Хүйсээ солиулж “эр хүн” болсон 10 бүсгүй

2016-03-21, 10:26
11,807

Эдгээр хүмүүс бүгдээрээ өөрсдийн сонгосон чиглэлээрээ хийж бүтээж амжилтанд хүрсэн царайлаг залуус юм. Мөн тэд бүгд хорвоод мэндлэхдээ "эмэгтэй" байсан боловч тэд эрэгтэй байхыг илүүд үзжээ.

Хүйсээ солиулж “эр хүн” болсон 10 бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Балиан Бусчбаум

Балиан Бусчбаум нь 1980 онд төрсөн бөгөөд анх түүнийг Ивоннэ Бусчбаум гэдэг байжээ. Тэрээр урьд нь Германы хоёрдох хамгийн сайн тулгууртай харайгч тамирчин байсан боловч, 2007 онд Бусчбаум байнгын бэртэл гэмтлээсээ болоод тэтгэвэрт гарах болсноо зарлажээ. Түүнчлэн өөрийнхөө хүсч байсан хүйс солиулах мэс заслыг хийлгэхээр шийджээ. 2008 онд мэс заслаа амжилттай хийлгэн эр хүн болж нэрээ Балиан Бусчбаум гэж сольсон байна.

Балиан Бусчбаум

2 Бак Анжел

Насанд хүрэгчдийн кино хийгч, хүйсээ солихыг хүсэгч Бак Анжел бол LGBT (Lesbian, Gay, Bisexual, Transgender) нийгэмлэгийн билэг тэмдэг. Бак 2007 онд насанд хүрэгчдийн кино бүтээгчдийн ялагч болж "Transsexual Performer of the Year" шагнал хүртжээ. Тэрээр одоо өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, багш, зохиолч зэргээр ажиллаж, мөн өөрийн үйлдвэрлэлийн компани ажиллуулж байна. 

Бак Анжел

3 Лорен Камерон

Лорен Рэкс Камерон бол Америкийн зурагчин, зохиолч төдийгүй трансэксуалын идэвхитэн. Түүний ажилд хөрөг зурах багтдаг бөгөөд өөрийнхөө лесби төрхтэй болон транссэксуал биеийн хөрөгийг авч эрэгтэй болж хүйсээ солиулсан гэдгээ баримтаар баталгаажуулжээ. Камероны зургуудад транссэксуал биеийг харуулсан, трансжендер хүмүүст өөрсдийнх харагдаж буй нөөц бололцоог баталж, харин транжендер бус хүмүүст транссэксуал бие махбодийг таниулах зорилготой зургууд байдаг. 

Лорен Камерон

4 Иан Харви

Америкийн иргэн Иан Харви бол түүний хүйсээ солилтыг өөрсдийн жүжгийн баатар болгож байсан алиалагчдыг давж гарч чадсан нэгэн. Тэрээр Маргарет Чо-ийн хамтаар LGBT-ийн соёл нийгэмлэгт ажиллаж байхдаа олон олон үйл ажиллагааг зохион байгуулж байжээ. 

Иан Харви

5 Лукас Силвериа

1979 онд Канадад төрсөн, Лукас Силвериа нь рок хамтлагийн дуучин байхдаа хамгийн анхны ил тод хүйсээ солигчийн түүхийг бүтээжээ. Силвериа “The Cliks”-д дуучин, гитарчин, дуу зохиогч хийдэг бөгөөд өөрийн бие даасан соло цомог гаргажээ. 

Лукас Силвериа

6 Катастропе

Катастропе нэрээрээ алдартай Роко Каяатос бол Америкийн Хип Хоп реппер төдийгүй продюсер юм. Каяатос анхны трансжендер хип хоп төрлийн дуучин юм байна. 

Катастропе

7 Томас Бэти

Томас Бэти бол олон улсын анхаарлыг татсан дэлхийн хамгийн анхны жирэмсэн залуу юм. Анх эмэгтэй байсан Бэти хориод нас хүртлээ эмэгтэй амьдарлаар амьдарчээ. Дараа нь тэрээр эр гормон суулгах мэс засал хийлгэхээр болсон ч, эхнэрийнхээ хамтаар өөрийн биеийн эмэгтэй хүйсийн хэсгийг үлдээхээр шийдсэн нь тэд өөрсдийн хийх боломжгүй нэгэн зүйлийг хүссэнд байлаа. Энэ хос, эр бэлгийн эсийн донор ашиглан 3 хүүхэдтэй болсон байна. 

Томас Бэти

8 Риан Салланс

Риан Саллансыг анх төрөхөд түүнд Кимберли Анн Салланс нэр өгчээ. Харин одоо тэрээр LGBT эрхийг хамгаалан Америкаар аялан трансжендерийн асуудлаар хүмүүсийг сургагч олон нийтийн дуу хоолой болжээ. Тэрээр эрэгтэй болохын тулд нэлээд хэдэн жилийг өнгөрөөсний эцэст 2005 онд бүрэн эрэгтэй хүн болжээ. Салланс "Larry King Live!", LOGO зэрэг маш олон сонин сэтгүүл, олон нийтийн хэвлэл дээр гарч байжээ. 

Риан Салланс

9 Андриас Криэгэр

Андриас Криэгэр нь Америкийн бөөрөнцөг шидэгч байжээ. Тэрээр өсвөр наснаасаа эхлэн түүний зан ааш хандлага илүү эршүүд болж эхэлсэн байна. Криэгер 1990 онд спортоо орхин тэтгэвэрт гарч, 1997 онд хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн бөгөөд олон нийтэд энэ бол зүгээр ухаан санаагаа алдаж, мансуурсны улмаас гаргасан шийдвэр биш, харин хүйсийн сонголтоороо би өөрийгөө нээж байна гэжээ. 

Андриас Криэгэр

10 Чаз Боно

Чаз Боно нь анх Америкийн алдарт дуучин Шер, жүжигчин Сонни нарын охин Часити Боно гэгч байжээ. Олон нийтийн хэлж байгаагаар Часити 25 настайдаа трансжендер болохоосоо өмнө лесби байсан гэдэг. Чаз хүйсээ солиулахын тулд 2 жил гаруйг даван туулсан бөгөөд одоо тэрээр өөрийн эр хүний амьдралдаа тун сэтгэл хангалуун байгаа гэнэ. Чаз “Ододтой бүжиглэе” телевизийн шоунд оролцож байжээ. 

Чаз Боно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()