Онцлох мэдээ

Амжилттай хүмүүс өглөөг хэрхэн угтдаг вэ?

Алдрын оргилд хүрэхийн тулд та юу хийх хэрэгтэй гэж бодож байна? Өдөр тутмын амьдралын хэв маяг тань ямар вэ, таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Тэгвэл та дэлхийн супер одууд өглөө 4 цагт босож, бясалгал хийж, гүйж, теннис тоглох гэх мэт дадал зуршилтай байдаг гэдгийг мэдэх үү? Ийм учраас танд алдартнуудын дадал зуршил болон, амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг сонирхуулъя.

Амжилттай хүмүүс өглөөг хэрхэн угтдаг вэ? Хадгалах

10-р сарын 31 "Дэлхийн хуримтлалын өдөр"

Дэлхийн хуримтлалын өдрийг угтан зохион байгуулсан “Мөрөөдөлдөө нэг алхам ойртоцгооё” гар зураг, бүтээлийн уралдаан дүнгээ гаргахад ганцхан хоног үлдлээ. Уралдааныг 5-10 насны хүүхдүүдийн дунд хоёр насны ангилалтайгаар Худалдаа Хөгжлийн Банкнаас зарлажээ. 25 хоногийн турш явагдсан уралдааны шилдэг бүтээлүүд маргааш /2018.10.31/ Хүүхдийн ордонд болох Дэлхийн хуримтлалын өдрийн хаалтын арга хэмжээн дээр тодрон шагналаа гардаж авна.

10-р сарын 31 "Дэлхийн хуримтлалын өдөр" Хадгалах

Голомт банкны “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 100,000 гаруй харилцагч нэгджээ

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа нь үндэсний хуримтлалын түвшингээрээ тодорхойлогддог. Тиймээс Голомт банкны хамт олон урт хугацаанд эх орныхоо эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх зорилготой “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи гурван жилийн хугацаанд 100 мянга гаруй хүн нэгджээ. Тус хөтөлбөр нь хуримтлуулах зуршлыг өөртөө төлөвшүүлж чадсан харилцагч бүрт монголын банк санхүүгийн түүхэнд хамгийн өндөрт тооцогдох 20 хувийн урамшууллыг олгодгоороо онцлогтой юм.

Голомт банкны “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 100,000 гаруй харилцагч нэгджээ Хадгалах

Тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Тохиолдлын бэлгийн харьцаанд орох явдал нь эрэгтэй, эмэгтэй хүн бүрт тохиолдож болох өндөр магадлалтай зүйл гэж судлаачид үздэг байна. Судалгаанаас үзэхэд хоёр эмэгтэй бүрийн нэг нь тохиолдлын секстэй заавал учирсан байдаг ажээ. Үүнд сайхан, муухай, тарган, туранхай хэн байх нь огт хамаагүй гэнэ. Энэ үүднээс та бүхэнд тохиолдлын бэлгийн харьцааны үеэр хэрэг болох 8 дүрмийг хүргэж байна. Та хаана ч явсан эдгээр дүрмүүдийг санаж явахад илүүдэхгүй байх. 

Тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Бидний үзэх дуртай кинонууд хэрхэн бүтсэн бэ?

Дэлгэцийн урлагийн жинхэнэ хорхойтнууд дуртай киноных нь гайхалтай агшнууд, тусгай эффектүүдийн ард чухам юу нуугдаж байдгийг хамгийн ихээр сонирхох нь дамжиггүй. Тиймдээ ч кино зураг авалтын процесс маш төвөгтэй, хүнд ажил бөгөөд найруулагч, жүжигчид, орлон тоглогчид, техникч, тайз засалчид гээд бүх багийнхны ур чадвар шаардсан нөр их хөдөлмөр гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Ингээд та бидний сайн мэдэх алдартай кинонууд дээр гардаг мартагдашгүй агшнуудыг ямар гайхалтай аргаар буулгасан болохыг гэрчлэх түүхэн зургуудыг хамтдаа сонирхъё.

Бидний үзэх дуртай кинонууд хэрхэн бүтсэн бэ? Хадгалах
2018-10-29, 11:51

“King Tower” & Хөнгөлөлт урамшууллууд

King Tower: Эрхэм таныг бүрэн шинэчлэгдсэн шилдэг интерьертэй загварын байрандаа урьж байна

“King Tower” & Хөнгөлөлт урамшууллууд Хадгалах

Бурхан түүнд хатуу хандсан ч тэр бууж өгөөгүй

Өдгөө 29 настай Тесса Снайдер хэмээх бүсгүй 11 настай байхдаа хорт хавдартай гэж оношлогдож нэг хөлөө тайруулахаас аргагүйд хүрч байжээ. Гэвч тэрээр бууж өгсөнгүй, өвчнөө ялан дийлснээр үл барам гоо сайхнаараа гайхагдсан загвар өмсөгч болжээ. Хорт хавдраар шаналж буй эсвэл биеийнхээ сул талд сэтгэл дундуур байдаг хэн бүхэнд гайхалтай урмыг өгсөн түүний түүхийг сонирхоцгооё.

Бурхан түүнд хатуу хандсан ч тэр бууж өгөөгүй Хадгалах

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг вэ?

Хүнд мөнгө хэрхэн нөлөөлж байгаа талаар олон ном, судалгааны ажил байдаг. Гэхдээ энэ удаа гүн ухааны зүгээс судалгаа хийлгүйгээр тэрбумтнуудын гадаад төрх хэрхэн өөрчлөгдөж байгааг зүгээр л тольдон харъя. 

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг вэ? Хадгалах

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд

Бүтээгдэхүүнээ сурталчилж, хүмүүст хүргэхийн тулд компаниуд олон бүтээлч стратегийг ашигладаг. Хүмүүсийн сэтгэлд хүрэх, сонирхлыг нь татахад олон нийтийн газар дахь зар сурталчилгааны өвөрмөц шинэлэг дүр, нүдэнд тусах байдал хамгийн чухал юм. Ингээд энэхүү стратегийг хамгийн чадмагаар ашигласан зарим жишээг сонирхоцгооё.

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд Хадгалах
2018-10-28, 12:55

Таны зогсож байсан газар юу болж байсан бэ?

"History Channel" телевиз "Know Where You Stand" (Та ер нь хаана зогсож байна вэ) хэмээх нэгэн төслийг санаачилж Америкийн уран бүтээлч Сет Тарас (Seth Taras) -ийг хөлслөн ажиллуулжээ. Тэрээр түүхэн фото зургуудыг өнөө үеийнх нь дүр байдалтай нэгтгэсэн гайхалтай бөгөөд нэгийг бодогдуулахаар бүтээлүүдийг олны хүртээл болгосон байна. Ингээд тэрхүү зургуудыг хамтдаа сонирхоцгооё. 

Таны зогсож байсан газар юу болж байсан бэ? Хадгалах
2018-10-28, 12:37

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд!

Архийг хүмүүс ганцхан зорилгоор л ашигладаг гэж боддог бол та энэ нийтлэлийг уншиж дуусаад гайхшрах болно. Үнэндээ бол архийг уухаас өөр маш олон төрлөөр ашиглаж болох бөгөөд зарим нь үнэхээр гайхмаар шүү. Хамгийн наад захын жишээ гэхэд л цэвэрлэгээний бодис болгохоос эхлээд үс арчилгаанд ч хэрэглэж болно.

Архийг ахуйн нөхцөлд ашиглах гайхалтай санаанууд! Хадгалах
2018-10-26, 17:38