Намрын сэрүүн өдрүүдэд ханиад, томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

Зун цаг нэгэнт дуусч, хүйтэн салхи үлээсэн намрын сэрүүн өдрүүд айлчлан ирлээ. Үүнтэй зэрэгцэн ханиад томуу ихсэж, хүн бүхэн өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай бодож яваа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл бид та бүхэндээ ханиад томуунаас хэрхэн өөрийгөө хамгаалж, сэтгэл санаагаа тогтвортой байлгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Намрын сэрүүн өдрүүдэд ханиад, томуунаас хэрхэн сэргийлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрээсээ гарахаас өмнө хамартаа гавар түрхэх

Та ханиад томуунаас өөрийгөө хамгаалахын тулд гэрээсээ гарахдаа багахан гавар эсвэл эмийн сангуудаар худалдаалагддаг "оксолины мазь" авч хамартаа түрхээрэй. Энэ нь таны биед амьсгалын замаар ямар нэгэн халдвар орохоос сэргийлэх болно. 

Гэрээсээ гарахаас өмнө хамартаа гавар түрхэх

2 Шоколад идэх

Шоколад нь дархлаа сайжруулах төдийгүй сэтгэл санааг дэмжих тустай. Улирлын шинж чанараас үүдэлтэй стресс бухимдлыг арилгаж, таныг эрч хүчээр цэнэглэх аж. Тиймээс намрын сэрүүн өдрүүдэд шоколад идээрэй.

Шоколад идэх

3 Бохь зажлах

Бохь зажлах нь хоолойг цэвэрлэж, гуурсан хоолойноос цэрийг гадагшлуулах тустай. Мөн энэ нь биед мэдрэгдэх өвдөлтийг намдааж, сэтгэл санааг тайвшруулах аж. 

Бохь зажлах

4 Оргилуун дарс уух

Францын алдарт эмч Хенри Пийужи, ханиадны шинж тэмдэг илэрвэл, оргилуун дарс уух нь хамгийн сайн арга хэмээсэн байдаг.

Нэг стакан оргилуун дарсыг саванд хийж, дээр нь 1 халбага элсэн чихэр нэмж буцалгаарай. Үүнийгээ бага зэрэг хөргөсний дараа, ууж орондоо орно. Ингэснээр та ханиадыг нам дарж, дархлаагаа сайжруулж чадна. 

Оргилуун дарс уух

5 Давсны уусмалаар амаа зайлах

Өдөр бүр давстай усаар амаа зайлж байгаарай. Энэ нь аман дахь бактерийг устгаж, таны төрөл бүрийн халдвараас хамгаалах аж. 

Давсны уусмалаар амаа зайлах

6 Хясаа, дунгаар хооллох

Хясаа нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэдгээрээ алдартай. Мөн үүнд агуулагдах цайр нь дархлааг сайжруулж, биеийг элдэв өвчлөлөөс хамгаалах аж.

Харин дун нь А, В, С витаминаар баялаг бөгөөд мөн л дархлааг дэмждэг байна. Тиймээс төрөл бүрийн өвчнөөс хол байхыг хүсвэл дун, хясаа зэргийг түлхүү хэрэглэж байгаарай. 

Хясаа, дунгаар хооллох

7 Гараараа нүүрэндээ бүү хүр

Бид гараараа хамгийн бохир зүйлсэд хүрч, гартаа бактер тээж явдаг. Харин тэрхүү гараараа нүүрэндээ хүрэх нь төрөл бүрийн халдварыг биедээ шингээж байна гэсэн үг юм. Болж өгвөл бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй байж, тогтмол ариун цэврийг сахих хэрэгтэй. 

Гараараа нүүрэндээ бүү хүр

8 Куркума хэрэглэх

Куркума буюу турмерик нь найрлагандаа куркумин хэмээх нянтай тэмцэгч бодисыг агуулдаг бөгөөд элдэв үрэвслээс сэргийлж, ой тогтоолтыг сайжруулна. Та үүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр, ханиад томуунаас өөрийгөө хамгаалж чадна. 

Куркума хэрэглэх

9 Халуун ногоо хэрэглэх

Ханиад хүрсэн үед халуун ногоотой хоол идэх хэрэгтэй. Үүнээс гадна ханиаднаас сэргийлэхийн тулд гадуур явахдаа амандаа сармис, нимбэгний үндэс зэргийг зажилж яваарай. 

Халуун ногоо хэрэглэх

10 Гадил жимс идэх

Гадил жимс нь стресс бухимдлыг тайлж, сэтгэл санааг сэргээх үйлчилгээтэй. Үүнээс гадна ханиад томуу хүрсэн хүмүүс гадил идэж, өвчнөөсөө салах боломжтой юм.

Гадил жимс идэх

11 Эфирийн тос ашиглах

Та гэртээ лаа асааж, зөөлөн үнэртэй эфирийн тосноос хийгээрэй. Лаанаас анхилах сайхан үнэр нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна агаарыг цэвэршүүлж, ханиад томуунаас сэргийлнэ. 

Эфирийн тос ашиглах

12 Тараг идэх

Бактерийн эсрэг үйлчилгээтэй тараг нь дархлааг сайжруулж, элдэв өвчлөлөөс сэргийлнэ. Та хүйтний улиралд илүү их тараг идэж, ханиадыг тойрч өнгөрөх боломжтой. 

Тараг идэх

13 Агаар чийгшүүлэгч хэрэглэх

Хуурай агаараар амьсгалах нь хамар, хоолойн салст бүрхэвчийг гэмдээж, улмаар эмгэг төрүүлэгч нянгаас хамгаалах боломжгүй болгодог. Энэ нь агаар дуслын замаар халдах төрөл бүрийн өвчинг тусах магадлалыг нэмэгдүүлэх аюултай. Тиймээс агаар чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэх шаардлагатай юм. 

Агаар чийгшүүлэгч хэрэглэх

14 Ногоон цай уух

Ногоон цай нь йод, магни, фосфор, цайр гэх зэрэг олон тооны эрдэс бодисоор баялаг билээ. Та нэг аяга халуун ногоон цай ууснаар дархлаагаа сэргээж, дэмжих болно. 

Ногоон цай уух

15 Нимбэгтэй усанд орох

Та нимбэгний хатаасан хальсыг буцалсан усанд хийж, 30 минут байлгаарай. Дараа нь тэрхүү усандаа орж, сэтгэл санаагаа тайтгаруулахын зэрэгцээ дархлаагаа сайжруулах боломжтой. 

Нимбэгтэй усанд орох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()