Онцлох мэдээ

Эрс өөрчлөгдсөн "K-pop"-ын одууд

Солонгосын K-pop одод үргэлж өөгүй мэт сайхан харагддаг. Тэдний ихэнх нь багаасаа бэлтгэгддэг бөгөөд ердөө 13 настайгаас л авъяас чадвараа хөгжүүлэхээс гадна гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулж, таргалалттай төрөл бүрийн аргаар  тууштай тэмцдэг ажээ. Хөөрхөн харагдах нь тэдний ажил ч гэсэн хэт туйлшрал буруу зүйлрүү хөтлөх нь мэдээж. Тэднийг одоо гайхалтай сайхан харагдаж байгааг үгүйсгэхгүй ч, тэд заавал өөрчлөлт хийх шаардлагай байсан уу үгүй юу гэдгийг та бүхэн дор бүрнээ тунгаана уу..

Эрс өөрчлөгдсөн "K-pop"-ын одууд Хадгалах

Тахианы махан "наггет"-ийг гэртээ хийж сурцгаая!

Баасан гараг бүр эзэгтэй нартаа зориулж хялбархан хийж болох амтат хоолны жоруудыг хүргэдэг билээ. Тэгвэл энэ амралтын өдрүүдээр өөрийн гараар "тахианы махан наггет" хийж гэр бүлийнхнээ баярлуулаарай. Нэмж хэлэхэд, үүнийг гэртээ бэлдэх нь гадуур худалдаанд байдаг хөлдөөсөн, олон төрлөөр бэлтгэсэн наггеттай харьцуулахад илүү эрүүл бас амттай байдаг юм шүү. Ингээд дараах зааврын дагуу бэлдээрэй. 

Тахианы махан "наггет"-ийг гэртээ хийж сурцгаая! Хадгалах

Мин улсын гутамшигт ялагдал - "Түмүгийн хэрэг"

1449 онд болсон Хятадын Мин гүрэн, Монгол хоорондын зөрчилдөөнийг түүхэнд "Түмүгийн хэрэг" гэдэг. Өнөөгийн Хэбэй мужийн Хуалай дүүрэгт харьяалагдах, Хятадын Их Цагаан хэрэмний ойролцоох Түмүгийн бэхлэлтэд Эсэн тайшаар удирдуулсан Монголын арми тооны хувьд даруй 5 дахин олон Мин улсын армитай хэрхэн тулалдсан тухай дараах мэдээллээс уншаарай.

Мин улсын гутамшигт ялагдал - "Түмүгийн хэрэг" Хадгалах

Британид дэлгэрээд буй ер бусын хулгай

Аль нэг газар цахилгааны утас тайрсан хэргийн талаар та сонсох юм бол хэний ч толгойд Британи гэж буухгүй л болов уу. 1990-ээд оны үед зэс утас эрэлт хэрэгцээтэй байсны адилаар одоо ч гэсэн улс орнуудад үүний эрэлт буураагүй хэвээр байгаа бололтой. 

Британид дэлгэрээд буй ер бусын хулгай Хадгалах

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд

Хүн бүр л мөнгөө дэмий зүйлд зарцуулахгүй байх гэж хичээдэг. Тийм ч учраас цаг үргэлж хэмнэлт хийх боломжийг эрэлхийлж байдаг, мэдээж муу зүйл биш л дээ. Харин та үүнээсээ өмнө хэд хэдэн зүйлийг бодолцож үзэх шаардлагатай гэж хэлмээр байна. Тухайн хэмнэлт бодит ашгаа өгч чадах уу, цаашид ямар үр дагавар өгч болохыг заавал тооцоолж үзээрэй. Учир нь буруу зүйлд хэмнэлт хийх нь багагүй сөрөг үр дагавартай. Ядаж л та нэг зүйлийг хоёр удаа худалдаж авахыг хүсэхгүй биз дээ. 

Худалдаж авахдаа мөнгөө хэмнэх хэрэггүй бүтээгдэхүүнүүд Хадгалах

"Эко констракшн" сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд таван сая төгрөг хандивлав

Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа онлайн сэтгүүлзүйг хөгжүүлж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулж  "Эко констракшн" компани таван сая төгрөг хандивлалаа.

"Эко констракшн" сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд таван сая төгрөг хандивлав Хадгалах

Төрийн Банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, ард иргэдийг агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриаллаа.

