Дэлхийн хамгийн тансаг шоронгууд

Хүн бүр л амьдралд алдаж, унаж, бүдэрдэг бөгөөд гагцхүү тухайн агшинд хийсэн үйлдэл зөв, эсвэл буруу байхаас хамаарч, хүний ирээдүй хэрхэх нь тодорхой болдог билээ. Буруу, хазгай гишгэж, бусдын нөлөөнд автаж, бодлоггүй хийсэн үйлдлээсээ болж, олон аавын хүү, ээжийн охин шоронгийн хаалга татдаг. Шорон гэхээр бидний сэтгэхүйд хамгийн түрүүнд хар бараан зүйл бодогддог нь нууц биш юм. Гэвч дэлхий дээр гэртээ амьдарч байгаагаас өөрцгүй мэдрэмжийг төрүүлэх тансаг шоронгууд байх бөгөөд эдгээр газрууд бүгдээрээ ялтнуудын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хүн гэдэг утгаар нь олон зүйлээр хангаж өгдөг байна. 

Дэлхийн хамгийн тансаг шоронгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Cereso Chetumal" - Мексик

Уг шорон нь Мексик улсад оршдог бөгөөд харгислал, зодоон, зөрчил хамгийн бага гардаг шорон гэдгээрээ дэлхийд алдартай юмсанж. Ялтнуудын хооронд ямар нэгэн асуудал гарвал бусад шоронгуудад түгээмэл тохиолддог шиг хоорондоо шууд гар зөрүүлдэггүй бөгөөд шоронгийн харгалзагч маргалдаж, асуудал үүсгэсэн ялтнуудад боксын бээлий өмсгөж, тусгайлан зассан дэвжээнд гаргаж, хэдэн үе хооронд нь тулалдуулдаг байна. Түүнээс гадна ялтнууд уран зураг зурж сурах хичээлд суух бүрэн боломжтой бөгөөд сайн сурч, хүний сонирхолд нийцэхүйц уран зураг зурвал түүнийг нь жуулчдад боломжийн үнээр харгалзагчид зарж өгдөг гэнэ. Мөн уг шоронгийн ойролцоо "Conjugal" гэх нэртэй зочид буудал байдаг бөгөөд энд ялтнууд найз охин болон эхнэртэйгээ цагийг тав тухтай өнгөрөөх боломжтой байдаг аж.

"Cereso Chetumal" - Мексик

9 "Cebu" - Филиппин

Энэхүү газрыг дан ганц шорон гэж нэрлэвэл утгагүй бөгөөд энд ялтнуудыг гэм нүгэл хийсэн гэж гадуурхахаас илүүтэйгээр бусдаас ялгарах юмгүй адилхан хүн гэдэг утгаар хандаж, эрх чөлөө, хүсэл сонирхлыг нь хүндэтгэхийг эрхэмлэдэг байна. Дуу болон бүжгийн хичээлд сууж болохоос гадна хүссэн үедээ интернетээр гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө холбогдохыг хүлээн зөвшөөрдөг байна. Гэвч мэдээж хэрэг бүх зүйл хараа хяналтан доор байх нь ойлгомжтой юм.

"Cebu" - Филиппин

8 "Aranjuez" - Испани

Испанид орших энэхүү шорон нь гэр бүлийн харилцааг хамгийн чухалд авч үздэг газар бөгөөд шоронд хоригдож буй эрэгтэй, эмэгтэй хоригдлууд хоорондоо танилцаж, гэр бүл болж болохоос гадна ялтнуудын гэр бүлийн хүнийг хүссэн үед нь шоронд чөлөөтэй нэвтрүүлж, оруулдаг байна. Хэрвээ дээрх тохиолдлуудад хосууд хүүхэдтэй болвол тэднийг хамтад нь тусгай өрөөнд байлгахаас гадна хүүхдийг нь 3 нас хүртэл харж, хандах нөхцлөөр хангадаг гэнэ.

"Aranjuez" - Испани

7 "Halden" - Норвеги

Халден гэх нэртэй шорон нь 2010 онд баригдсан бөгөөд нийт 252 ялтныг байлгах багтаамжтайгаас гадна хүний эрх, эрх чөлөөг дээд хэмжээгээр хүндэтгэдэг газар юм. Шоронгийн бүх өрөөнүүдийг энгийн цонх, хөргөгч, зурагт болон орчин үеийн тавилгуудаар бүрэн тохижуулсан байдаг аж. Хамгийн хачирхалтай нь шоронгийн бүх харгалзагчид зэвсэглээгүй байх бөгөөд ялтнуудаас нэлээдгүй хол газар байрладаг байна.

"Halden" - Норвеги

6 "Sollentuana" - Швед

Тэгвэл Европ тивийн өөр нэгэн улс болох Шведийн Соллентуана гэх шоронд ялтнуудын эрүүл мэнд болон бие организм дээд хэмжээгээр анхаардаг байна. Шорон дотор бүрэн тохижуулагдсан фитнесс заал, төрөл бүрийн хоол хүнсээр хангагдсан том хэмжээний гал тогоо байхаас гадна эдгээр газруудыг өдөр болон шөнийн цагт ямар нэгэн байдлаар цоожилдоггүй аж.

"Sollentuana"  - Швед

5 "Fuhlsbuettel" - Герман

Гаднах харагдах байдлаараа эртний цайз, хэрэмтэй илүү төстэй харагдах уг шорон нь дотроо том хэмжээний унтлагын өрөө, нэг нэгээрээ орох боломжтой угаалгын өрөө болон шүршүүртэй бөгөөд дотор нь мэргэжлийн үсчин болон бариа засалч ажилладаг байна.

"Fuhlsbuettel" - Герман

4 "Pondok Bambu" - Индонез

Пондок Бамбу гэх өвөрмөц нэртэй энэхүү шорон нь Индонез улсад байдаг бөгөөд хар тамхинд донтсон болон гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн хорих газар юмсанж. Хэдийгээр шоронд хийсэн хэргийнхээ ялыг эдлэж байгаа хэдий ч, эмэгтэй хүний өндөр хэрэглээг бодолцож, шоронгийн зүгээс гоо сайхны салон, саун, массаж зэргийг шорон дотор давхар ажилуулдаг байна. Түүгээр зогсохгүй караоке хүртэл дуулах боломжтой бөгөөд ингэснээр хар тамхи татах хүсэл сонирхлыг нь бууруулах ач тустай хэмээн үзэж байгаа ажээ.

"Pondok Bambu" - Индонез

3 "Champ-Dollon" - Швейцарь

Эх дэлхийн диваажин хэмээх тодотголтой Швейцарь улсын Женев хотод орших энэхүү шоронгийн дотоод засал чимэглэл нь 3 одтой зочид буудалтай харьцуулахуйц тансанг чамин гэнэ. Цэвэрхэн унтлагын өрөөнүүд, нэг нэгээрээ орох боломжтой ариун цэврийн өрөөнүүд, зурагт, гал тогоо, хөргөгч гээд хүний хэрэгцээг хангах бүх л зүйлс энд байдаг юмсанж.

"Champ-Dollon" - Швейцарь

2 "Justice Center Leoben" - Австри

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг дүрэм журмандаа тусгаж өгсөн уг шоронгийн өрөөнүүдийн ханыг модоор хийснээс гадна цонхыг нь хүртэл ямар ч төмөр тороор хамгаалаагүй байдаг байна. Түүнчлэн гал тогоо болон ариун цэврийн өрөөнүүд нь ялтан бүрт хангалттай хүрэлцэхүйц олон тоогоор байдаг аж. Хамгийн эерэг мэдрэмж төрүүлөхүйц зүйл нь ялтнууд заавал ч үгүй шоронгийн хувцас өмсөх шаардлагагүй бөгөөд өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцаснуудаа чөлөөтэй өмсөх боломжтой юм.

"Justice Center Leoben" - Австри

1 "Bastoy" - Норвеги

Норвегийн Бастой шорон нь байгалийн сайханд байрласан бөгөөд хэд хэдэн байшингуудаас бүрддэг байна. Эдгээр зуны байшин гэж хэлж болох газарт ялтнууд амьдардаг бөгөөд тэд өдрийн цагаар фэрм дээр ажил хийж, мөнгө олох боломжтойгоос гадна чөлөөт цагаараа морь унах, теннис тоглох, загасчлах, өвлийн улиралд цанаар гулгах зэргээр спортоор хичээллэх боломжтой байдаг байна. 

"Bastoy" - Норвеги

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()