Өглөө шүршүүрт орохын давуу талууд

Зуны халуунд гадаа яг л уурын зуух мэт халуун, бүгчим санагдаж, удаан явбал толгой эргээд хэцүү л байгаа биз дээ. Эдгээр халуун өдрүүдэд хүйтэн бүлэвгэр шүршүүрт орж, биеийн алжаал ядаргаа, стрессийг тайлах шиг сайхан зүйл үгүй билээ. Тиймээс ч бид та бүхэндээ шүршүүрт орохын давуу талууд болон, тэр тусмаа өглөөгүүр орохын ашиг тусыг хүргэе.

Өглөө шүршүүрт орохын давуу талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүйтэн гар хөл

Гар хөл хүйтэн байна гэдэг нь цусны эргэлт удаан, мөн цус багадалтын шинж юм. Ингэснээр хөл гар мөс шиг хүйтэн, бүлээцэхгүй байх нь бий. Өглөө бүр усанд орж хэвшиснээр цусны эргэлт тогтворжин, цусны төлжилтөнд сайнаар нөлөөлж, хөл гар бүлээцэх болно.

Хүйтэн гар хөл

2 Стресс, уур бухимдал

Уур бухимдал, стресс нь физикийн өөрчлөлт боловч, сэтгэл зүйтэй маш холбоотой байдаг. Бид аливаа зүйлсэд дэндүү их ач холбогдлыг өгч, заримдаа өөрийгөө зовоож орхидог. Өглөө бүр шүршүүрт орсноор та илүү тайван байж, аливаа хүлээцтэй хандах боломжтой байна. Тархинд хангалттай хэмжээний цус очсоноор та урьдынхаасаа илүү тайван, эерэг хандлагатай болдог ажээ.

Стресс, уур бухимдал

3 Ядрах

Урьд шөнө нь илүү цагаар ачаалалтай ажилласны дараа өглөө сэрэхэд маш хэцүү, хүндрэлтэй байдаг. Харин өглөөг хүйтэн бүлэвгэр шүршүүрээр эхэлснээр та илүү сэргэг болж, ажлын бүтээмж тань эрс өсөх болно.

Ядрах

4 Өвчинд мэдрэг

Биед хангалттай хэмжээний эрдэс бодис, шим тэжээл дутагдах, ядарснаас болж ханиад, томуу өвчинд мэдрэг болдог. Харин та өглөө бүр шүршүүрт орсноор биеийн дархлаа, эсэргүүцэл нэмэгдэж, өвчин үүсгэгч бичил биетийг устгаж байдаг ажээ.

Өвчинд мэдрэг

5 Арьсны асуудал

Арьс нь өдөр бүрийн бохирдол, буруу гоо сайхны бүтээгдэхүүн, стресс, арчилгаа зэргээс болж гэмтэж байдаг. Мөн эдгээрийг алдагдуулснаас үс хагтах, нүүр биеэ тууралт, батга гарах, арьс тослогтох зэрэг асуудлууд гардаг гэнэ. Харин өглөө усанд орсноор тэдгээр асуудлаас салах боломжтой гэнэ шүү.

Арьсны асуудал

6 Хамар битүүрэх

Хамар битүүрэх нь орчны бохирдол, тоос шороо, хэт хуурайшилтаас болж байдаг. Харин өглөө бүр усанд орсноор таны хамар чийгшиж, ууранд утагдан амьсгалахад илүү чөлөөтэй болдог байна. 

Хамар битүүрэх

7 Үргүйдэл

Хэрвээ та ямарваа байдлаар үргүйдлийн шинжээр маш их шаналж байгаа бол үдэш усанд орохоос илүүтэй өглөөг сонгож байгаарай. Судалгаагаар өглөө бүр усанд ордог эрчүүдийн үр тогтоох чадвар нь илүү болохыг тогтоожээ.

Үргүйдэл

8 Илүүдэл жин

Эмэгтэй гэлтгүй, эрчүүдийн хувьд ч толгойны өвчин болсоор байгаа зүйлийн нэг бол яалтчгүй илүүдэл жин, таргалалт билээ. Харин хамгийн хачирхалтай нь жингээ хасах, турахыг хүсэж байгаа хүмүүс өглөөгөөр шүршүүрт орвол илүү үр дүнтэй байдаг аж.

Илүүдэл жин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()