Бид юунаас болж хамгийн эрт хөгширдөг вэ?

Дасгал сургуулилт хийх нь зөвхөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй олон өвчнийг анагаах увидастай аж. Харин хөдөлгөөний дутагдал нь тамхи татсанаас болон чихрийн шижин, зүрх судасны өвчин тусахаас илүү аюултай гэдэг нь олон судалгааны үр дүнд тодорхой болжээ. Ингээд дасгал сургуулилт хийхгүй байх нь эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар сонирхоцгооё.

Бид юунаас болж хамгийн эрт хөгширдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Судалгаагаар хөдөлгөөнгүй амьдралын хэв маягийн сул талыг тогтоожээ

Америкийн зүрх судасны эмч Ваэл Жабер (Wael Jaber) энэ тал дээр судалгаа хийсэн бөгөөд үр дүн нь тийм ч таатай байгаагүй нь ойлгомжтой. Жаберын судалгааны багийнхан 122,000 өвчтнийг гүйлтийн зам дээр дасгал хийлгээд бөглөсөн асуулгыг нь уншиж судалсан байна. "Хөдөлгөөнгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн эрүүл мэнд тамхичид, тархины даралттай хүмүүсээс илүү мууддаг гэнэ.  Хөдөлгөөнгүй амьдралын хэв маягийг бусад өвчний адилаар эмчлэх хэрэгтэй бөгөөд эмний оронд дасгал, сургуулилт бичиж өгдөг" хэмээн Жабер эмч тайлбарлажээ.

Судалгаагаар хөдөлгөөнгүй амьдралын хэв маягийн сул талыг тогтоожээ

2 Бас нэгэн нээлт

Хэт эрчимтэй дасгал хөдөлгөөнийг эрүүл мэндэд хортой гэж үздэг байв.  Гэтэл үнэн хэрэгтээ ямар ч төрлийн дасгал эрүүл мэндэд хор үзүүлдэггүй гэнэ. "Биеийн галбир сайтай, дасгал сургуулилт хийдэг хүмүүсийн нас баралтын түвшин энгийн хүнийхээс бага байдаг" гэдгийг эрдэмтэн онцложээ. "Хэт их дасгал сургуулилт хийхээс бүү ай. Эрүүл мэндэд хортой гэдэг нь утгагүй зүйл" гэсэн байна.

Бас нэгэн нээлт

3 Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Хөдөлгөөнгүй амьдралын хамгийн гол аюул нь зүрх судасны өвчин юм. Үүнд зөвхөн цусны даралт ихсээд зогсохгүй зүрхний тэвшинцэрийн өвчин,  атеросклероз зэрэг багтана.  Идэвхигүй амьдралын хэв маягтай хүний зүрхэнд хангалттай хэмжээний цусан  хангамж очдоггүй.  Судасны ханан дээр цусны урсгалд саад учруулах өнгөр тогтдог байна.  Ингээд зүрхний төрөл бүрийн эмгэг үүсдэг аж.

Харин хөдөлгөөнтэй амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд тэдний зүрх судасны систем илүү сайн ажилладаг.  Эрүүл мэндэд шаардлагагүй триглицерид болон холестирины хэмжээ бага байдаг учир зүрхний үйл ажиллагаа сайн байдаг аж.

Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

4 Хэн хичээллэх хэрэгтэй вэ?

"Дасгал сургуулилт бол эрэгтэй, эмэгтэй бүхий л насныханд тохиромжтой" хэмээн Жабер хэлжээ. Та хэдэн ч настай байсан дасгал хийх нь танд сайнаар нөлөөлөх болно. Тамхи татдаг, чихрийн шижин өвчтэй болон зарим хүнд өвчтэй хүмүүсээс илүү хөдөлгөөний дутагдалтай хүмүүс нас барах нь их байдаг гэнэ. Үүнээс гадна гүйлтийн зам дээрх туршилтад оролцсон хүмүүсээс идэвхигүй хөдөлгөөнтэй хүмүүсийн бөөрний үйл ажиллагаа муу байжээ. 

Хэн хичээллэх хэрэгтэй вэ?

Өвчтөнгүүд туршилтанд оролцож өөрийн биеийн байдлыг өөрсдөө тайлбарлах биш харин эмнэлгээс тэднийг удаан хугацааны турш гүйлтийн зам дээр гүлйгэн туршилт хийж баталгаатай хариуг гаргасанд Жаберын судалгааны давуу тал оршино.  Харин дараа нь дасгал сургуулилтын талаар судалгааг асуулгын тусламжтайгаар тодорхойлсон аж. Хөдөлгөөнгүй амьдралын хэв маягтай хүмүүс хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг баримталдаг хүмүүсээс 500%-иар илүү аюулт өвчин тусах магадлал өндөр байжээ.

Үүнээс гадна эрдэмтэд хааяа дасгал хийдэг хүмүүс болон тогтмол дасгал хийдэг хүмүүсийн дунд судалгаа явуулсан байна.  Тэгэхэд эхний бүлэгт ямар нэгэн өвчин тусах магадлал 390% байсан гэнэ. "Дасгал сургуулилт хийхийн ашиг тусыг тоочоод баршгүй" хэмээн Жабер эмч хэлжээ.  Харин хөдөлгөөнгүй амьдарснаар та өөрийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа гэдгээ мартаж болохгүй. Идэвхитэй амьдралыг дэмжицгээе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()