Дундад зууны үед ариун цэврийг хэрхэн сахидаг байсан бэ?

500 жилийн өмнө ихэнхи улс орнууд бүдүүлэг харанхуй байсан. Тиймээс дундад зууны үеийн хүмүүсийн ариун цэвэр сахилт нь нэлээд тааруухан байсан бөгөөд орчин үед ийм арга замаар ариун цэврээ сахидаг байсан бол гэж төсөөлөхөд ч бэрх юм. Ингээд Дундад зууны үеийн Европ иргэд хэрхэн ариун цэврээ сахидаг байсан тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Дундад зууны үед ариун цэврийг хэрхэн сахидаг байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Бохир гар.
18-р зууны үед Нидерландын иргэд өдөрт нэг удаа гараа угаадаг болжээ. Харин үүнээс өмнө тэд огтхон ч гараа угаадаггүй байсан бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндэд төдийлөн өөрчлөлт үзүүлдэггүй байсан байна.



2. Нэг усыг хэд хэдэн удаа хэрэглэх.
Гэр бүлийнхнийхэн хэн нэгэн ороогүй цэвэр усанд орно гэдэг тухайн үед бараг л мөрөөдөл байсан биз ээ. Ялангуяа ам бүл ихтэй тохиолдолд энэ нь бүтэшгүй зүйл байжээ.



3. Хувцас угаах.
Хамгийн чухал гэсэн үед буюу жилд нэг л удаа хувцсаа угаадаг байсан бөгөөд угаалгын нунтгийн оронд шээс, шүлт болон голын ус ашигладаг байжээ.



4. Шээсээр нүүрээ угаах.
Шээс ашиглан хувцас угаахаас гадна нүүрээ угаадаг байсан байна.



5. Орон доорхи горшок.

Дундад зууны үед горшокийг орон доороо байлгаж шаардлагатай үед шууд цонхоор шингэнээ асгадаг байжээ.



6. Ариун цэврийн цаас гэж байгаагүй.
Ромын иргэд олон удаагийн бамбалзуур ашигладаг байсан бол бусад улс орнууд гар болон навч ашигладаг байжээ.



7. Хогтой шал.
Эртний үед шороон шалан дээр саваа мод болон хэд хэдэн давхар хог тавьж шал хийдэг байсан бөгөөд энэ нь тухайн үеийн иргэдийн хувьд паркет эсвэл ламинат мэт үүргийг гүйцэтгэж байжээ.



8. Орон доторхи бясаа.
Бясаа тухайн үеийн айл өрх бүрт байсан байна. 



9. Үнэр дарагч.
Маш удаан хугацаанд угаагүй, цэвэрлээгүй зүйлсийн үнэрийг үнэртэй усны тусламжтай дардаг байжээ. Гэвч айл бүр үнэртэй ус авах мөнгөгүй байсан учир ихэнхи нь эвгүй үнэртэй чигээр явдаг байв.



10. Үсний моод.
Нугасны тосоор үсээ янзлах нь маш алдартай байсан ч, төрөл бүрийн бичил биетүүд хуримтлагдах эх үүсвэр болж байжээ.



11. Нүүрэн дээрхи амьтны хэсэг
Өмнө нь эмэгтэйчүүд хулганы ноосоор хийсэн хөмсгийг зүүдэг байжээ.



12. Ханиадыг хануур хорхойгоор эмчилдэг байсан.
Толгойны өвчин, ханиад болон гэдэс өвдөлтийг хануур хорхойгоор эмчилдэг байжээ.



13. Түлэх эмчилгээ.
Нээлттэй шархыг ихэнхидээ түлдэг байсан бөгөөд энэ арга замаар бохирдолтыг зогсоодог байв. Заримдаа үүнээс болоод гарыг нь тайрах хэрэг гардаг байсан бол ихэнхи тохиолдолд энэ арга нь тус болдог байжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()