“King Tower” - Долларын уялдаа

2016-11-28, 09:02
3,791

Төгрөгийн ханш суларч, валютынх чангарсан өдрүүд болж өнгөрч байна. Түүхэнд байгаагүй хэмжээнд хүртлээ өссөн долларын  үзүүлэлт нь тэгсхийгээд уналаа. Доллараа нөөцлөх үү, төгрөг болгох уу гэсэн сонголтын зааг дээр олон хүн зогсч байна.  Харин Ам.долларын ханш цаашид өснө гэх ямар ч баталгаа алга гэдгийг эдийн засагчид онцолж байна. Ойрын хугацаанд ам.долларын нийлүүлэлт нэмэгдэнэ үү, гэхээс буурахгүй.  Энэ нь хэд хэдэн шалтгаантай ажээ.

“King Tower” - Долларын уялдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ДОЛЛАРАА НӨӨЦЛӨХ ҮҮ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛГОХ УУ?

1 ДОЛЛАРЫН ХАНШ БУУРАХ ШАЛТГААН

Нэгдүгээрт, өмнөх Засгийн газрын үед гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу Энэтхэг улсаас нэг тэрбум ам.доллар орж ирэх ёстой. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр шийдэгдсэн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ асуудлын талаархи хэлэлцээр эцэслэгдэн шийдэгдсэн гэхэд болно.

ДОЛЛАРЫН ХАНШ БУУРАХ ШАЛТГААН

2

Хоёрдугаарт, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д ажиллахдаа тус улсын дарга Си Зиньпинтэй уулзаж хоёроос доош хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай эдийн засгийг дэмжих нэн хөнгөлөлттэй  зээл авах хүсэлт тавьсан. Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотойгоор уг зээлийн хэлэлцээр ялигүй зогссон ч цаашид үргэлжлэх нь ойлгомжтой. Учир нь, Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа ирээдүйд хоёр талдаа ашигтайгаар илүү өргөжих учраас БНХАУ-ын Засгийн газрын “гомдол” удаан хугацаанд үргэлжлэхгүй л болов уу. Цаашилбал БНХАУ Тавантолгой, төмөр замын төсөлд хамтрах сонирхлоосоо татгалзахгүй нь лавтай.

3 БОДИТ БОЛОМЖ БУЮУ KING TOWER

Гуравдугаарт, манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь нэгэнт тодорхой болсон. Шинэ оны эхэнд уг хөтөлбөрт хамрагдсанаар хэлэлцээрийн дагуу эхний ээлжинд л гэхэд валютын ханшийг тогтворжуулах зорилготой 450 сая ам.доллар орж ирнэ. Сая ханш 2700 төгрөгт хүрсэн өдөр Монголбанк 70 сая ам.долларын интервенц хийхэд л огцом 200 төгрөгөөр буурсан болохоор 450 саяараа эдийн засагт “цутгахаар” ямархуу нөлөөлөл үзүүлэх нь ойлгомжтой биз.

Дөрөвдүгээрт, УИХ 2017 оны төсвийг батлахдаа Тавантолгой, Гацуурт зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөхөөр тусгасан. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр бол энэ өвөл бэлтгэл ажлаа хангаж хавар дуулаарахтай зэрэгцээд эдгээр төслийн бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ мэтээр валютын нийлүүлэлт нэмэгдэх шалтгаан олон. Ийм учраас л эдийн засагчид “Ам.долларын ханш цаашид өсөхгүй. Тиймээс ханшийн зөрүүнээс ашиг хүртнэ гэж хүлээх хэрэггүй. Мөнгөө өсгөх өөр боломж хайсан нь дээр” гэж зөвлөж байна.

БОДИТ БОЛОМЖ БУЮУ KING TOWER

Харин ханшийн зөрүүнээс ашиг хийх гэж хүлээхийн оронд илүү бодитой, үнэ цэнэ нь “Ноён ногоон” шиг өдөр, сараар өөрчлөгдөөд байдаггүй зүйл бол үл хөдлөх хөрөнгө. Хамгийн гол нь хэчнээн ч жилийн дараа ханш нь буурахгүй, өсөх үл хөдлөх хөрөнгийг сонгох нь чухал.

Дэлхийн брэндээр тоноглосон, таван одтой зочид буудлын стандартаар баригдсан тансаг зэрэглэлийн “King Tower Apartment”-ыг танд санал болгож байна. Туршлагатай эдийн засагч, нийтлэлч, телевизийн хөтлөгч Д.Жаргалсайхан, Харангын Ц.Чулуунбат, поп дива С.Наран зэрэг олны танил эрхмүүд чанарыг эрхэмлэн нэгийг бодож, хоёрыг тунгаан энэхүү орон сууцыг сонгосон нь дамжиггүй.

Luxury King Tower Apartment

Дэлхийн брэндүүдээр тоноглож, Франц архитектор, Герман инжерийн хяналтаар цогцлоосноос гадна хотын төвөөс гуравхан км-ийн зайд хотын хамгийн цэвэр агаартай, үнэ цэнэтэй таатай бүсэд байрладаг давуу талтай.

“KING TOWERAPARTMENT”-ЫГ ОНЦОЛСОН ШАЛТГААН

King Tower Apartment”-ыг онцолсон шалтгаан нь худалдан авахыг хүссэн иргэдэд 50 хувийнх нь төлбөрийг хийж үлдэгдлийг нь гурван жилийн дотор хүүгүй төлөх боломж олгож байгаа юм.

3-8 өрөө, 400мкв хүртэлх талбайн сонголттой тансаг зэрэглэлийн орон сууц

Мөн 100% төлсөн тохиолдолд мкв-ын сонголтоос хамааран 19-119 сая төгрөгийн бодит хэмнэлтийг олгож байгаа нь гайхалтай. Харин залуу гэр бүлүүддээ зориулан 8% ипотекийн зээлийг хамгийн түргэн шуурхайгаар шийдэж өгч байна.

3-8 өрөө, 400мкв хүртэлх талбайн сонголттой тансаг зэрэглэлийн орон сууц

Мөн 100% төлсөн тохиолдолд мкв-ын сонголтоос хамааран 19-119 сая төгрөгийн бодит хэмнэлтийг олгож байгаа нь гайхалтай. Харин залуу гэр бүлүүддээ зориулан 8% ипотекийн зээлийг хамгийн түргэн шуурхайгаар шийдэж өгч байна.

28-300мкв талбайн сонголт бүхий таны бизнесийг өргөжүүлэх үйлчилгээний талбай

Худалдаа үйлчилгээ эрхлэхийг хүссэн хүмүүс 28-300метр квадрат талбайгаас сонголтоо хийх боломжтой ажээ. Ялангуяа “King Tower Apartment”-ын хамт олноос нарийн мэргэжлийн эмнэлэг, тав тух мэдрүүлэх тансаг ресторан, хүүхдийн тогтоомын төв, фитнес клуб зэрэг оршин суугчдад шаардлагатай үйлчилгээг эрхлэх хүмүүсийг дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа юм. Өөр хэлбэл, иргэдийн мөнгийг ханшийн зөрүү, банкны хүүнээс илүү өсгөх өргөн боломж “King Tower Apartment”-т цогцолжээ.

Дэлгэрэнгүймэдээллийг:

Холбообарихутас:  99997063, 91114064, 88113067

Вебсайт:   www.kingtower.mn, www.marshallvillage.mn

Хаяг: Ихтэнгэрийнамрууявахзамд, Маршалынгүүрнийхойдталд

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.