Онцлох мэдээ

Хавдрын эсрэг үндэсний аян 120 мянган хүнийг үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ

Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран сүүлийн найман жилийн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.

Хавдрын эсрэг үндэсний аян 120 мянган хүнийг үзлэгт үнэ төлбөргүй хамруулжээ Хадгалах

“Түмэн Шувуут” түмнийх боллоо

2019 оны төдийгүй Монголын ХАА-н салбарын хамгийн анхны IPO-г үндэсний үйлдвэрлэгч Түмэн Шувуут ХК гаргасан. Тус компанийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн биржээр 2019.01.15-2019.01-31-ны өдрүүдэд  явагдаж, амжилттай хаагдлаа. Түмэн Шувуут ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50,000,000 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосноос нийт 3000 хөрөнгө оруулагчаас 10.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна. Энэ удаагийн IPO нь сүүлийн хоёр жилд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон, иргэд SocialPay аппликейшнээр данс нээж, захиалга өгөх боломжтой технологийн дэвшлийг нэвтрүүлсэн онцлогтойгоор явагдсан юм. 

“Түмэн Шувуут” түмнийх боллоо Хадгалах

Ээжүүдийн хүлээх үүрэг 100 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Зуун жилийн өмнө хүйсийн тэгш эрх гэж байгаагүй, тиймээс ч эмэгтэйчүүдийн үүрэг нь зөвхөн хүүхдээ харах, угааж арчих, цэвэрлэх, хоол унд хийх, угаасан зүйлээ гудамжинд дэлгэж хатаах зэрэг л байлаа шүү дээ. Эрчүүд харин хааяа нэг хүүхдээ үнсчхээд, хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх тухай нэг их сайхан ярьж явдаг байсан. Өнөөдөр эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага арай өөр болжээ. Хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэхээ ч тэд шийдэх эрхтэй. Хүүхдээ цагаан хоолтон болгох уу, тэгш эрхийн төлөө тэмцэгч болгох уу гэх мэт. Тэгвэл зуун жилийн хоорондоо эх хүүхдийн харилцаа хэрхэн өөрчлөгдөө вэ?

Ээжүүдийн хүлээх үүрэг 100 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, шинэ байранд нүүж орсноор нэгэн зэрэг 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо.b Харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү ойртуулах, асуудлыг нь аль болох шуурхай шийдвэрлэж өгөх, үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилгоор ийнхүү хүн хүч, техник хэрэгслийн хүчин чадлыг өмнөхөөс 30 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд ийнхүү шинэчлэл хийснээр Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утасны үйлчилгээ банк санхүүгийн салбар дахь олон улсын стандарт бүхий Монголын №1 “Contact center” болж өргөжөөд буй юм.

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо Хадгалах

Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа

Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк 2018 оны үр дүнгийн хурлаа хийлээ. “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд Голомт банк нь 2016 оноос хойш банкны менежмент, бүтэц, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Голомт банкны хувьд өнгөрөгч 2018 он их өсөлтийн жил байсан бөгөөд Монгол Улсын “Шилдэг банк”-аар тодорч, зээлжих зэрэглэлээ ахиулсны зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргасан зэрэг олон амжилтын эзэн болсон юм.

Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа Хадгалах

Залуу насанд гаргаж болох хамгийн том алдаа юу вэ?

Хүн бүхий л амьдралынхаа туршид олон удаа алдаж онодог. Үүнд эмзэглэх зүйл огт байхгүй, учир нь энэ хүний амьдралыг амттай болгодог юм. Магадгүй таны алдаа, зөв гаргасан шийдвэрээс илүү их байж болно. Гэхдээ энэ бүхэнд таны буруу гэж байхгүй бөгөөд амжилтад хүрэхийн тулд нэг удаа ч болов олны өмнө алдаа гаргаж, шаварт унах хэрэгтэй байдаг. Хэдийгээр хүн бүр алдаа гаргадаг ч амьдралдаа дараах алдааг давтахгүй байхыг  хичээгээрэй.

Залуу насанд гаргаж болох хамгийн том алдаа юу вэ? Хадгалах

Эрүүл хэв маягаар амьдрахад нөлөөлөх чухал 4 алхам

Эрүүл амьдралын хэв маягийн тухай “Herbalife Nutrition” компанийн фитнесс зөвлөх Б.Галбадрахын нэн чухал 4 зөвлөгөөг хүргэж байна.

Эрүүл хэв маягаар амьдрахад нөлөөлөх чухал 4 алхам Хадгалах

Хүүхдийн ухаалаг утасны хяналтгүй хэрэглээ нь ямар аюултай вэ?

Бид ухаалаг утасны тусламжтайгаар хүссэн үедээ хаана ч хайртай дотнын хүмүүстэйгээ холбогдох боломжтой болсон. Гэвч ухаалаг утас нь зөвхөн ярихад зориулагдаагүй билээ. Тэр ч утгаараа хүүхдүүдийн маань амьдралд өөрийн гэсэн байр суурийг аль хэдийн олсон юм. Судалгаагаар хүүхдүүд өдөрт 6.5 цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байдаг гэсэн тоо баримтыг гаргажээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн гуравны нэг нь ухаалаг төхөөрөмжгүйгээр амьдарч чадахгүй гэж тогтоогдсон бөгөөд судлаачид энэ нь ямар ноцтой үр дүнд хүргэж болохыг анхааруулж байна.

Хүүхдийн ухаалаг утасны хяналтгүй хэрэглээ нь ямар аюултай вэ? Хадгалах

Аяллаар явахдаа анхаарах ёстой хамгийн чухал 5 зүйл!

Аяллаар явах сайхан ч жуулчид хулгайд өртөх нь элбэг байдаг. Учир нь аяллаар явж буй хүмүүсийн анхаарал нь сул байдаг учраас хулгайчдын олз болох нь элбэг байдаг аж. Энэ үүднээс бид аяллаар явах гэж буй хүмүүст зориулж хулгайд өртөхгүй байх зөвлөгөөг хүргэж байна. 

Аяллаар явахдаа анхаарах ёстой хамгийн чухал 5 зүйл! Хадгалах

Сошиал уралдааны ялагч 500 мянган төгрөгийн үнэ бүхий үзлэг оношилгооны эрхээр шагнуулна

ХААН Банк Сангаас Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг ес дэх жилдээ хэрэгжүүлж буй билээ. Аяны хүрээнд жил бүрийн 2-р сарын 4-нд тохиодог “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үр дүнг танилцуулахаас гадна олон нийтэд хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажил зохион байгуулж ирсэн.

Сошиал уралдааны ялагч 500 мянган төгрөгийн үнэ бүхий үзлэг оношилгооны эрхээр шагнуулна Хадгалах

Африкийн хамгийн үзэсгэлэнтэй газраар аялсан нь...

Аялагч та тухтай зочид буудал, худалдааны гудамж, далайн эргээс арай өөр зүйл үзэхийг хүсч байна уу? Тэгвэл та зэрлэг амьдрал буцалж, байгалийн гайхамшиг цогцолсон Африк тив, тэр дундаа зүүн Африкийн Килиманжаро уулын бүс нутгийг зориод үзэхэд яагаад болохгүй гэж? Ингээд та бүхэнд адал явдал хайгчдын хамгийн эхэнд очиж үзэх газар нь яагаад Килиманжаро уул болдгийг тайлбарлая. 

Африкийн хамгийн үзэсгэлэнтэй газраар аялсан нь... Хадгалах