"Хабсбург эрүү" - Европын язгууртнууд хоорондын цус ойртолт юунд хүргэсэн бэ?

Европын хаадын гэр бүлд үеэлүүдтэйгээ гэрлэх нь өнгөрсөн зууныг хүртэл энгийн үзэгдэл байсан гэж болно (Хатан хаан II Элизабет өөрийн үеэлтэй гэрлэсэн). Испанийн Хабсбургийн хааны угсааны мөхөл гэр бүлийн цус ойртолтоос үүдэлтэй ажээ. Испани улсыг 1516-1700 оны хооронд буюу 184 жил удирдсан уг дээдсийн гэр бүлийн 11 гэрлэлтийн 9 нь цус ойртсон тохиолдол байсан гэдэг. Тус гэр бүлийн үе үеийн гишүүдэд генийг гажиг олон хэлбэрээр илэрч байсан ч хамгийн алдартай нь “Хабсбург эрүү” буюу цус ойртолтоос үүдсэн эрүүний гажиг байв. Ийнхүү гэр бүл доторх генийг нөлөө улам даамжирсаар II Чарльз хаан үр тогтоох чадваргүй болж, удмынхаа сүүлийн эрэгтэй гишүүн болсноор Хабсбургийн ноёрхлын төгсгөл ирсэн юм.

"Хабсбург эрүү" - Европын язгууртнууд хоорондын цус ойртолт юунд хүргэсэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хабсбург эрүү гэж юу вэ?

Генийн удамшлын явцад хааны гэр бүлд хэд хэдэн бие махбодын гажиг үүссэний нэг нь Хабсбург эрүү байв. Уг гэр бүлийн ургийн гажгийн хамгийн онцлох илэрхийлэмж болсон Хабсбург эрүүг эмч нар доод эрүүний гажиг хэмээн тодорхойлжээ. Доод эрүү урагш түрж, дээд эрүүтэй хэт зөрүүтэй болсноор шүд зуугдахгүй зөрж, хэл ярианы хөгжилд нөлөөлөн, зарим тохиолдолд амаа бүтэн хаах боломжгүй болдог байна. Испанийн Хабсбургийн удмын анхны хаан V Чарьлз 1516 онд Испанид ирэхдээ эрүүнээсээ болж амаа бүтэн жимийж чаддаггүй байжээ. Үүнээс үүдэн нэгэн тариачин, “Хаантаан, амаа хамхихгүй бол манай улсын ялаа эрээ цээргүй шүү!” хэмээн хашхирсан гэдэг.

Хабсбург эрүү гэж юу вэ?

2 Хабсбургийн удам угсаа

Тэд 1516 оноос Испани улсыг албан ёсоор удирдах болсон ч Герман, Австри гаралтай Хабсбургийн ураг 13-р зуунаас хойш Европын олон орнуудаас бүрдсэн томоохон газар нутгийг захирч байсан юм. 1496 онд Хабсбургийн захирагч Бургундийн I Филипп, тухайн үеийн Испанийн титэм залгах гүнж Кастилийн Жоаннатай ураг барилдсанаар Испанийн захирагч болох замнал нь эхэлжээ. Испанийн хаан ширээний төлөөх улс төрийн тэмцэл, зөрчилдөөнтэй 10 жилийн дараа, Филипп 1506 онд Кастилийн залгамжлагч болж, V Чарльзыг төрснөөс 6 жилийн дараа 1516 онд Испанийн хаан ширээнд суусан юм.

Хабсбургийн гэр бүл гэрлэлтээр хаан ширээг олж авсан ч, Испанийн хаан ширээг адил аргаар өөрсдийн гарт үлдээх хүсэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрсдийн удмын хүнтэй ураг барилдахаар шийджээ.

Хабсбургийн удам угсаа

3 Цус ойртсон удмын үр төлөөс

Удмын хүмүүстэйгээ ураг барилдан хаан ширээгээ үе дамжуулан хамгаалан үлдэх уламжлал нь Хабсбургийн удмынхныг цус ойртолтоос үүдсэн мөхөл рүү түлхсэн юм. Өөрөөр хэлбэл, тэд үр хойчдоо хаан ширээгээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ ургийн гажгийг ч өвлүүлсээр байлаа. Цус ойртсон гэрлэлт нь нийгэм, соёлын хувьд үл нийцэхийн зэрэгцээ дутуу төрөлт, үр зулбалт, нярайн эндэгдэл зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг ба Хабсбургийн гэр бүлийн 10-аас доош насны хүүхдүүдийн тал нь эрт энддэг байжээ. Ойрын хамаатантайгаа гэрлэх нь генийн удамшилд сөрөг нөлөө үзүүлдэг. Хабсбургийнханд удамшсан хамгийн алдартай нэг онцлог нь Хабсбург эрүү буюу доод эрүүний гажиг байв.

