1950-аад оны Унгарын төрх алдарт фото сэтгүүлч Паул Алмазигийн камерын дуранд (30 фото)

Өдгөөгөөс 60 гаруй жилийн тэртээх Унгар улсад Сталинч дарангуйлал, Зөвлөлтийн булаан эзлэлтийн эсрэг явуулсан ард түмний томоохон тэмцэл өрнөсөн хэмээн түүхийн хуудаснаа тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Өнгөрсөн цагийн энэхүү явдал Унгар орны цаашдын ирээдүйг шийдвэрлэх нэгээхэн онцгой алхам болсон нь гарцаагүй. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр тус улсын нийгэм, улс төрийн хүрээн дэх шинэ салхи болсон 1950-аад оны үед ард иргэдийн аж амьдрал ямар байсныг харуулах гэрэл зургуудыг хүргэж байгааг хүлээн авна уу!

1950-аад оны Унгарын төрх алдарт фото сэтгүүлч Паул Алмазигийн камерын дуранд (30 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алдарт фото сэтгүүлч Паул Алмази 1906 оны 5-р сарын 29-нд Унгар улсын Будапешт хотноо мэндэлжээ. Тэрээр Австри, Герман улсуудад улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол эзэмшиж, амьдралынхаа 60 гаруй жилийг гэрэл зургийн аппарат барин дэлхийн олон улс, орноор аялж өнгөрүүлсэн бөгөөд нийтдээ 120 мянга гаруй гэрэл зургийн цомог, фото сурвалжилга, төсөл гаргаж байв. 

Паул Алмази энэ хугацаандаа дэлхийн улсуудын нийгэм соёл, эдийн засаг, ард иргэдийн аж амьдрал зэрэг түүхэн хөгжлийг гэрэл зургийн хальснаа баримтжуулан үлдээсэн гавьяатай. Тэрээр ердөө 17-хон насандаа төрөлх орноосоо гарч Австри, Герман, Франц зэрэг орнуудад суурьшин амьдарч байсан ч эх нутгаа гэсэн сэтгэлээ гээгээгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()