Шотланд маягаар өндөг шарж сурцгаая!

2019-03-08, 13:14
5,312

Чанасан өндгийг арай өөр маягаар идэж үзэхийг хүсвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бүхэнд Сэргэн мандалтын үеэс эхлэн Британичуудын хамгийн дуртай хоол болсон, шаржигнасан хальстай, салахын аргагүй амттай, маш тэжээллэг "Шотланд өндөг" хийх аргыг хүргэж байна. 

Шотланд маягаар өндөг шарж сурцгаая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ОРЦ:

  • Тахианы цул мах - 1 кг
  • Өндөг - 16 ширхэг (Чанах 10, талхтай холих 6)
  • Паприка амтлагч, нунтаг сармис - өөрийн хүссэнээр
  • Давс болон бусад амтлагч - өөрийн хүссэнээр
  • Яншуй, ногоон гоньд
  • Талхны үйрмэг
  • Наранцэцгийн тос

 

1

Тахианы махаа угааж хэсэглэн хэрчээд махны машинаар татна. Яншуй, гоньдоо жижиглэн хэрчиж махан дээрээ нэмээд дээрээс нь давс, халуун ногоо, амтлагчуудаа хийн сайтар холино.

2

Өндгөө өөрийн хүссэн маягаар (шарыг нь бүрэн эсвэл дутуу болгох) чанаад хальслана. Махан таташаа 10 хэсэг болгон хуваана. Гараа норгоод махыг алган дээрээ хавтгайлна. Өндгөө гурилан дээр өнхрүүлж бэлдэнэ.

3

Өндгийг маханд боогоод алгаараа бөөрөнхийлнө. Яльгүй зууван хэлбэртэй болгох хэрэгтэй бөгөөд өндгийг хучсан махны зузаан жигд байх ёстойг анхаараарай. 

Талхны үйрмэгээ аяганд хийж бэлдэнэ. Чанаагүй өндөгнүүдийг өөр аяганд хийж сайтар хутгаад бага зэрэг давслана. Маханд боосон өндөгнүүдээ талхны үйрмэгэнд өнхрүүлээд аягатай өндөг рүү, дахиад үйрмэг рүү гэсэн дарааллаар бэлдэнэ. Үүнийг олон удаа давтах тусам улам шаржигнасан болдог.

4

Тосоо тогоонд өндгийг бүрэн далдлахаар хэмжээтэй хийж халаана. Өндгөө хийгээд хайрч эхлэхдээ галыг дунд зэргийн халуунтай болгон багасгана. Хальс нь улбар өнгөтэй болох хүртэл хайрна.

5

Өндгийг тогоо руу хийх болон авахдаа халуун тос үсрэхээс болгоомжлоорой. Үүний тулд шүүрэн шанага ашиглахыг зөвлөе.

6

Болсон өндгийг сальфетка дээр гаргаж илүүдэл тосыг нь нэвчүүлэх хэрэгтэй.  Ингээд өөрийн хүссэн амтлагч, зуушнуудтай хамт таваглаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()