Онцлох мэдээ

Худалдаа, хөгжлийн банк ирээдүйн хөл бөмбөгчдийг 3 дахь жилдээ дэмжиж, ивээн тэтгэлээ

Дэлхийд Монгол улсаа төлөөлөх ирээдүйн хөл бөмбөгчдийг бэлтгэх, Монголд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээн 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Худалдаа, хөгжлийн банк ирээдүйн хөл бөмбөгчдийг  3 дахь жилдээ дэмжиж, ивээн тэтгэлээ Хадгалах
2016-11-30, 09:40

Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай 13 аппликейшн

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед шинэ содон зүйлс ихээр төрөн гарах болжээ. Харин өнөөдөр эдгээрээс түүвэрлэж амьдралыг улам бүр хялбар болгох шилдэг аппликейшнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь ямар ч утсан дээр суулгаж болно гэдгээрээ давуу бөгөөд таны цагийг хэмнэж, аз жаргалыг бэлэглэх аж. Ингээд хамтдаа хамгийн шилдэг аппликейшнуудтай танилцъя. 

Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай 13 аппликейшн Хадгалах

Хоол идэхдээ зөрчиж болохгүй 20 дүрэм

Биеийн хөдөлгөөн болон биеэ авч явах байдал бусдын нүдэнд хамгийн түрүүнд тусдаг ба үүгээр л хүмүүс таныг эхэлж дүгнэдэг. Харин оройн хоол бол хүмүүстэй дотносож, харилцаагаа сайжруулахад дөхөм болдог нэг том хүчин зүйл яахын аргагүй мөн тул та хоолны ширээний ард анх танилцсан хүндээ аятайхан сэтгэгдэл төрүүлэх нууцуудыг эзэмших нь зүйтэй. Ингээд бид танд хоолны ширээний баримталбал зохих алтан дүрмүүдийг хүргэж байна.

Хоол идэхдээ зөрчиж болохгүй 20 дүрэм Хадгалах
2016-11-29, 17:20

Ганц бие болон гэрлэсэн залуугийн ялгаа

Заримдаа хүмүүс гэр бүл болохоосоо өмнө эрх чөлөөг сайн гэгч нь мэдэрч авах юм шүү гэж ярьдаг. Магадгүй үнэний ортой байж болох л юм. Учир нь дараах зургуудаас та эрчүүдийн амьдрал гэрлэсний дараа хэрхэн өөрчлөгддөг болохыг харж болох бөгөөд нээрээ л ийм байдаг даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх аж.

Ганц бие болон гэрлэсэн залуугийн ялгаа Хадгалах

Хурдан баяжихын тулд юу хийх ёстой вэ?

Баяжихыг хүсдэггүй хүн гэж энэ хорвоо дээр тун цөөхөн байдаг биз ээ. Тэр ч үүднээсээ хүн бүр аль болох амар хялбар аргаар баяжиж, сайхан амьдрах юмсан гэж бодож явдаг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ хурдан хугацаанд баяжих гайхалтай аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Хурдан баяжихын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Амжилтанд хүрсэн болон хүрээгүй хүмүүсийн ялгаа

Өнөөдөр хүн бүр л амжилтанд хүрч, бусдаас дутахгүй сайхан амьдрахыг хүсдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэгвэл энэ хүслээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж, хөдөлмөрлөж, хичээж байгаа хүмүүс л амжилтанд хүрэхээс биш, зүгээр гараа хумхиад сууж байгаа хүмүүсийн хувьд хий хоосон мөрөөдөл болж хоцрох нь бий. Тэгвэл дараах зургуудаас та амжилтанд хүрсэн болон хүрээгүй хүмүүсийн ялгааг олж хараарай. 

Амжилтанд хүрсэн болон хүрээгүй хүмүүсийн ялгаа Хадгалах

Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд

Бид юуны төлөө ажиллаж, хөлс хүчээ урсгаж байгаа юм бол? Сунаж унатлаа ажиллаж, олсон хэдэн төгрөгөө идэх хоол, өмсөх хувцсандаа л зарцуулж байна уу? Тийм бол өнөөдрөөс та өөрчлөгдөж, мөнгөө хуримтлуулан дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялах том зорилго тавиарай. Эдгээр газрууд нь танд асар олон зүйлсийн үүд хаалгыг нээж, нүдийг тань баясгаж, амьдралын сайн сайхан бүхнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа ганц амьдрах насандаа заавал очиж үзэх ёстой газруудтай танилцъя.

Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд Хадгалах

Ажил дээрээ хэзээ ч хийж болохгүй 10 зүйл

Ажил дээрээ байх үедээ та мэдээж ажлаа хийх ёстой. Гэхдээ нэг талаараа бас амьд хүн шүү дээ. Та хүн учраас хааяадаа алдаа гаргадаг боловч ажил дээрээ хэзээ ч хийж болохгүй зүйлс гэж байдаг ажээ. Хүмүүс мэдээж дарга болон хамтран ажиллагсдынхаа хүндлэлийг хүлээж, мэргэжлийн хувьд өөрийн чадвараа үнэлүүлж, ажил дээрээ тайван чөлөөтэй байхыг хүсдэг шүү дээ. Тэгвэл эдгээр 10 зүйлээс зайлсхийж чадвал таны хүсэл биелэж, ажлаасаа халагдахгүй гэдэгт итгэлтэй байж болох юм.

Ажил дээрээ хэзээ ч хийж болохгүй 10 зүйл Хадгалах

“Facebook”-ийн аймшигт хор нөлөө биднийг үгүй хийсээр байна!

Өнөөдрийн маргашгүй нэгэн бодит үнэн бол хүмүүс гар утаснаасаа хэт хараат болж, бодит амьдрал дээр бус, сошиал ертөнцөд амьдрах болсон явдал билээ. Бид буруу зам руу яваад байгаа гэдгээ мэдсээр байж, үүнийг засч чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл сошиал ертөнц (Facebook, Twitter, Youtube, Instagram, Snapchat) гэх зүйл бидний амьдралд хэрхэн, яаж нөлөөлж байна вэ? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, асуултын хариултыг мэдэж авцгаая.

“Facebook”-ийн аймшигт хор нөлөө биднийг үгүй хийсээр байна! Хадгалах

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ?

Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан зүйл ямар учиртай болохыг та мэдэх үү? Бид төдийлэн анзаардаггүй боловч энэ нь бие эрхтний толь болдог юм. Биеийн аль нэг хэсэг өвчилсөн, асуудалтай тулгарсан тохиолдолд хумсан дээрх тус цагаан зүйл нь хэлбэрээ өөрчилдөг аж. Ингээд хамтдаа энэ нь чухам ямар учиртай болохыг мэдэж авцгаая. 

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ? Хадгалах

“King Tower” - Долларын уялдаа

Төгрөгийн ханш суларч, валютынх чангарсан өдрүүд болж өнгөрч байна. Түүхэнд байгаагүй хэмжээнд хүртлээ өссөн долларын  үзүүлэлт нь тэгсхийгээд уналаа. Доллараа нөөцлөх үү, төгрөг болгох уу гэсэн сонголтын зааг дээр олон хүн зогсч байна.  Харин Ам.долларын ханш цаашид өснө гэх ямар ч баталгаа алга гэдгийг эдийн засагчид онцолж байна. Ойрын хугацаанд ам.долларын нийлүүлэлт нэмэгдэнэ үү, гэхээс буурахгүй.  Энэ нь хэд хэдэн шалтгаантай ажээ.

“King Tower” - Долларын уялдаа Хадгалах
2016-11-28, 09:02

Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид бүгдээрээ архи тамхи хүний биед хортой, харин эрүүл хооллолт тустай гэдгийг мэднэ. Гэхдээ учрыг нь мэдэхгүй хэрнээ зөв гэж боддог өдөр тутмын зуршлууд бидэнд байдаг ажээ. Ингээд бид та бүхэнд эдгээр нь юу болохыг хэлж өгье.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах