ХООЛОНДОО

Түргэн хоолны газруудын биднээс нуудаг 10 зүйл

Өнөө цагт түргэн хоолны газрууд хаа сайгүй байдаг болсон. Манайд хүртэл дэлхийд алдартай хоёр ч түргэн хоолны сүлжээ зоогийн газрын салбар үүд хаалгаа нээчихсэн байгаа. Амттай, хурдан шуурхай, хаана л бол хаана идчихэж болох учир олон хүний дурладаг энэ хоолны тухай бидний мэдэхгүй олон сонирхолтой баримтууд байдаг аж. Тэдгээрийн заримаас түргэн хоолонд дуртай уншигч та бүхэнд сонирхуулж байна.

Түргэн хоолны газруудын биднээс нуудаг 10 зүйл Хадгалах

Францын алдарт "Cordon Bleu" тахианы махан ороомгийг хийж сурцгаая

Хоол хийх нь урлаг болтлоо хөгжиж, хүн бүр л шим тэжээл сайтай хоолыг бэлтгэх гэж багагүй цаг хугацааг зарцуулж байдаг. Энэ үүднээс бид өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулж Францын уламжлалт зоог болох "Cordon Bleu" -ийг хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Францын алдарт "Cordon Bleu" тахианы махан ороомгийг хийж сурцгаая Хадгалах

Жимс, хүнсний ногооны өнгө нь ямар ач холбогдолтой вэ?

Хүнсний ногоог эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэддэг ч бид өдөрт идэх ёстой хэмжээгээрээ идэж чаддаггүй. Жимс, хүнсний ногоогоор баялаг хоол нь төрөл бүрийн өвчин тусахаас сэргийлдэг бөгөөд үүнд зүрхний өвчин, 2-р үеийн чихрийн шижин, зарим төрлийн хавдар болон таргалалалт зэрэг багтдаг. Хүн эрүүл зөв хооллолттой байснаар урт наслах боломжтой юм. Ингээд ямар ямар өнгийн жимс, хүнсний ногоонууд хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Жимс, хүнсний ногооны өнгө нь ямар ач холбогдолтой вэ? Хадгалах

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ?

Гоолиг сайхан биетэй байхын тулд хүмүүс ихэвчлэн хоолны дэглэм барьдаг. Гэхдээ хатуу хоолны дэглэм барих шаардлагагүйгээр хоол хүнсээ тааруулж идэх юм бол таргалалт явахгүй байж болно.  Зарим хоол хүнсийг идэх өөрийн гэсэн цаг хугацаа байдаг аж. Тиймээс ямар хоол хүнсийг хэзээ идэхээ мэдчихвэл та зоволгүй турж болно. Тухайлбал нүүрс ус бүхий хүнсийг 16:00 цагаас өмнө идэж байх хэрэгтэй. Бид танд ямар хүнсийг хэзээ идвэл эрүүл мэндэд ашигтай талаарх шинжлэх ухаанаар батлагдсан журмыг танилцуулж байна.

Эдгээр хоолыг хэдэн цагт идвэл таргалахгүй вэ? Хадгалах

Амтат солянка шөл хийж сурцгаая!

Амралтын өдөр болохоор л хүн бүр гэрийнхэндээ амттай хоолыг хийж өгмөөр санагддаг. Манай хойд хөрш Оросуудын хувьд тэдгээр арааны шүлс асгаруулсан холнуудын нэг нь “солянка” шөл юм. Энэ үүднээс бид та бүхэнд амтат солянка шөл хийх жорыг хүргэе.

Амтат солянка шөл хийж сурцгаая! Хадгалах

Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ?

Эцэг эхчүүд бид бүгдээрээ үр хүүхдээ эрүүл саруул, жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тиймээс ч бид хүүхдүүддээ өгч буй хоол хүнсэндээ маш их анхаарал хандуулах ёстой. Гэвч энэ талаар төрөл бүрийн хэвлэл мэдээллийн сувгуудаар толгой эргүүлсэн, эсрэг тэсрэг олон мэдээлэл байдаг нь багагүй хүндрэл учруулдаг. Хөндлөнгийн хяналт хийгддэг, ерөнхий эрүүл мэндийн чиглэлээр шинжлэх ухааны өгүүллүүдийг хэвлэдэг “The Lancet” сэтгүүлд гарсан дэлхийн түвшний судалгааны ажлуудаас үзэхэд хэрвээ таны хүүхэд өнөөдрийн Япон улсад өсөж байгаа бол энэ дэлхийн хамгийн эрүүл, хамгийн урт наслах хүүхэд байх аж. Япончуудын хүүхдүүдээ ингэж өсгөж чадаж байгаагийн цаад нууц нь юу вэ?