Төрийн Банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна Хадгалах

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

Капитрон банк анх удаагаа Олон улсын үнэлгээний Мүүдиз (www.moodys.com) агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ хийлгэлээ.

Капитрон банк “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо Хадгалах

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа...

Зөвлөлтийн үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүд одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Тэдний нэг төлөөлөл бол “Амьдрал нулимсанд дургүй” уран сайхны кино бөгөөд тус бүтээл 1980 оны 2 сард анх дэлгэцнээ гарч байжээ. Хөдөөнөөс нийслэлд ирж амьдарч байгаа гурван найз бүсгүйн амьдралыг харуулсан Зөвлөлтийн кино найруулагч Владимир Меньшовын энэхүү бүтээл “Оскар”-ын шилдэг гадаад хэл дээрх бүтээлийн төрөлд тэргүүн байр эзэлж байсан билээ. Тэгвэл киноны гол дүрийн 3 найз 40 жилийн дараа хэрхэн өөрчлөгдснийг хамтдаа харцгаая. 

Оскарын шагналт "Амьдрал нулимсанд дургүй" киноны жүжигчид 40 жилийн дараа... Хадгалах

"Анааш, матар хоёрын хэцүүхэн амьдрал" - Япон зураачийн хөгжилтэй бүтээлүүд

Японы зураач Кэйго хүний ертөнцөд амьдарахад амьтдад тулгарах бэрхшээлүүдийг хөгжилтэй байдлаар дүрслэн бусдад инээд бэлэглэдэг нэгэн юм. Тэрээр өөрөө амьтдын зураг зурах хоббитой бөгөөд ийнхүү уран сэтгэмжит, хошин байдлаар илэрхийлэх болсноор олон нийтээс ихээхэн саашаал хүртээд байна. Тэр дундаа хүмүүсийн ертөнцөд амьдарч буй матрын амьдралын замналыг харуулсан цуврал комик нь цахим ертөнцөд маш хурдан таржээ. Тэгвэл матар, анааш 2 бидний нийгэмд аж төрөх гэж хэрхэн хөглөж явааг хамтдаа сонирхож, хэсэгхэн хором аз жаргалыг мэдэрцгээе. 

"Анааш, матар хоёрын хэцүүхэн амьдрал" - Япон зураачийн хөгжилтэй бүтээлүүд Хадгалах

Нялх хүүхдийн хийж чаддаг санаанд оромгүй 10 зүйл

Дөнгөж төрсөн хүүхэд толгойгоо өргөх, мөлхөх алхах зэрэг хүн болох алхам нь удаан байдаг. Муурын зулзага, унага зэрэг бусад амьтдын хувьд босох алхах зэргийг төрснөөс хэдхэн цагийн дараа сурчихдаг байхад хүүхэд яагаад ингэж уддаг талаар эрдэмтэд судалгаа хийжээ. Хүүхдийн тархины хөгжил нэлээн удаан явагддаг учраас сурах процесс нь удаан байдаг гэнэ. Харин тус судалгааныхаа үеэр эрдэмтэд хүүхэд 1 нас хүртлээ гайхалтай гэмээр чадваруудтай байдгийг олж илрүүлжээ. Хүүхдийн тархи бидний төсөөлж байснаас ч нарийн зохион байгуулалттай байж болох юм. 

Нялх хүүхдийн хийж чаддаг санаанд оромгүй 10 зүйл Хадгалах

Та бидний буруу идэж, хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Сүүлийн үед хүмүүс эрүүл зөв хооллоход ихээхэн анхаардаг болсон шүү дээ. Тэгвэл бид бүхэн хоол хүнсээ зөв сонгосон хэдий ч тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдлэг багатай байхаас гадна зарим төрлийн хүнсийг буруу хэрэглэж заншсанаас болоод түүн дэх ашигт нэгдлүүдийг устгадаг байна. Улаан лоолийг болгож иддэг талаар өмнө нь сонсож байгаагүй л биз дээ? Тараг, улаан лооль, үр тариа зэрэг нь эрүүл хүнсэнд орох боловч зөв хэрэглэхгүй бол ашиг тусаа төдийлөн өгч  чаддаггүй байна. Ингээд зарим хүнсийг зөв хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье. 

Та бидний буруу идэж, хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах