Аяллаар явахдаа анхаарах ёстой хамгийн чухал 5 зүйл!

Аяллаар явах сайхан ч жуулчид хулгайд өртөх нь элбэг байдаг. Учир нь аяллаар явж буй хүмүүсийн анхаарал нь сул байдаг учраас хулгайчдын олз болох нь элбэг байдаг аж. Энэ үүднээс бид аяллаар явах гэж буй хүмүүст зориулж хулгайд өртөхгүй байх зөвлөгөөг хүргэж байна. 

Аяллаар явахдаа анхаарах ёстой хамгийн чухал 5 зүйл!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зочид буудалд зөв давхарт буудаллах

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд зочид буудалд байрлахдаа 3-аас 6-р давхарт байрлахыг зөвлөжээ. Учир нь 1-2 давхарт байгаа өрөөнд нэвтрэх амархан байдаг бол 6-с дээш давхарт байгаа өрөөнд хүн орж байгааг анзаарах амархан байдаг аж. 

Зочид буудалд зөв давхарт буудаллах

2 Эргэн тойрноо анхаар

Хаалганы бариул ямар байрлалд байгааг үргэлж анзаарч бай. Мөн тагтны хаалга онгорхой байгаа эсэхийг өрөөнөөс орж гарах бүртээ шалгаарай. Хамгийн гол нь өрөөнөөс гарах бүртээ цонхоо хааж бай. 

Эргэн тойрноо анхаар

3 Сэргэлэн бай

Хулгайчид хоосон байгаа өрөөг андахгүй. Тэд таныг өрөөгөө орхиж гармагц нэвтэрч ордог юм. Тиймээс өрөөндөө хүн байгаа мэт санагдуулахын тулд телевизээ асааж орхих юм уу, "Do not disturb" гэсэн бичгээ хаалган дээрээ орхиж яваарай. 

Сэргэлэн бай

4 Дохиолол хэрэглэ

Хэрвээ та том тээш авч яваа бол цүнхэнд зүүж болдог дохиолол хэрэглээрэй. Энэхүү дохиолол нь нууц үгээр тайлагддаг бөгөөд цүнхний түгжээ эсвэл цахилгааныг шууд нээх гэсэн тохиолдолд шууд дуугардаг юм.

Дохиолол хэрэглэ

5 Өрөөнд байдаг сефийг ашиглах хэрэггүй

Ихэнх зочид буудлын өрөөнд байдаг сефэнд зочин нууц кодоо мартсан тохиолдолд хэрэглэх нөөц нууц код гэж байдаг. Ихэвчлэн тус код нь 99999 байдаг бөгөөд энэхүү кодыг хулгайч нар ын ихэнх нь мэддэг юм. Тиймээс зочид буудлын сефэнд үнэтэй зүйлсээ хадгалах нь тийм ч ухаалаг хэрэг биш юм. 

Өрөөнд байдаг сефийг ашиглах хэрэггүй

Бонус: Сэрээгээр өрөөний хаалгаа түгжих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()