Төмсөөр амтат зууш хийх хялбар арга

2015-11-25, 20:04
12,273
Төмс нь 12-16 хувийн цардуул, С витаминыг ихээр агуулдаг. Цусны даралт бууруулах, ходоодны шархны үрэвсэл, гэдэсний түгжрэл, түлэнхийн шарх болон уламжлалт ардын эмчилгээнд өргөн хэрэглэдэг ажээ. Үүнээс гадна бөөрөнхий байцаа, луувангаас 3 дахин илүү илчлэг чанартай байдаг байна. Бид өдөр тутамдаа төмсний нухаш, шарсан төмс, төмсний зутан зэрэг олон төрлийн амт чанар сайтай хоол бэлдэж болно. Харин энэ удаад шинэ нэр төрлийн жигнэсэн төмс бэлдэх аргыг та бүхэндээ хүргэж байна.
Төмсөөр амтат зууш хийх хялбар арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Үүнийг хийхэд маш хялбараас гадна амт сайтай, өег, бас олон орц шаардахгүйгээрээ давуу талтай юм.

Орц:
-Төмс
-Гахайн утсан мах эсвэл хиам
-Ургамлын тос 2-3 цайны халбага
-Бага зэрэг карри
-Буурцагны цуу 1 цайны халбага
-Давс   
-Ногоон сонгино



Хийх арга: Төмсөө хальсалж угаагаад, нимгэн хэрчинэ. Хэрчихдээ доод хэсгийг нь хэрчихгүй үлдээгээд завсар нь хиам юмуу гахайн мах хавчуулахаар болгоно. Тал хэрчсэн төмсөө тугалган цаасаар ороогоод  200 градуст халаасан шарах шүүгээнд 30 минут хийнэ.



Энэ хооронд хиам, гахайн махаа давслаад, тусад нь нэг тавганд ургамлын тосонд перец, буурцагны цуу, карригаа хольж, соусаа бэлдэнэ. 



Төмсөө шарах шүүгээнээсээ гаргаад завсраар нь мах, хиамаа хавчуулаад бэлдсэн соусаа дээрээс нь бага багаар асгаж өгнө. Мөн 200 градуст халаасан шарах шүүгээнд 10 минут хийж болгоно.



Гаргаж ирээд ногоон сонгино эсвэл үрсэн бяслаг цацаж болно. Хийхэд үнэхээр амархан байгаа биз?
Та сайхан хооллоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()