Япон хүүхдүүд яагаад дэлхийн хамгийн эрүүл, жаргалтайд тооцогддог вэ? Хадгалах

Солонгосын алдартай хоолнуудын шилдэг жор

Уншигч та бүхний амралтад зориулж гал тогоо, хоол хүнсний арвин соёл, уламжлалтай Солонгос улсын нэрийн хуудас болсон алдартай хоолнуудын жорыг хүргэж байна. Дараах жоруудыг Фэйсбүүкийн ~Melody Sounds~ хуудаснаас авсан болно.

Солонгосын алдартай хоолнуудын шилдэг жор Хадгалах
2019-03-16, 17:04

Амтат бяслагтай котлет хийх жор!

Гэр бүлээрээ тойроод амттай хоол идэх шиг жаргал үгүй билээ. Тиймээс та бүхэнд зориулан ирэх амралтын өдрүүдээр хийж идэхэд тохиромжтой бяслагтай котлетын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хоолныхоо жорыг танилцуулъя.

Амтат бяслагтай котлет хийх жор! Хадгалах

Хадгалах хугацаанд санаа зовох шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Та ямар хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хадгалж болдог юм гэж бодож байсан уу? Энэ талаар танд  ямар нэгэн мэдлэг байгаа юу? Тэгвэл зарим хүнсний бүтээгдэхүүнийг 5, 10, 20 жил гээд маш урт удаан хугацаагаар хадгалж болдог юм байна шүү. Энэ талаар мэдээллийг танд хүргэе.

Хадгалах хугацаанд санаа зовох шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах

Дасгал хийснийхээ дараа санаа зоволгүй идэж болох маш амттай 8 төрлийн хүнс

Дасгал хийж байгаа гэсэн шалтгаанаар өөрийнхөө дургүй хоол хүнсээ идэх хэцүү байна уу? Таны эрүүл бус гэж үздэг хоол хүнс хүний биед тустайгаас гадна зарим тохиолдолд зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрвээ та их хэмжээгээр авсан илчлэгээ шатааж чадахуйц дасгал сургуулилт хийдэг бол зарим нэг эрүүл бус хоол хүнс  биед тань хор хөнөөл учруулж чадахгүй гэдгийг санаарай. Ингээд бид танд дасгал хийснийхээ дараа өөрийгөө буруутгалгүй санаа амар идэж болох хоол, хүнсийг танилцуулж байна.

Дасгал хийснийхээ дараа санаа зоволгүй идэж болох маш амттай 8 төрлийн хүнс Хадгалах

Шотланд маягаар өндөг шарж сурцгаая!

Чанасан өндгийг арай өөр маягаар идэж үзэхийг хүсвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бүхэнд Сэргэн мандалтын үеэс эхлэн Британичуудын хамгийн дуртай хоол болсон, шаржигнасан хальстай, салахын аргагүй амттай, маш тэжээллэг "Шотланд өндөг" хийх аргыг хүргэж байна. 

Шотланд маягаар өндөг шарж сурцгаая! Хадгалах
2019-03-08, 13:14

Та бид өдөр тутамдаа хэрэглэж болох супер хүнснүүд

Хүнсний бүтээгдэхүүн, тэдний чанар  болон хүний биед хэрхэн нөлөөлж үйлчилдгийг мэдэж байх нь хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ. Авакадо, киноа болон самар зэрэг супер хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг ч тэр болгон өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж чаддаггүй. Харин бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд ч гэсэн супер хүнсэндээ ордог. Ингээд уншигч та бүхэндээ эдгээр супер хүнсний бүтээгдэхүүнүүдийг  танилцуулж байна. 

Та бид өдөр тутамдаа хэрэглэж болох супер хүнснүүд Хадгалах
2019-03-02, 16:19