Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай 13 аппликейшн

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед шинэ содон зүйлс ихээр төрөн гарах болжээ. Харин өнөөдөр эдгээрээс түүвэрлэж амьдралыг улам бүр хялбар болгох шилдэг аппликейшнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь ямар ч утсан дээр суулгаж болно гэдгээрээ давуу бөгөөд таны цагийг хэмнэж, аз жаргалыг бэлэглэх аж. Ингээд хамтдаа хамгийн шилдэг аппликейшнуудтай танилцъя. 

Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай 13 аппликейшн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "ProShot" зураг авах арга ухаанд сургагч

Төгс зураг авахыг хүсэгч хүмүүст тус аппликейшн тун ч их хэрэг болох юм. Энэ нь хүмүүст зураг авах чадварыг суулгаж, уран гоёмсог зургийг утсан дээрээ буулгахад туслах аж. Үүнийг та ямар гар утас ашигладагаас үл хамаарч татаж аваарай. 

"ProShot" зураг авах арга ухаанд сургагч

2 "Goodlook" хувцас, загварын зөвлөгч

Хэрхэн хувцаслахаа мэдэхгүй, эргэлзэж, тээнэгэлзэх үе бидэнд цөөнгүй тохиолддог. Харин энэ үед "Goodlook" аппликейшн танд хэрэг болох аж. Цаг агаарын байдлаас хамаарч танд тохирох дэгжин хувцаснуудыг санал болгодог аж. Тус аппликейшний тусламжтайгаар та үргэлж загварлаг, сайхан харагдах боломжтой. 

"Goodlook" хувцас, загварын зөвлөгч

3 "Remote Mouse" комьпютерийн хулгана

Та энэхүү аппликейшнийг гар утсандаа суулгаж, комьпютертэйгээ холбоод л утсаа маус буюу хулгана болгож ашиглаж болно. Үнэхээр гайхалтай биш гэж үү? 

"Remote Mouse" комьпютерийн хулгана

4 "AppDetox" гар утас цэгцлэгч

Хэрэв та  хэрэгцээгүй зүйлсэд цаг заваа зарцуулж, хамаг амьдралаа дэмий зүйлд үрэхийг хүсэхгүй бол тус аппликейшнийг утсандаа суулгахыг зөвлөе. Энэ нь таны ашиглах аппликейшний хугацааг тааруулж нэг ёсондоо амьдралыг тань төлөвлөж, зааварчилгааг гаргаж өгөх юм. 

"AppDetox" гар утас цэгцлэгч

5 "Moovit" замын хөдөлгөөний нягтрал хэлж өгөх аппликейшн

30 сая гаруй хэрэглэгчтэй тус аппликейшн нь хүмүүсээс өндөр үнэлгээ хүртдэг. Энэ нь хүмүүст хотын зам, түгжрэл, хүмүүсийн нягтрал хаана их байгааг харуулж, амьдралд нь асар их тус хүргэдэг билээ. 

"Moovit" замын хөдөлгөөний нягтрал хэлж өгөх аппликейшн

6 "Marvin" цахим ном

Номонд дуртай, номын хорхойтой хүмүүст тус аппликейшнийг зориулан гаргажээ. Энд олон төрлийн сонирхолтой номнууд байх бөгөөд та уншиж байгаа хэсэгтээ тэмдэглээ хийх, тасалж авах гэхчлэн олон төрлийн үйлдэл хийх боломжтой билээ. Мөн энд номнуудыг зохиогч, нэр, төрөл зэргээр нь ангилж, тус бүрт нь ялгаж болох юм. 

"Marvin" цахим ном

7 "Cool Reader" уншигч аппликейшн

Андройд үйлдлийн системтэй гар утсанд суулгаж болох хамгийн шилдэг аппликейшн юм. Үүнийг та аливаа текстийг унших, тэмдэглэхдээ ашиглах бөгөөд цаг завыг тань хэмнэж, амьдралыг тань хялбар болгох аж. Та ч бас энэхүү аппликейшнийг утсандаа суулгаж ашиглаарай. 

"Cool Reader" уншигч аппликейшн

8 "Layout" зураг эвлүүлэгч

"Instagram" хуудаснаас гаргасан тус аппликейшн нь зураг эвлүүлж, танд өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээж өгөх юм. Олон төрлийн сонирхолтой зураг эвлүүлэх боломжуудыг гаргаж өгсөн гэдгээрээ давуу талтай аж. 

"Layout" зураг эвлүүлэгч

9 "Clap! Phone Finder" гар утас ологч

Та гар утсаа хаана тавьснаа мэдэхгүй үргэлж хайж цаг алддаг уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Эхлээд энэхүү аппликейшнийг гар утсандаа суулгаж, зааврын дагуу бүх зүйлсийг тааруулаарай. Ингэснээр та утсаа хаа нэгтээ орхисон тохиолдолд алгаа ташихад хангалттай. Таныг алгаа ташмагц утас тань дуугарч, эзэндээ би энд байна гэх дохиог өгдөг юм. 

"Clap! Phone Finder" гар утас ологч

10 "Linkedin" цахим сүлжээ

Энэ нь фэйсбүүк, твиттер зэрэгтэй төстэй боловч  илүү албан ёсны аппликейшн юм. Та үүнийг ашиглаж хүмүүстэй холбогдож, шинэ содон зүйлсийг цаг алдалгүй мэдэж авах боломжтой төдийгүй ажил хэрэг ярилцаж, хамтрагчидтай болоход хамгийн тохиромжтой билээ. 

"Linkedin" цахим сүлжээ

11 "5K Run" гүйлтийн аппликейшн

Хөдөлгөөн бол биднийг эрүүл байлгах хамгийн гол хүчин зүйл билээ. Харин танд хэдэн минут гүйж, хэр их амрах зэргийг хэлж өгдөг аппликейшн байвал ямар вэ? Энэ нь биеийг тань чийрэгжүүлж, эрүүлжүүлэх гол үүргийг хүлээж, зааварчилгаа өгдөг юм. 

"5K Run" гүйлтийн аппликейшн

12 "SoundHound" дууны аппликейшн

Та эндээс яг одоо хит болж байгаа хамгийн шилдэг дуунуудыг сонсож татаж авах боломжтой. Үүнээс гадна дуунууд нь үгтэйгээ гарч ирэх бөгөөд энэ нь тус аппликейшний бусдаас ялгарах гол давуу тал билээ. 

"SoundHound" дууны аппликейшн

13 "MyScript Calculator" тоо бодогч

Та үүнийг гар утсандаа суулгаад дэлгэцэн дээрээ бодохыг хүссэн тоогоо бичихэд л автоматаар хариу нь гарч ирэх аж. Танд тооны машин, цаас балны хэрэг гарахгүй бөгөөд ердөө л энэхүү аппликейшнийг утсандаа суулгасан байхад ямар ч тоог хормын дотор бодох боломжтой. 

"MyScript Calculator" тоо бодогч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()