Онцлох мэдээ

Буудуулж байсан алдартнууд

Бусдын хүндэтгэлийг хүлээж, алдар нэрд гарна гэдэг сайхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тэдний амжилтанд атаархаж, алахыг хүсч явдаг хүмүүс ч олон байх юм. Өнөөдөр бид та бүхэндээ амиа алдах шахаж, үхэл амьдралын заагт очиж байсан ч, золоор эсэн мэнд аврагдаж чадсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Буудуулж байсан алдартнууд Хадгалах

Хүүхдийг бага наснаас нь хичээллүүлэхэд тохиромжтой 10 спорт

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр техник технологи өндөр хөгжсөнтэй холбоотойгоор ухаалаг гар утас, таблетууд их хэмжэээгээр үйлдвэрлэгдэх болж, төдий чинээ хүүхдүүдийн хүсэл сонирхлыг татах болсон билээ. Гэвч энэ нь эрүүл мэнд болон бие организмд сөрөг нөлөөтэй бөгөөд хүүхдүүдээ ямар арга замаар дээр дурьдсан ухаалаг бүтээгдэхүүнээс холдуулах тухай эцэг, эхчүүд бодож, толгойгоо гашилгадаг нь нууц биш юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ энэхүү асуудлыг шийдвэрлэхэд тань тус хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хүүхдийг бага наснаас нь хичээллүүлэхэд тохиромжтой 10 спорт Хадгалах

Хогийн цэгээс Холливуудад очсон залуу

Хүний амьдрал гэдэг тааж, тааварлах боломжгүй гайхалтай зүйл юм. Хэдхэн жилийн өмнө хогийн цэг дээр амьдарч, хүн бүрт адлагдаж байсан эр өнөөдөр томоохон компаний захирал хэмээгдэж явна гэж хэн таах билээ. Ердөө 5 жилийн дотор амьдралаа үндсээр нь өөрчилж, хогийн цэгээс Холливуудад очиж чадсан бахархам нэгэн залуугийн түүхийг өгүүлье. 

Хогийн цэгээс Холливуудад очсон залуу Хадгалах

Дэлхийн хамгийн тансаг шоронгууд

Хүн бүр л амьдралд алдаж, унаж, бүдэрдэг бөгөөд гагцхүү тухайн агшинд хийсэн үйлдэл зөв, эсвэл буруу байхаас хамаарч, хүний ирээдүй хэрхэх нь тодорхой болдог билээ. Буруу, хазгай гишгэж, бусдын нөлөөнд автаж, бодлоггүй хийсэн үйлдлээсээ болж, олон аавын хүү, ээжийн охин шоронгийн хаалга татдаг. Шорон гэхээр бидний сэтгэхүйд хамгийн түрүүнд хар бараан зүйл бодогддог нь нууц биш юм. Гэвч дэлхий дээр гэртээ амьдарч байгаагаас өөрцгүй мэдрэмжийг төрүүлэх тансаг шоронгууд байх бөгөөд эдгээр газрууд бүгдээрээ ялтнуудын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хүн гэдэг утгаар нь олон зүйлээр хангаж өгдөг байна. 

Дэлхийн хамгийн тансаг шоронгууд Хадгалах

Жолооч бүрийн заавал мэдэж байх ёстой зүйлс

Машин барьдаг хүн бүхэнд заавал мэдэж байх ёстой зүйлс гэж бий. Мэргэжлийн хэмжээнд биш ч гэлээ ядаж л түлхүүр гацсан үед яах ёстойг, хальтаргаатай үед ямар арга хэмжээ авах ёстой гэх мэт. Иймийн тулд уншигч та бүхэндээ зориулан дараах мэдээг бэлтгэлээ.

Жолооч бүрийн заавал мэдэж байх ёстой зүйлс Хадгалах

Эрчүүд, эмэгтэйчүүдийн биений аль хэсэгт илүү дуртай вэ?

Ихэнхи эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд нарийхан бэлхүүс, загвар өмсөгч мэт урт хөлтэй болохыг хүсдэг билээ. Гэтэл бидний мэдэхгүй ч, эрчүүдийн анхаарлыг татдаг хэсгүүд байдаг гэвэл та итгэх үү?... 

Эрчүүд, эмэгтэйчүүдийн биений аль хэсэгт илүү дуртай вэ? Хадгалах

Хүнсээ муутгахгүйгээр хэрхэн удаан хадгалах вэ?

Цагаан сараар авчихсан жимс ногоо тань хөргөгчинд удаан хадгалах гэхээр хөлдчих гээд, харанхуй газар хадгалах гэхээр муудчих гээд байна уу? Тэгвэл танд яг одоо хэрэгтэй мэдээллийг хүргэе. Мөнгөө хэмнэж, хүнс ногоогоо шинэхнээр нь хэрэглэе гэвэл дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Хүнсээ муутгахгүйгээр хэрхэн удаан хадгалах вэ? Хадгалах

Япон охидын насанд хүрсний баяр

Токиогийн Диснейлэндэд 20 нас хүрч буй Япон охид насанд хүрсэн баяраа тэмдэглэдэг байна. Энэ нь Японы уламжлалт “Насанд хүрсэн”-ий баяр бөгөөд 1948 оноос хойш 1-р сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Даваа гаригт тэмдэглэсээр иржээ. Эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэдэг албан ёсны баярыг нь засгийн газар зохион байгуулдаг бөгөөд энэ тохиолдолд охиндоо, дүүдээ насанд хүрсэнд нь баяр хүргэж үг хэлэх боломж ч олддог байна. Үүний дараа шинэхэн насанд хүрэгчид гэр бүлийнхэнтэйгээ хамт сүм рүү явдаг гэнэ. Сүмд очин мөргөл үйлдсэний дараа харин найзуудтайгаа зугаалж болдог аж.

Япон охидын насанд хүрсний баяр Хадгалах

Хэчнээн хүнд ялах хүсэл бий вэ? ....Та ялагч эсвэл ялагдагч уу?

Та өөрийнхөө амжилтыг төсөөлдөг үү эсвэл зүгээр л бууж өгсөн нь амархан юм болов уу. Гэхдээ би лав хөл дээрээ тэмцэж гишгэж босч унж бүдрэх бүрдээ ер бусын сэтгэлийн таашаалыг авч хоёр хөл дээрээ дахиад л тэнцэж босох хүчийг олдог. Биднийг хэн ч шүүх эрхгүй, биднийг хэн ч хязгаарлах эрхгүй. Тийм ээ... чамайг алдлаа гэж зэмлэх тэрхэн эгшинд ахархан хугацааны шаналанд бүү авт, бос найз минь.

Хэчнээн хүнд ялах хүсэл бий вэ? ....Та ялагч эсвэл ялагдагч уу? Хадгалах
2016-11-02, 08:57

Манай гарагийн хамгийн ухаантай амьтад

Дэлхий ертөнц дээр олон төрөл зүйлийн ан амьтад хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, аж төрж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрдэмтэн судлаачдын олж, нээж илрүүлээгүй өөр олон амьтад байсаар байгаа нь нууц биш юм. Бид оюун ухаан, сэтгэл зүрхээрээ тэднээс ялгаатай боловч, зарим амьтад хүнээс дутахааргүй ухаантай байдаг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ манай гарагийн хамгийн ухаантай амьтдыг танилцуулж, таны мэдлэгийн цар хүрээг тэлье гэж бодлоо.

Манай гарагийн хамгийн ухаантай амьтад Хадгалах

Гадны оронд аялахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Ганц амьдрах насандаа нэгэн хэвийн амьдрахыг хүсэх хүн гэж үгүй бөгөөд аялалынхаа цүнхээ бэлдэж, гадны улс орнуудын уулга алдуулах гайхалтай байгал, газар нутаг, үүх түүх, соёл, ёс заншил зэргийг үзэж сонирхохоор хөлгийн жолоо залахыг хүсэх хүмүүсийн тоо тоолоод баршгүй олон байдаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн алдартай хотуудаар хэдийн аялсан, хашир туршлагатай, юм үзэж, нүд тайлсан жуулчдын өгсөн үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэе гэж бодлоо. Магадгүй таны дараагийн хийх аялалд тань хэрэг болох ч юм билүү.

Гадны оронд аялахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Сав дэлхийн сонин сайхан бүхнийг хамж шимэн хүргэдэг "Та үүнийг мэдэх үү?" дугаар маань та бүхнийхээ сонорт бууж, мэлмийг мялаахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт уншигчдынхаа мэдлэгт хөрөнгө оруулахаар дэлхий ертөнц, үүнд орших байх хүн амьтны тухай онц сонирхолтой зүйлсийг багтааж өгсөн юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Та үүнийг мэдэх үү? Хадгалах