ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аялал зугаалгыг тань амттай болгох 10 хоол

Халуу дүйгэсэн зуны улиралд хайртай дотны хүмүүстэйгээ салхинд гарах шиг сайхан зүйл гэж үгүй. Харин таны амралтанд амт, баяр хөөрийг нэмэх зүйл бол яахын аргагүй арааны шүлс асгаруулам хоол гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Иймд бид та бүхэндээ зориулан хамгийн амттай гриллдсэн стейкийг бэлтгэх аргуудыг, жорын хамт хүргэхээр бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээр, анд найз, гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч, амттай хоол хийж идээрэй. 

Аялал зугаалгыг тань амттай болгох 10 хоол Хадгалах

Ямар загасаар хоол хийхэд тохиромжтой байдаг вэ?

Бидний ихэнх нь загасыг амттайгаас гадна, олон зүйлд хэрэгтэй гэж боддог билээ. Гэвч зарим төрлийн загасыг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй 9 төрлийн загасыг танилцуулахаар бэлтгэлээ. Мөн та энэхүү мэдээллээс сайн чанарын загасыг хэрхэн таньж, авч болохыг мэдэж авах юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ямар загасаар хоол хийхэд тохиромжтой байдаг вэ? Хадгалах

Одууд дур булаам, эрүүл байхын тулд ямар хоол иддэг вэ?

Өнөөдөр бид та бүхэндээ олны танил, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралдаа иддэг хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг мэдэж авснаар тэдэнтэй ижил, гоолиг сайхан биетэй болохоос гадна эрүүл, зөв хооллож сурах ач тустай юм. Ингээд хамтдаа дэлхийн алдартай бүсгүйчүүдийн иддэг, эрүүл мэндэд тустай, амттай хоол хүнсүүдтэй танилцацгаая.

Одууд дур булаам, эрүүл байхын тулд ямар хоол иддэг вэ? Хадгалах

Цусны бүлгээрээ ямар хоол хүнс идэх ёстойгоо мэдэж аваарай!

Бид эрүүл хооллолт гэхээр л хамгийн түрүүнд ногоо хэрэглэх тухай боддог. Гэхдээ энэ нь тухайн хүний онцлогоос хамаарч өөр өөр байх ёстойг анхаараарай. Иймд өнөөдөр та бүхэндээ цусны бүлгээс шалтгаалж, ямар хоол идэж болох, мөн болохгүйг танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд үүний үр дүнд та дархлааны системээ сайжруулж, хоол боловруулах үйл ажиллагаагаа дэмжихийн зэрэгцээ турж чадах юм. 

Цусны бүлгээрээ ямар хоол хүнс идэх ёстойгоо мэдэж аваарай! Хадгалах

Эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг хоол хүнс

Бид эрүүл зөв хооллож байж л урт удаан, өвчин зовлонгүй амьдарч чадна. Харин ингэхийн тулд юуг, хэр их идэх ёстой юм бол? Бид та бүхэндээ тус асуултын хариулт болгож "ханаагүй" өөх тосны агууламжтай, биед эерэг нөлөө үзүүлэх хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. Та доор дурдах "ханаагүй тос"-той бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, судасны хатуурлаас сэргийлж, эрүүл мэндээ хамгаалаарай. 

Эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг хоол хүнс Хадгалах

Энэ юу вэ?

Бид бүхний хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болох төмс, лууван, сонгино, байцаа зэргийг бид хаана, хэрхэн ургадаг тухай сайн мэднэ. Гэвч гадаадын улс орнуудаас нийлүүлдэг нарийн ногоонууд болон жимс жимсгэнийг чухам юунаас, ямархуу байдалтай ургадаг болохыг мэдэхгүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ тэдгээр жимс ногоонууд хэрхэн ургадаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе!

Энэ юу вэ? Хадгалах
2017-05-11, 08:54

Бодисын солилцоог сайжруулах 10 хоол хүнс

Хүн бүрийн бодисын солилцооны хурд хоорондоо харилцан адилгүй байдаг. Сайн унтах, дасгал сургуулилт хийх, ус ихээр ууж зөв хооллох нь, бодисын солилцооны үйл ажиллагааг түргэсгэдэг байна. Үүний дүнд, эрүүл мэнд эрс сайжирч, илүүдэл жингээсээ ч мөн салах боломжтой. Иймд өнөөдөр бид та бүхэндээ бодисын солилцоог түргэсгэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр хоол хүнсийг та өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.

