Нэвтэршгүй намаг дунд мянга гаруй жил амьдарсан Африкийн омог

Суданы Нуэр омгийн хүмүүс асар том намгийн дунд, матар болон бусад аюултай амьтадтай зэрэгцэн жирийн амьдардаг төдийгүй тариа будаа хурааж, ямаан сүрэг үржүүлдэг гэхээр итгэхэд бэрх. Өмнө нь засгийн газраас амьдардаг намгийг нь хатаах шийдвэр гаргахад тэд хүчтэй эсэргүүцэл үзүүлж, нутгаа авч үлдэж чаджээ.

Нэвтэршгүй намаг дунд мянга гаруй жил амьдарсан Африкийн омог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Судд эсвэл Садди хэмээн нэрлэдэг асар том намаг Өмнөд Суданы төв хэсэгт, Цагаан Нил мөрний хөндийд байрладаг. Нийт талбай нь 30-аас 150 мянган хавтгай дөрвөлжин км хүрнэ.

Амьтан, шувууны амьдрах таатай нөхцөл, ургамлын олон янз байдлыг харгалзан энэ газрыг дэлхийн хамгийн үржил шимтэй бүс гэж үздэг.

Борооны улирал 4-р сараас 9-р сар хүртэл үргэлжилдэг бөгөөд жилд унах хур тунадасны дундаж хэмжээ 700-1000 мм-ийн хооронд хэлбэлздэг гэж тооцвол уг намгийг хүн дамжин өнгөрөх боломжгүй гэж үзэхэд гайхах зүйлгүй.

Саддийн намгийг хуурай газрын болон орчин үеийн усан тээврийн хэрэгслээр туулах боломжгүй юм. Тус бүс нутаг одоо ч бүрэн гүйцэд судлаагүй байгаагийн шалтгаан нь энэ юм.

Соёл иргэншил, эрдэмтэд, аялагчид гээд олон хүн энд хүрч чадахгүй ч гэсэн хүмүүс мянга гаруй жилийн турш энд амьдарсаар иржээ. Нилот угсаатны бүлэгт багтдаг Нуэр омог усан дунд тухтай амьдрахын тулд хийх олон зүйлийг олжээ. Хүмүүс загасчилж, мал сүргээ өсгөн үржүүлж, тэр ч байтугай маш сайн ургац хурааж авдаг байна.

Тал бүрээсээ усаар хашигдсан энэ газар ганц л буруу алхам эсвэл хайхрамжгүй байдал эдгээр хүмүүсийн амь насыг үргэлж аюулд оруулж байдаг.  Гэхдээ усанд живэх нь бэрхшээлийн ердөө тал хувь нь юм. Эргэн тойронд асар олон  өлсгөлөн матар, түрэмгий усны үхрүүд амьдардаг бөгөөд тэд хэзээ ч хүн, амьтанд халдаж болзошгүй ажээ.

Дээр дурдсан зүйлсийг харгалзан Нуэр омгийн хүмүүс тусгай байшин барьж, дасан зохицсон бөгөөд түүнийгээ "тукул" гэж нэрлэдэг. Эдгээр нь шовгор дээвэртэй, сүлжмэл мөчрүүдээр хийсэн ханатай дугуй овоохой юм. Гадна талыг нь шавар, үхрийн баас, сүрлийн холимгоор шавж зузаалдаг байна.

Энэхүү орон гэр нь байгаль орчинд ээлтэй хэдий ч ашиглалтын хугацаа хязгаарлагдмал байдаг. Намаг дунд байнгын чийгтэй байдгаас болж айл бүр 5-6 жил тутамд шинэ "гэр" барих ажилд ордог байна.
 

Омгийн хүмүүс хэдэн зуун жилийн турш өвөг дээдсийнхээ уламжлалыг нямбайлан хадгалж, эртний итгэл үнэмшлээ дээдэлж, байгалийн хүчийг шүтсээр иржээ. Бурхдаа дан ганц хүндэтгээд зогсохгүй тахил өргөх зан үйл хийдэг. Үүний тулд хамгийн хүчирхэг, хамгийн том амьтныг өргөл болгон сонгодог ба үүнийг хамгийн хүндтэй, чадварлаг нядлагч үйлддэг байна.

Эдгээр хүмүүс өөр амьдралыг мэддэггүй тул тэдний ертөнц Саддийн намгаар хязгаарлана. Өнгөрсөн зууны 70-аад оны үед намгийн дунд хэсгээс ус татах Жункали суваг байгуулах тухай асуудал гарч ирэхэд тус омгийн хүмүүс идэвхтэй эсэргүүцсэн юм. Инженерийн тус байгууламж нь Судан, Египетийн бусад хэсэгт цэвэр ус хүргэх төдийгүй намгийн ихэнх хэсгийг хатааж, бэлчээр, газар тариалангийн бүс болгох зорилготой байжээ.

Аз болоход уг төсөл бүрэн хэрэгжсэнгүй, сувгийн 360 км-ээс ердөө 240-ыг нь тавьсан байна. Хөрөнгө мөнгөний хомсдол, дайн байлдаан эхэлснээс болж төсөл зогсонги байдалд оржээ.

Дайнаас болж үүссэн хямралд баярласан цорын ганц хүмүүс бол Нуэр омгийнхон байлаа.  Саяхан тэдэнд мөн л азтай явдал тохиолдсон нь дэлхийн намгархаг газрыг экосистемийн онцгой төрөл гэж тодорхойлон, хамгаалах тухай Рамзарын конвенцийг олон улсад баталсан явдал юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()