Эрүүний гажигтай дээдсүүд

Хабсбургийн алдартай гишүүдийн нэг Францын Мари Антуанет үзэсгэлэнтэй төрхөөрөө алдартай байсан ч доод уруулын товгор байдал нь төрөлхийн цорвогор уруултай мэт харагдуулдаг байжээ. Гэхдээ Мари Антуанет 1665 онд хаан ширээнд суусан Хабсбургийн сүүлийн хааныг бодоход харьцангуй энгийн асуудалтай байсан юм. 

Цус ойртсон удмын үр төлөөс

4 Хааны удмын төгсгөл

“Хараагдсан” хэмээх хочтой Испанийн II Чарьз хаан доод эрүүний асуудлаас болж юм идэх, ярихад хүртэл хүндрэлтэй байдаг байжээ. Хабсбург эрүүнээс гадна тэрээр намхан, сул дорой, бэлгийн сулралтай, оюун ухааны бэрхшээлтэй, нарийн гэдэсний асуудалтай байсан бөгөөд 4 настайдаа л хэлд орж байсан юм. Хуримын тов тогтоохоор илгээсэн Францын илч хариу захидалдаа, “Католик хаан хүн аймаар царай муутай, бас өвчтэй юм шиг харагддаг” хэмээн бичиж байжээ.

II Чарльзын эцэг IV Филипп төрсөн эгчийнхээ охинтой гэрлэсэн нь хэт цус ойртсон явдал болсон юм. Зуу гаруй жил ойрын төрөлтэйгөө ураг барилдсаны уршгаар удамшлын коэффициент хамгийн өндөр хэмжээнд хүрч, цус ойртсон хүүхдүүд төрсөөр байв. II Чарьз хаан Хабсбург эрүүтэй байснаас гадна үргүй байсан гэж судлаачид таамагладаг. Эцэст нь тэрээр 1700 онд 39 насандаа таалал төгсөж, түүнтэй хамт хоёр зууны турш үргэлжилсэн хөнөөлт удамшил төгсгөл болсон юм. Эрх мэдлээ зөвхөн гэр бүл  дотроо хадгалснаар тэднийг хүчирхэг болгоно хэмээн бодож байсан ч харин ч эсрэгээрээ тэдний сул тал болжээ.

Хааны удмын төгсгөл

5 Хабсбург Эрүүний тухай орчин үеийн судалгаа

Хабсбургийн удмын нүүр царайны онцлог, цус холилдсон асуудлын тухай эрдэмтдийн судалгаа байгаагүй боловч 2019 оны 12-р сард, цус холилдсоноос үүдэн уг согог үүссэн тухай анхны судалгааг судлаачид нийтэлсэн юм.

Судалгааны ахлах эрдэмтэн, Сантиаго Их Сургуулийн Профессор Роман Вилас: “Хабсбургийн угсаа Европын хамгийн нөлөө бүхий хааны удам байсан ч цус ойртолтын улмаас мөхөлд хүрсэн. Хабсбург эрүү, цус ойртолт хоёр нарийн холбоотой гэдгийг бидний судалгаа нотолж байна” гэжээ.

Вилас болон судалгааны багийнхан Хабсбургийнхны хөрөг зургуудад шинжилгээ хийж, эрүүний гажгийн хэмжээг тооцоолсон бөгөөд дараа нь гэр бүлийн ургийн модыг шинжилж, гэр бүлийн зарим гишүүдэд гажиг хэт их нөлөөлснийг тогтоожээ. Судлаачдын тогтоосноор II Чарльз хаанд ургийн гажиг хамгийн өндөр хэмжээгээр нөлөөлсөн байна.

Судалгааны үр дүн үүгээр зогсохгүй биз ээ. Хабсбург эрүүнээс гадна энэ гэр бүлтэй холбоотой хэвийн бус генийн дүр төрхийн талаар олон дүгнэлт гарах байх. “Цус ойртсон тохиолдол маш өндөр учраас Хабсбургийн гэр бүл нь судлаачдын хувьд хүн лаборатори гэсэн үг” хэмээн Вилас хэлжээ.

Хабсбург Эрүүний тухай орчин үеийн судалгаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()