Африкийн хамгийн үзэсгэлэнтэй газраар аялсан нь...

Аялагч та тухтай зочид буудал, худалдааны гудамж, далайн эргээс арай өөр зүйл үзэхийг хүсч байна уу? Тэгвэл та зэрлэг амьдрал буцалж, байгалийн гайхамшиг цогцолсон Африк тив, тэр дундаа зүүн Африкийн Килиманжаро уулын бүс нутгийг зориод үзэхэд яагаад болохгүй гэж? Ингээд та бүхэнд адал явдал хайгчдын хамгийн эхэнд очиж үзэх газар нь яагаад Килиманжаро уул болдгийг тайлбарлая. 

Африкийн хамгийн үзэсгэлэнтэй газраар аялсан нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Унтарсан галт уулын оргил дээр гарах нь

Үүний хамгийн гол шалтгаан нь Килиманжаро галт уулын геологийн бүтэц. Түүхээс үзвэл хамгийн сүүлд 1868 оны үед энэхүү уул идэвхжиж, агаарт хаясан үнс тоос нь нарыг халхалж байсан гэдэг. 

Хэдийгээр одоо галт уул унтарсан байгаа ч заримдаа уулын тогоо, нүх сүвээр газар доорх хий алдагддаг. Ямарваа нэгэн аюул учруулахааргүй боловч тус үзэгдлийг урьдчилан тооцоолох боломжгүй байдаг. Үүгээрээ адал явдал хайгчдын сонирхлыг улам татдаг байна.

Килиманжарогийн тогоо бүр нь өөрийн гэсэн оргилтой. Тэдгээр нь жирийн нэг уулчдын авирдаг оргил биш, хотгор газар доторх хамгийн өндөр цэг гэж нэрлэхэд илүү дөхөм.  Килиманжарогийн үнэмлэхүй оргил Ухуру нь Кибо тогоон дотор бий. Ухуру дээр гарснаар та Африкийн дээвэр дээр гарлаа гэсэн үг.

Унтарсан галт уулын оргил дээр гарах нь

"Forbes Traveler"-ын шалгаруулалтаас харахад Килиманжаро галт уул нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 3 газрын нэгт багтдаг байна.  Үүл нүүж, тэнгэр цэлмэхэд Килиманжаро уул алсаас тэнгэрт өлгөөтэй мөсөн уул мэт харагдана. 

Килиманжаро нь өнчин галт уул биш, галт уулын нуруу гэхэд илүү тохиромжтой. Учир нь Килиманжарод Мавензи, Шира, Кибо гэсэн тус тусын тогоо бүхий гурван оргил бий.  Далайн төвшнөөс дээш 5895м өндөртэй Кибо нь Африкийн хамгийн өндөр уул, мөн дэлхийн хамгийн өндөр галт уул болдог.

2 Үзэсгэлэнт байгаль

Африк тивийн зэрлэг байгалийн тухай ямарваа нэгэн бүтээлд Килиманжаро уул заавал ордог. Галт уулын хормойд Араатны хаан арслан төрж өсдгийг та бүхэн мэднэ. 

Килиманжарогийн орой руу дөхөх тусам байгалийн өнгө солигдоно. Километр гаруй өгссөний дараа зах хязгааргүй саванна таны нүдийг булаана. Харин уулын хамгийн орой дээр гарах үед бүх зүйл хөвсгөр цагаан үүлэн дунд хучигдаж, Африк бараг харагдахгүй.

Үзэсгэлэнт байгаль

3 Уур амьсгалын таван бүс

Энэхүү галт уулын бас нэгэн онцлог тал нь уур амьсгалын таван бүсийг нэгэн зэрэг агуулдагт оршино.

Уулын хормойд саваннагийн болоод хөдөө аж ахуйн амьдрал буцалж, нутгийн иргэд кофе, гадил, эрдэнэшиш тариалж тун завгүй байдаг. Энэ бүсэд дорго, зэрлэг муур, сармагчин, Африкийн бодон гахай гэх мэт зэрлэг амьтад ихээр амьдардаг. 

Уул руу 2 км өгсөөд та ширэнгэн ой руу нэвтрэх болно. Тэнд саваннатай адил халуун биш. Энэтхэгийн далайгаас ирж буй бороо тус ширэнгэн ойг байнга тэжээж байдаг.

3000 метрийн өндөрт гарвал ширэнгэн ой намхан бутнуудаар солигдоно. Агаарын температур 28 градус хүрч, хур тунадас ч бас ихээр унадаг тул тэнд зэрлэг амуу тариа, цэцэгс ургадаг аж.

4000 метрийн өндрөөс чулуу ихтэй цөлийн бүс эхлэнэ. Нар хурцаар шарж, амьсгалахад тун хүндрэлтэй болно. Тиймээс аяллын байгууллагынхан аялагчдыг ууланд гарахын өмнө хүчилтөрөгчийн баллоноор хангаж, эмч нар өдөрт 2 удаа үзлэг хийдэг байна. 

Уур амьсгалын таван бүс

4 Олон төрлийн маршрут

Килиманжаро уул руу гарах олон маршрут бий. Хамгийн олон хүний сонгодог “Марангу” маршрут нь анхлан аялагчдад зориулагдсан бөгөөд 4-5 хоногийн дараа уулын оройд хүрэх урттай. Энэ маршрутаар явахад аяллын бүхий л хугацаанд таныг байраар хангаж өгнө.

Олон төрлийн маршрут

“Мачаме” маршрут нь эрүүл мэндийн хувьд асуудалгүй хүмүүст зориулагдсан бөгөөд ширэнгэн ойн бүс бүхий 1850 метрийн өндрөөс эхэлдэг байна. Энэ маршрутаар явахад Килиманжарогийн бүхий л уур амьсгалын бүсээр явна. 

5 Тухтай аялал

Килиманжаро уулыг зоригсдын дунд тухтай аяллыг эрхэмлэгчид ч бий, "экстрим" аялагчид ч бий. Хэрвээ та экстрим аялалд дуртай бол "Тогооны аялал”-ыг сонгох боломжтой. Хөтөч нар таныг хамгийн хүнд хэцүү замаар дагуулж явах болно. Ямар ч хоргодох газар байхгүй, соёл иргэншлийн ул мөр ч үгүй. 

Тухтай аялал

Сүүлийн үеийн судалгаагаар Килиманжаро уулын мөнх цас аажмаар хайлж байгаа гэдэг нь тогтоогджээ. Тиймээс та байгалийн энэхүү гайхамшгийг заавал харах зорилгыг өөртөө тавьсан бол түүнийгээ хойшлуулахгүй байхыг зөвлөе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()