршлыг улам нэмэгдүүлдэг. Тухайлбал 100 гр ликёрт 300 кл калори агуулдаг байна. Харин эдгээрээс хамгийн хор нөлөө багатай нь хуурай дарс юм.



8. Амттан болон жимсний чанамал
Жимсний чанамлыг бид эрүүл хүнсэнд тооцон, “санаа амар” хэрэглэдэг. Гэтэл дэлгүүрүүдээр зарагддаг болон гэрийн аргаар бэлтгэсэн жимсний чанамал нь жинхэнэ “чихрийн мангасууд” байдаг байна. Тухайлбал 100 гр сүүтэй шоколадны тал хувь нь элсэн чихэр байдаг гээд боддоо. Хэрвээ та жин хасахаар нэгэнт шийдсэн бол энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоолны жагсаалтаасаа нэг  мөсөн хассан нь дээр шүү.



9. Халуун ногоо
Давслаг болон халуун ногоотой хоол хүнсэнд ч гэсэн сахарын агууламж маш их байдаг. Тухайлбал: 100гр улаан лоолийн кетчупт 30гр сахар, элдэв төрлийн хоолны амтлагч, жан,цуу зэргийг 10% нь сахар байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()