Эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг хоол хүнс

Бид эрүүл зөв хооллож байж л урт удаан, өвчин зовлонгүй амьдарч чадна. Харин ингэхийн тулд юуг, хэр их идэх ёстой юм бол? Бид та бүхэндээ тус асуултын хариулт болгож "ханаагүй" өөх тосны агууламжтай, биед эерэг нөлөө үзүүлэх хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ. Та доор дурдах "ханаагүй тос"-той бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, судасны хатуурлаас сэргийлж, эрүүл мэндээ хамгаалаарай. 

Эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг хоол хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цөцгийн тос

Цөцгийн тос нь хүмүүсийн боддогоос илүү биед тустай. Ялангуяа өвсөөр хооллодог, бэлчээрийн үхрийн сүүгээр хийсэн цөцгийн тос биед үзүүлэх эерэг нөлөө ихтэй байдаг. Энэ нь тун ховор витамин болох К2-оор баялаг төдийгүй их хэмжээний кальци агуулдаг. Та ургамлын тосноос илүүтэй цөцгийн тосыг хэрэглэж байгаарай. Учир нь цөцгийн тос нь ургамлын тосыг бодвол витаминаар баялаг, амт чанар сайтай юм.

Цөцгийн тос

2 Өндөгний шар

Хүн бүхэн л өндөгний шарыг их хэмжээний өөх тос агуулдаг хэмээн ойлгодог. Гэхдээ энэ нь өөх тосноос илүүтэй А витамин, В-гийн төрлийн витаминууд, фосфолипид хэмээх химийн бодисын нэгдлийг агуулдаг бөгөөд эдгээр нь тархины ой санамж болон түргэн ажиллах чадварыг нэмэгдүүлдэг байна. Иймд та өндөгний шарыг тохируулан хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай.

Өндөгний шар

3 Бэлчээрийн гахайн мах

Бэлчээрийн гахайн мах нь илүү их илчлэг, шим тэжээлтэй байдаг. Гахайн шарсан махыг идсэнээр холестрины хэмжээ нэмэгдэнэ хэмээх боловч нөгөө талаас тус мах нь тархины өвчлөл, Алцгеймерийн өвчин, сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болохоос урьдчилан сэргийлэх тустай юм. Мөн стресс, бухимдлыг тайлж, таны биеийг эрч хүчээр тэтгэх болно.

Бэлчээрийн гахайн мах

4 Какао тос

Какаоны тосыг арьс арчилгаа, уруул арчилгаанд хэрэглэдэг. Гэхдээ үүнийг идэж ч болох бөгөөд таны биеийг сэргээж, эрч хүч бэлэглэх болно. Какаоны тос нь антиоксидант, омега 9, төрөл бүрийн уургаар баялаг бөгөөд тохируулж хэрэглэвэл таны биед ашиг тусаа үзүүлэх аж. 

Какао тос

5 Авокадо

Авокадо жимсийг хүний биед тустай, эерэг нөлөө үзүүлдэг болохыг бид бүгд сайн мэднэ. Энэ нь омега 9 амин дэмээр баялаг бөгөөд хоол боловсруулах системийг дэмжих аж. Мөн стресс бухимдлыг тайлж, таныг тураах үйлчилгээтэй. Ялангуяа та өглөөний цайндаа авокадог идэж байгаарай. 

Авокадо

6 Хар шоколад

Хар шоколадыг өдөр бүр тохируулж, багахан хэмжээтэйг идсэнээр зүрхний өвчлөлөөс сэргийлж, эрүүл урт удаан амьдарч чадна. Өдөрт нэг нүд хар шоколад идсэнээр цусны эргэлт сайжирч, зүрхний ажиллагаа хэвийн байдалд шилждэг байна. Гэхдээ та зөвхөн цэвэр байгалийн гаралтай, элдэв чихэргүй, хар шоколад идэх хэрэгтэйг анхаараарай. 

Хар шоколад

7 Самар болон самрын тос

Та самар идэх дуртай юу? Тэгвэл танд таатай мэдээ дуулгая. Самар нь уураг, антиоксидант, төрөл бүрийн витаминаар баялаг бөгөөд таныг урт удаан, эрүүл амьдрахад туслах болно. Түүнээс гадна тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг бүү мартаарай. Та өдөрт хэдхэн ширхэг газрын самар идсэнээр биеэ эрүүлжүүлэх боломжтой. 

Самар болон самрын тос

8 Маалинганы үр

Маалинганы үр нь омега 3, витаминаар баялаг бөгөөд таны биеийг элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлж, дархлааны системийг хүчтэй болгодог.  Та өглөөний цайндаа овъёос идэж, смүүти уухдаа нэг халбага маалинганы үр, керри үр (chia seed) нэмж идээрэй. 

Маалинганы үр

9 Сүү, сүүн бүтээгдэхүүн

Эрт дээр үеэс Монголчууд малынхаа сүүг ууж, эрүүлжсээр ирсэн билээ. Кальциар баялаг сүү болон сүүн бүтээгдэхүүн нь хоол боловсруулах ажиллагаа, бодисыг солилцоог сайжруулах болно. Гэхдээ та ямар сүү сонгож байгаагаа анхаараарай. Хөдөө орон нутгийн цэвэр сүү нь илүүтэй биед тустай, витаминаар баялаг байдаг. Та сүү ууж байхын давуу талыг ЭНД дарж уншаарай. 

Сүү, сүүн бүтээгдэхүүн

10 Кокосын тос

Кокосын тос нь биед хичнээн ач тустай болохыг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Энэ нь бактерийн эсрэг шинж чанартай бөгөөд хоол боловсруулах системийг дэмжиж, биеийг дотроос нь эмчилнэ. Та үүнийг өдөр тутамдаа хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 

Кокосын тос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()