Бодисын солилцоог сайжруулах 10 хоол хүнс Хадгалах

Хуурамч зөгийн балыг хэрхэн таних вэ?

Зөгийн бал нь хүний биед олон эерэг нөлөөг үзүүлдэг, анагаах увидастай гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймдээ ч өдөр тутамдаа хэрэглэдэг билээ. Гэхдээ энэ нь 100 хувь байгалийн гаралтай байж л эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай. Харин таны хэрэглэж байгаа зөгийн бал хуурамч, чанар муутай байвал яах вэ? Хуурамч зөгийн бал сүүлийн үед их хэмжээгээр үйлдвэрлэгдэн гарч, хүмүүсийн хэрэглээнд нэвтрээд байгаа юм. Иймд бид та бүхэндээ зөгийн балыг хуурамч эсэхийг ялгаж мэдэх хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Хуурамч зөгийн балыг хэрхэн таних вэ? Хадгалах

Та эдгээр хоол хүнсийг эрүүл мэндэд муу гэж бодож байна уу?

Хүн эрүүл хоол хүнс хэрэглэснээр өвчин зовлонгүй, урт удаан амьдарч чадна. Харин бидний хортой гэж боддог хоол хүнснүүд үнэн хэрэгтээ биед эерэг нөлөө үзүүлэх нь бий. Та аливаа зүйлсийг үргэлж хоёр талаас нь харж, дүгнэснээр, давуу талуудыг илүүтэй мэдэрч, ойлгож чадах юм. Бид өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн биед сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн итгэдэг боловч, эсрэгээрээ эрүүл мэндэд тустай хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та эдгээр хоол хүнсийг эрүүл мэндэд муу гэж бодож байна уу? Хадгалах

Биенээс хорт бодисыг гадагшлуулах, амин дэмээр баялаг “Смүүти” хийх жорнууд

Ямар ч эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох жимс, ногоог хэрэглэх нь хүний биед асар их ач тустай билээ. Дээрх зүйлсийг хэрэглэснээр хүний биеийн хорт бодис гадагшлан, амин дэм, эрдэс бодисоо нөхөн авч, ханиад томуу бүү хэл бусад төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг байна. Тэгвэл бид эрхэм уншигч та бүхэндээ гэдэсний үйл ажиллагаанд хамгийн тустай мөн жингээ хасаж буй хэн бүхэнд зориулагдсан 30 төрлийн "смүүти" хийх жорыг хүргэж байна. Эдгээр жимс жимсгэнэ болон хүнсний ногоог та холигчиндоо холиход л хангалттай юм.

Биенээс хорт бодисыг гадагшлуулах, амин дэмээр баялаг “Смүүти” хийх жорнууд Хадгалах

Ирээдүйгээс ирсэн ер бусын 10 хоол хүнс

Ямар нэгэн зүйл үргэлж нэг байрандаа байгаад байдаггүй. Цаг ямагт хөгжиж, дэвшиж байдаг билээ. Энэ нь зөвхөн техник технологи дээр илэрдэггүй бөгөөд хоол хүнсэн дээр ч мөн ялгаагүй илрэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ харагдах байдал, найрлага, ашигласан технологиороо ойрын хугацаанд гайхагдаж, хүмүүсийг алмайруулаад байгаа 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

Ирээдүйгээс ирсэн ер бусын 10 хоол хүнс Хадгалах

Хаврын ядаргааг тайлах амтат шөлнүүдийн жор

Та өдөр бүр нэг төрлийн хоолоо идсээр залхаж байна уу? Тэгвэл та бүхэндээ орон орны онцгой амттай шөлнүүдийг хэрхэн хийх аргыг танилцуулж байна. Эдгээр нь бидний иддэг шөлнөөс орц, найрлага, хийх аргын тухайд их ялгаатай төдийгүй амт чанар сайтайгаас гадна хавар, зуны улиралд идэхэд тамир тэнхээ сайжруулж, эрч хүч өгөх тустай аж. Мөн эдгээр хоолнуудыг хийхэд блендэр хэрэг болно. Ингээд хамтдаа эдгээр шөлнүүдийг хэрхэн хийх аргуудтай танилцъя. 

Хаврын ядаргааг тайлах амтат шөлнүүдийн жор Хадгалах