Дасгал хийснийхээ дараа санаа зоволгүй идэж болох маш амттай 8 төрлийн хүнс

Дасгал хийж байгаа гэсэн шалтгаанаар өөрийнхөө дургүй хоол хүнсээ идэх хэцүү байна уу? Таны эрүүл бус гэж үздэг хоол хүнс хүний биед тустайгаас гадна зарим тохиолдолд зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрвээ та их хэмжээгээр авсан илчлэгээ шатааж чадахуйц дасгал сургуулилт хийдэг бол зарим нэг эрүүл бус хоол хүнс  биед тань хор хөнөөл учруулж чадахгүй гэдгийг санаарай. Ингээд бид танд дасгал хийснийхээ дараа өөрийгөө буруутгалгүй санаа амар идэж болох хоол, хүнсийг танилцуулж байна.

Дасгал хийснийхээ дараа санаа зоволгүй идэж болох маш амттай 8 төрлийн хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гархин боов

Гурилан бүтээгдэхүүн, нарийн боов нь амтай хэдий ч нүүрс ус ихтэй учир өдөр тутам байнга хэрэглэх нь хор хөнөөлтэй байдаг. Спортоор хичээллэж байх үед хүний биед  нүүрс ус ихээхэн хэмжээгээр хэрэгтэй болдог. Мөн уг бүтээгдэхүүнд эрч хүчийг хурдан сэргээдэг төмсний гурил агуулагддаг. 

Гархин боов

2 Гахайн утсан мах

Дасгалын үеэр булчин бага зэрэг няцарч гэмтдэг. Тийм учир 3-4 зүсэм гахайн утсан мах 10 грамм уургийн эх үүсвэр болж, булчинг томруулж, өвдөлт намдаан гэмтсэн хэсгийн эдгэрэлтийг түргэсгэдэг байна. Хүнд дасгалын дараа эрч хүчээ хурдан сэргээхийг хүсэж байвал уг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зөв сонголт байх болно. Гагцхүү дэндүү их илчлэгтэй утсан мах идэх хэрэггүй ба хэтрүүлэн хэрэглэж болохгүйү санаарай.

Гахайн утсан мах

3 Өрмөнцөр буюу Вафли

Мэдээж бид үүнийг хэтрүүлэн хэрэглэ гэж зөвлөхгүй. Гэхдээ дасгалынхаа дараа хоёрхныг амтархан идэхээс татгалзах хэрэггүй. Та дасгал хийснийхээ дараа эхний хагас цагт л идэх хэрэгтэйг санаарай. Учир нь энэ үед бие махбод глюкозыг сайн шингээж, цусан дахь гликогений төвшинг хэвийн байдалд оруулж сэргээж өгдөг байна.   

Өрмөнцөр буюу Вафли

4 Цөцгийн тос

Жингийн илүүдэлтэй болчих вий гэж айдаг хүмүүс цөцгийн тос огт хэрэглэдэггүй. Гэтэл дасгал хийж байх үед цөцгийн тос зайлшгүй хэрэгтэй. Учир нь дасгалын дараа хүний биед өөх тос шаардлагатай байдаг тул цөцгийн тосыг хэрэглэх нь зөв юм. Түүнийг талхан бүтээгдэхүүнтэй хослуулж хэрэглэвэл эрч хүчээр цэнэглэгдэхээс гадна сэтгэл санааг өөдрөг болгоход тустай.    

Цөцгийн тос

5 Газрын самрын тос

Эрдэмтдийн үзэж буйгаар уураг болон нүүрс усны төгс харьцаа нь  барагцаалбал 3:1 байдаг гэнэ. Гайхамшигтай нь яг энэ харьцаа газрын самрын тосонд байдаг ажээ. Тийм учир үүнийг хэрэглэвэл таашаал аваад зогсохгүй булчингаа сэргээж, хэмжээг нь томруулахад тус болох юм.    

Газрын самрын тос

6 Шоколадтай сүү

Энэ ундаа нь маш амтлаг, илчлэг ихтэйгээс гадна хүний биед тун тустай юм. Шоколадтай сүү нь нүүрс ус болон уургаар баялаг байдаг. Мөн дасгал хийсний дараа хэрэглэвэл булчин сэргэхээс гадна өвдөлт зовиурыг намдаадаг.

Шоколадтай сүү

7 Мөхөөлдөс

Мөхөөлдөс нь амттайгаар зогсохгүй дасгал хийснийхээ дараа идвэл уургийн алдагдалд орохоос сэргийлдэг. Мөхөөлдөсний өөр нэг сайн тал нь байн байн ямар нэгэн хүйтэн, амттай зүйл уух хүсэл төрөхийг намдаадагт оршдог.  

Мөхөөлдөс

8 Царцаамаг

Царцаамаг нь маш бага илчлэгтэй учир дасгалын дараа сайхан мэдрэмж авахад туслах болно. Мөн  эмчилгээний ашиг тустай бөгөөд дасгалын дараа тогтмол хэрэглэвэл үе мөч өвдөж зовиурлах нь багассаар яваандаа алга болдог байна.    

Царцаамаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()