Хогийн цэгээс Холливуудад очсон залуу

Хүний амьдрал гэдэг тааж, тааварлах боломжгүй гайхалтай зүйл юм. Хэдхэн жилийн өмнө хогийн цэг дээр амьдарч, хүн бүрт адлагдаж байсан эр өнөөдөр томоохон компаний захирал хэмээгдэж явна гэж хэн таах билээ. Ердөө 5 жилийн дотор амьдралаа үндсээр нь өөрчилж, хогийн цэгээс Холливуудад очиж чадсан бахархам нэгэн залуугийн түүхийг өгүүлье. 

Хогийн цэгээс Холливуудад очсон залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Түүнийг Халил Рафити (Khalil Rafiti) гэдэг бөгөөд өдгөө 46 настай аж. Тэрээр 5 жилийн өмнө хар тамхинд донтож, хогийн цэг дээр амьдарч явсан билээ. Харин нэг л өдөр тэрээр энэ бүхнээс хөндийрөх, бусдын адил сайн сайхан амьдрах цаг нь болсон гэдгийг ухаарсан юм.

2

Мэдээж аливаа зүйлсийн эхлэл хүнд бэрх байх нь гарцаагүй. Түүнд олон саад бэрхшээл тулгарч, бууж өгч, буцаад өнгөрсөндөө очихыг хүсч байсан мөчүүд ч байсан хэмээдэг билээ. 

3

Харин Халил хар бараан өнгөрсөн үедээ буцаж, хүний адаг болох нь тамд байгаагаас өөрцгүй гэдгийг сайн мэдэх тул өдөр бүр өөртөө урам зориг хайрлаж, бүхнийг даван туулжээ.

4

Анх тэрээр зөвхөн өөрийн эрүүл мэнддээ анхаарч, цэвэр жимсний жүүс үйлдвэрлэж байсан бол энэ нь цаашдаа түгэн дэлгэрч түүний амжилтын гараа болсон юм. 

5

Халилын эрүүл мэнддээ зориулж бүтээсэн жүүс нь хүмүүсийн дунд эрэлт үүсгэж, ахин дахин худалдан авах санал ирснээр залуу үүнийг өөрт олгож байгаа том боломж гэдгийг ухаарч, ажлаа эхлүүлсэн аж.

6

Тэрээр шүлттэй ус, ягаан давс, багваахай цэцэг гэхчлэн олон төрлийн хүний биед тустай ургамал, бүтээгдэхүүн зэргийг ашиглаж, жүүс гаргаж авдаг байв. Мэдээж түүний бүтээл хүмүүст таалагдаж, эрэлт, орлого ихэссэн бөгөөд удалгүй тэрээр амжилтанд хүрч "Sunlife" компаниа байгуулсан билээ.

7

Өдөр ирэх тусам алдаршиж, амжилт өөд тэмүүлж яваа тус залуу нь алдар нэрт ододтой найз нөхөд болж, амьдралын сайн сайхныг хүртэж яваа юм.

8

Харин өнөөдөр тэр бол саятан. Хогийн цэг дээр өнгөрсөн хүнд хэцүү мөчүүд нь түүний сэтгэлд тодхон байдаг бөгөөд өмнө нь хэн байснаа хэзээ ч мартахгүй байхыг хичээн, сургамж авч байдаг аж. 

9

Халил энэхүү гайхалтай амжилтынхаа тухай "Мэдээж орон гэргүй, хар тамхинд донтсон амьдралаас сугарч гарч ирнэ гэдэг бэрх байсан. Надад хамгийн их урам зориг хайрлаж, өнөөдөр сайн сайхан амьдралд хөтөлж өгсөн хүн бол миний найз. Хүн хажуудаа байгаа хүнийг л дагаж хөгждөг юм байна лээ. Надад тийм гайхалтай найз байгаагүй бол би шоронд орсон эсвэл өлсөж үхсэн байх байсан биз" хэмээжээ.

10

Бид түүний түүхээс хүн өөрөө хичээж, зүтгэх л юм бол болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй гэдгийг ухаарч авах боломжтой төдийгүй авьяас чадвар, хичээл зүтгэл нь хэнийг ч амжилтанд хүргэдэг болохыг ойлгож аваарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()