Мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг вэ?

Хүнд мөнгө хэрхэн нөлөөлж байгаа талаар олон ном, судалгааны ажил байдаг. Гэхдээ энэ удаа гүн ухааны зүгээс судалгаа хийлгүйгээр тэрбумтнуудын гадаад төрх хэрхэн өөрчлөгдөж байгааг зүгээр л тольдон харъя. 

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Павел Дуров

“Мөнгө бол хэт өндрөөр үнэлэгдсэн зүйл. Яагаад гэвэл хэрэглэхээс илүү бүтээх нь чухал, мөн гадаад байдлаасаа илүүтэй дотоод нөхцөл байдлаа анхаарахад хэрэгтэй учраас. Би үүнийг олон дахин хэлэхээсээ огт төвөгшөөхгүй” гэж “ВКонтакте” болон "Телеграмм"-ыг үндэслэгч хэлжээ. Гэхдээ Павел Дуров гадаад байдлаа ор тас орхичихоогүй гэдгийг эмх замбараагүй, үс нь сэгсийчихсэн явах нь ховор харагддагаас тодорхойлж болно.

Павел Дуров

Бизнесмэн маань санхүүгийн анхны амжилтаасаа л хувийн төрхөндөө анхаарсан бололтой байдаг. Гэхдээ энэ нь шинэ хувцас худалдан авч хувийн стилист хөлсөлсөн гэсэн үг биш. Дуровын дээр үеийн зургууд нь хүмүүст энэ ер нь гоо сайхны мэс засал хийлгэсэн байх гэдэг сэжиг төрүүлдэг.

“Өсвөр насандаа тэрбээр өнөөг бодвол дэлдэн чихтэй байж. Нүд ч гэсэн өөр. Тэгэхээр тэр гоо сайхны мэс засал хийлгэж чихээ багасгасан байх” гэж мэс засалч Валерий Стайсупов ярьжээ.

Чихний хувьд эргэлзээтэй байгаа бол үс нь андашгүй байна. Мэргэжлийн бус хүн ч гэсэн генийн хувьд түгээмэл тархсан зулайнаасаа халзрах үзэгдэл Дуровт тохиолдсоныг хэлж чадна. Гэтэл зүв зүгээр байж байгаад гэнэт үс ургасан гэдэг байж боломжгүй.

“Энэ хэвээр үргэлжилсэн бол Дуров 10-15 жилд огт үсгүй болох байсан. Гурван хувилбар байна. Үс шилжүүлэн суулгасан, хиймэл үс, эсвэл стилистүүдийн чадварлаг ажил” гэж Валерий Стайсумов хэлж байна.

Өөр бас нэг мэс засалч Гия Чеизе болохоор Дуровыг үс шилжүүлэн суулгуулсан, тэгэх тэгэхдээ зөвхөн дагзнаасаа ч авсан биш бүр донорын үс ашигласан байх гэж байгаа юм.

Тэрбээр сахал тавиад л, фитнессээр байнга хичээллээд л... Telegram-ын эзний хувьд гадаад төрх байдал чухал хэвээрээ л байгаа бололтой. Мэдээж эрүүл биед л саруул ухаан оршино гэдэг хуучны үгийг Дуров мөрдөөд л байна даа.

2 Илон Маск

Үснийхээ уналтыг тэвчээд сууж чадаагүй бас нэг бизнесмэн бол Илон Маск. 

Илон Маск

Түүний залуугийн зураг интернет дээр цацагдаж олны дунд инээдэм наргиа болж байв. "Үс уналтыг анагаах шилдэг эм бол хэдэн тэрбум доллар" гэх наргиан энд үүсч байжээ.

Толгойдоо үс ургуулсан нь Маскийн гадаад төрхдөө хийсэн ганц өөрчлөлт биш. Сүүлийн үед тэрбээр жаахан илүүдэл жинтэй болоод байгааг папарациуд анзаараад байгаа.

Интернет хэрэглэгчид энэхүү зургийг өдөр шөнөгүй өрөөндөө суудаг Илон алжаалаа тайлж, амарч яваа нь энэ гэж тайлбарласан.

Магадгүй бизнесмэн өөрийн баялагтаа сэтгэл ханаж сурч байгаа ч юм уу, эсвэл түүний эсрэг мөрдөх ажиллагаанаас бухимдсан бухимдлаа тайлж яваа ч юм уу. Ямар ч тохиолдолд хүн төрөлхтнийг оддод хүргэх шинэ технологи нэвтрүүлэх гэсэн үйл хэрэгт нь амжилт хүсэхээс өөр аргагүй.

3 Евгений Чичваркин

Чичваркин ч юм юм үзсэн дээ. Тэрбээр 1990-ээд онд яг л Павел Дуров шиг оросын бизнесийн хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болон гарч ирээд хүчний байгууллагуудтай зөрчилдөж улмаар хилийн дээс алхаж, Европт амжилттай ажиллан олон жил тэндээ амьдарсан хүн.

Евгений Чичваркин

Чичваркиний гадаад төрхөнд нь бас энэ ээдрээтэй хувь заяа нөлөөлжээ. Амжилтад хүрэхийн хэрээр гадаад төрх байдал нь бас л дагаад өөрчлөгдөж ирж.

Тэрбээр эхлээд сахлаа хусдаггүй, тэгэхдээ нийтлэг хэвийн харагддаг байлаа. Чичваркиний нэр хүнд, хөрөнгө баялаг өсөхийн хэрээр үснийхээ хэв загварыг өөрчилж, дээд тал, шанаагаа  богинохон  болгоод харин араа өтгөн уртавтар янзлах болжээ.

Тэрбээр эхлээд сахлаа хусдаггүй, тэгэхдээ нийтлэг төрхтэй харагддаг байлаа. Чичваркиний нэр хүнд, хөрөнгө баялаг өсөхийн хэрээр үснийхээ хэв загварыг өөрчилж, дээд тал, шанаагаа  богинохон  болгоод харин араа өтгөн уртавтар янзлах болжээ.

Тэр бас олны дундах имижээ өөрчилж, албан ёсны арга хэмжээн дээр ч ер бусын хувцас өмсч ирдэг болсон.

Чичваркин ер нь гадаадын хүний  төрхөнд орсон гэж болно. Тэр сахлаа улам ургуулж, их британийн консерватив төрхийг улам харуулах боллоо.

Үсний жигтэй засалт ч бас хоцрохгүй. Ийм байдлаар Евгений бизнест хэр амжилт олох, түүний гадаад төрх цаашид ямар болохыг хэн ч үл мэднэ.

4 Михаил Ходорковский

"Юкос"ын тэргүүн байсан энэ хүний загварын түүх тэртээгээс нэг их өөрчлөгдөөгүй. Олон хүн түүнийг хангалттай хүчирхэг гэдгийг л мэднэ. 2000-аад оны эхээр сахлаа хусуулсан ньХодорковскийн гадаад төрхөө өөрчилсөн ганц л тохиолдол юм. 

Михаил Ходорковский

Чухам яагаад ингэсэн нь тодорхойгүй. Сахлаа дахиад хусахыг хүсэхгүй байна уу гэсэн асуултад одоо тэрбээр “Эхнэр дургүйцээд байдаг юм. Энэ талаар түүний санал ойлгомжтой” гэсэн байдаг.  Гэхдээ бизнесмэн оросын олигархиудын тоонд багтаж гадуурхагдан, төр засагтай хурц зөрчилдөж байсан тэр үед сахлаа хуссаныг нь анхаарах хэрэгтэй.

Ходорковский сахалтай байхдаа өөрийн баялагтаа эзэн болж, зарчимч байр суурьтай байдлаа харуулах чадваргүй ерийн л нэг ажил хэрэгч хүнийг санагдуулдаг.

Харин сахлаа хусч, "зөвлөлтийн" том нүдний шилээ илүү эвтэйхнээр сольж, үсээ бууралтуулсан нь Ходорковскийд илүү ихийг олохын төлөө эрч хүчтэй, шийдэмгий байгаа мэт төрхийг өгчээ.

Удаан хугацаагаар шоронд суусан нь энэ шинж тэмдгүүдийг нь улам хурцалж, хатуу, эрс чанар бий болгосон байх.

Ходорковскийн гадаад төрхийн энэ өөрчлөлтүүд, түүний 2000-аад оны эхэн, магадгүй эрх чөлөөгөө хасуулсан бараг 10 жилийн хугацаа тэр үйл явдлын шалтгаан юу байсан зэргийг мэдэх аргагүй юм.

Бизнесмэн байсан энэ эр одоо сөрөг хүчний удирдагчдын нэгний дүрд ороод маш хязгаарлагдмал байдалд л байна. Өнгөрсөн амьдралдаа эргэн орох эсэхийг хэн мэдлээ.

5 Жанлука Вакки

Инстаграмын жинхэнэ од, “бүжигчин саятан” Жанлука Вакки өнөөдөр залуу сэтгэлгээ, хэв маягийн илэрхийлэл болоод байгаа.

Жанлука Вакки

Гэр бүлийн Fin Vakki  компанийн 30 хувийг эзэмшигч түүний  хүүхэд ахуйн гэрэл зургаас харахад түүний өнөөгийн төрх байдал бүр хүүхэд байхаасаа эхлэлтэй гэж болохоор байна. Цаашдаа Жанлукагийн гадаад төрх нь өөрчлөгдсөн ч хүсэл эрмэлзэл нь өөрчлөгдөөгүй гэж болно.

Өнгөрсөн жилүүдэд Вакки гадаад төрхөө өөрчлөх гэж шаргуу ажилласан байх. Иймдээ  ч тэрбээр үсээ саарлаар будуулчихсан, гайхалтай шивээс хийлгээд, цоглог бүжиг хийн 50 насынхаа ойг  угтаж байсан.

Олон хүн Instagram-ын одыг гадаад төрхөө сайжруулах гэж гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж харддаг ч хэн ч түүний баялгийн хэмжээг олж мэдээгүй л байна. Ганцхан Жанлукийн гадаад төрхийг судалж, нэг бүрчлэн тайлбарлаж байхын хэрэг юу байх билээ. Харин зүгээр л “бүжигчин саятан байгаагүй бол түүнийг үгүйлэх л байсан даа” гэж хэлмээр байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()