Цусны бүлгээрээ ямар хоол хүнс идэх ёстойгоо мэдэж аваарай!

Бид эрүүл хооллолт гэхээр л хамгийн түрүүнд ногоо хэрэглэх тухай боддог. Гэхдээ энэ нь тухайн хүний онцлогоос хамаарч өөр өөр байх ёстойг анхаараарай. Иймд өнөөдөр та бүхэндээ цусны бүлгээс шалтгаалж, ямар хоол идэж болох, мөн болохгүйг танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд үүний үр дүнд та дархлааны системээ сайжруулж, хоол боловруулах үйл ажиллагаагаа дэмжихийн зэрэгцээ турж чадах юм. 

Цусны бүлгээрээ ямар хоол хүнс идэх ёстойгоо мэдэж аваарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Доктор Питер Д'Адамо (Peter D'Adamo) аав болох Жеймс Д'Адамогийн хамтаар нэгэн сонирхолтой судалгааг эхлүүлжээ. Тэд хүний цусны бүлгээс хамаарч өөр хоол хүнс хэрэглэж, эрүүл амьдарч чадна хэмээн үзэж, үүнийгээ ч баталсан байна. Аав хүү хоёр судалгаагаа "4 бүлгийн цус - эрүүлжих 4 зам" хэмээн нэрлэсэн бөгөөд Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс мал, амьтны мах, Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс ургамал, ногоо, Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс сүү сүүн бүтээгдэхүүн, Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс мах болон ногоог түлхүү хэрэглэх ёстой гэж үзжээ. Тэд ингэж хувиарлахдаа хүмүүсийн цусны бүлгийг хөгжлийн үйл явцтай харьцуулсан байна. 

1 Нэгдүгээр бүлгийн цус (O)

Нэгдүгээр бүлгийн цус нь хамгийн түгээмэл болоод эртний хэмээгддэг. Тус бүлгийн цустай хүмүүсийг төрөлхийн ангууч, маханд дурлагч гэж нэрлэх бөгөөд хүчтэй дархлааны систем, тогтвортой хоол боловсруулах үйл ажиллагаатай аж. Харин тэдний эрч хүчийг нэмэгдүүлж, стрессийг бууруулахын тулд мах, тэр дундаа үхэр, хонь, тахиа шувуу болон загасны махыг түлхүү хэрэглэх ёстой юм. Харин сүү сүүн бүтээгдэхүүн тэдэнд төдийлөн тохирохгүй бөгөөд энэ нь тэдний хоол боловсруулах үйл ажиллагаанд үл тохирч, асуудал үүсгэж мэднэ. Мөн "глютен" агуулсан хоол хүнс нь "инсулины бодис"-ын солилцоог багасгаж, ашигтай калорийн хэрэглээг хязгаарладаг аж. 

Нэгдүгээр бүлгийн цус (O)

2 Хоёрдугаар бүлгийн цус (A)

Тус бүлгийн цустай хүмүүсийг фермерүүд гэж нэрлэнэ. Тэд маш эмзэг, мэдрэмтгий хоол боловруулах системтэй тул ногоо, ургамал идэх шаардлагатай. Нэг ёсондоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр хоолоо зохицуулах хэрэгтэй юм. Хүнд хоол хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах ёстой бөгөөд эдгээр нь бодисын солилцоог удаашруулж, зүрхний үйл ажиллагааг доголдуулах сөрөг талтай аж. 

Харин та үүний оронд төрөл бүрийн хүнсний ногоо, үр тариаг өдөр тутамдаа хэрэглэж, ходоод гэдсээ цэвэрлэж, дархлаагаа дэмжээрэй. Гэхдээ энэ нь огт мах хэрэглэж болохгүй гэсэн үг биш бөгөөд тодорхой хэмжээнд махнаасаа илүүтэй ногоог сонгох хэрэгтэйг сануулж байгаа юм. Та голдуу ургамлын тос, шар буурцаг, хүнсний ногоо, хан боргоцой, хулууны үр, наранцэцгийн үр, бүйлс, самар, далайн хүнс, иоджуулсан давс, брокли, бууцай, элэг зэргийг түлхүү хэрэглэж байгаарай. 

Хоёрдугаар бүлгийн цус (A)

3 Гуравдугаар бүлгийн цус (B)

Тэднийг нүүдэлчин хэмээн нэрлэнэ. Хоол боловсруулах систем нь тогтвортой, дархлааны систем нь хүчтэй бөгөөд ямар ч төрлийн хоолыг сонгон идэх боломжтой. Гэхдээ тэдний голчилж идэх хоол хүнс нь сүү болон сүүн бүтээгдэхүүн байвал зохимжтой юм. Эдгээр нь тэдний жингээ барих гол аргуудын нэг бөгөөд аажмаар турааж, дотроос нь эрүүлжүүлдэг байна.

Харин эрдэншиш, гүнжидийн үр, газрын самар зэрэг нь жин нэмж, бодисын солилцоог удаашруулдаг аж. Мөн мах идэхдээ үхэр болон цацагт хяруулын махнаас илүүтэй хурга, хонь, туулайны мах идэж байхыг санал болгожээ.

"Нүүдэлчин" төрлийн хүмүүс нь "глютен"-тэй буюу улаан буудай, үр тариа зэрэг бүтээгдэхүүн идэхгүй байх хэрэгтэй бөгөөд эдгээр нь хоол боловсруулах системийг удаашруулж, жин нэмдэг сөрөг талтай. Та турахыг хүсч байгаа бол сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоон өнгийн хүнсний ногоо, мах, өндөг, элгийг хэрэглэж байгаарай.

Гуравдугаар бүлгийн цус (B)

4 Дөрөвдүгээр бүлгийн цус (AB)

Дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс мах болон ногоог хольж, хэрэглэх нь зохимжтой хэмээн үзжээ. Тэдний цус "хамелеон" хэв маягтай буюу хүрээлэн буй орчин болон хүнсний өөрчлөлтийг дагаж хувирдаг байна. Хоол боловсруулах систем нь хэврэг, дархлаа нь хүчтэй бөгөөд эдгээрийг тэнцвэржүүлэхийн тулд биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зөв тохируулах хэрэгтэй юм. Харин турах болон эрүүл хооллохыг хүсч байгаа хүмүүс бага хэмжээний махыг ногоотой тохируулан хэрэглэж болох бөгөөд голдуу ногоон өнгийн хүнсний ногоог сонгоорой.

Харин бүхэл үрийн гурил, үр тарианд тус бүлгийн цустай хүмүүсийн бие организм харьцангуй нааштай үр дүн үзүүлдэг боловч, турахад тохиромжтой бус юм. Энэ нь өдөр тутамдаа бага хэмжээгээр идэхэд аюулгүй гэсэн үг аж. 

Дөрөвдүгээр бүлгийн цус (AB)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()