Испани улсаас 5000 жилийн настай болор чинжаал олджээ

2020-08-28, 12:21
3,694

Иргэншлээс өмнөх үеийн зэр зэвсгүүд өнөө цагт ихээр олддог ч тэдгээрийн ихэнх нь чулуугаар хийгдсэн байдаг. Тэгвэл саяхан судлаачид Испанийн нутгаас болор чулуугаар ихээхэн ур ухаан гаргаж хийсэн, дор хаяж МЭӨ 3000-аад онд хамаарах гайхалтай чинжаал хутгыг олсон байна.

Испани улсаас 5000 жилийн настай болор чинжаал олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Итгэмээргүй энэхүү олдворыг Испанийн баруун өмнөд хэсэг дэх Монтелириогийн чулуун булшнаас илрүүлсэн байна. Булш нь өөрөө аварга том байгууламж бөгөөд 40 гаруй метрийн урттай чулуун хавтангуудаас бүрдсэн байдаг.

Гранадагийн их сургууль, Севильягийн их сургууль, Испанийн Эрдэм шинжилгээний зөвлөлийн судлаачдын хамтарсан баг тус газар малтлага хийж, болор чулуугаар хийсэн эд өлгийн зүйлс багагүй ихийг олжээ. Тодруулбал дээрх чинжаалаас гадна 25 ширхэг болор сумны зэв гарч ирсэн байна.

Түүнчлэн Монтелириогийн булшнаас 25 эртний хүний үлдэгдэл олдсон аж. Тэдгээрийн дундаас нэг эрэгтэй, хэд хэдэн эмэгтэй нь хор ууснаас болж нас барсныг өмнөх судалгаагаар тогтоож байв. Ялангуяа нэг эмэгтэй голд нь сууж, бусад нь түүнийг тойрон суусан байдалтай нас барсныг тэдгээр араг яснуудын байрлалаас харж болох юм.

Олдсон бүх сумны зэв бөөндөө нэг дор байснаас үзвэл ямар нэгэн зан үйлд өргөл барьц болгон ашиглаж байсан бололтой.

Харин зааны ясан бариултай, хонины арьсан хуй бүхий чинжаал хутгыг тусдаа тасалгаанд байрлуулсан байжээ. Урт нь 21 см бөгөөд хэлбэр төрхийн хувьд тухайн үед хамаарах бусад хутгануудтай төстэй аж.

Ойр хавьд болор чулуутай газар байхгүй тул зэвсгийг хийх материалыг их холоос авчирчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн хутганы хийц, материалын олдоц зэргээс үзвэл үүнийг эзэмшиж байсан хүмүүс нөлөө бүхий дээд давхаргын бүлэг байсныг илэрхийлж байгаа юм.

Эрдэмтдийн таамгаар удирдагчийн гэр бүл, дотнын хүмүүсийг бөөнд нь оршуулахдаа өргөл барьц болгож энэхүү гоёмсог зэр зэвсгүүдийг хамт булшилсан бололтой аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()