Таныг 10 насаар залуу харагдуулах нүүр будалт

Залуу сайхан харагдахыг хүсдэггүй хүн гэж хаана байх билээ. Хүн бүхэн л одоо байгаагаасаа залуу, халуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг боловч чухам юу хийх ёстойгоо төдийлэн санй мэддэггүй. Харин бид нийт бүсгүйчүүддээ зориулан 10 насаар залуу харагдуулах нүүр будалтыг танилцуулъя. Бүсгүй та энэхүү заавраар нүүрээ будаж, өөртөө итгэл дүүрэн бардам алхаарай. 

Таныг 10 насаар залуу харагдуулах нүүр будалт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тосоо түрхэх

Эхлээд нүүрээ угааж цэвэрлээд тосоо түрхэж бэлтгэнэ. Та өөрийнхөө нүүрний онцлогт тохирсон арьсны ком, тос зэргийг ашиглах хэрэгтэй. 

Тосоо түрхэх

2 Суурь тавих

Та суурь кремээ тавихдаа аль болох гэрэлтсэн, гялалзсан крем сонгож түрхээрэй. Мөн кремээ сайтар тарааж, бөөгнөрөхөөс сэргийлэх хэрэгтэй. 

Суурь тавих

3 Хөмсөг

Хөмсөг бол нүүрний бүтцийг тодорхойлж өгөх чухал үүрэгтэй байдаг. Та хөмсгөө хэт тод өнгөөр будахаас татгалзаарай. Зөөлөн өнгөөр, зөвхөн хоосон зайнуудыг нөхөж будаад тойруулан өө дарагч хөнгөн түрхэж болно. Мөн цог золбоотой залуухан харагдахын тулд хөмсгөө бага зэрэг дээш өргөж будаарай. 

Хөмсөг

4 Нүдний контур

Нүдээ тодосгож, үзэсгэлэнтэй харагдуулахын тулд контур зурна. Ингэхдээ хэт тод эсвэл урт үзүүртэй байлгах гэсний хэрэггүй. Хөнгөн атлаа донжтой контур зурах нь тохиромжтой. 

Нүдний контур

5 Нүдний тень

Нүднийхээ урд хэсэгт гэгээлэг цагаан өнгийн тень түрхэнэ. Харин үзүүр хэсгээс нь урагш чиглэлд зөөлөн хүрэн өнгө, шүрэн шаргал өнгөнөөс сонгож будаарай. Ингэхдээ мөн л хэт тод будахаас зайлсхийхийг зөвлөе. 

Нүдний тень

6 Уруулаа будах

Уруулаа хүрээлэгчээр будаж, хэлбэр гаргаарай. Дараа нь уруулын улаан, ягаан өнгөөр цэвэрхэн будаж тараана. Илүү гарсан хэсгийг өө дарагчаар далдлах боломжтой. 

Уруулаа будах

7 Гэрэл сүүдэр

Таны сул талыг далдлах гэрэл сүүдрийг хэрхэвч мартаж болохгүй. Нүдний доод хэсгээ гэрэлтүүлж, шанаагаа тодотгох хэрэгтэй. Мөн хацраа өнгөлөхөө мартуузай. 

Гэрэл сүүдэр

8 Төгсгөл

Ингээд л таны нүүр будалт дуусч, та байгаагаасаа 10 насаар залуу харагдаж, хүн бүрийн гайхшралыг төрүүлэх боломжтой юм. 

Төгсгөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()