Та бидний буруу идэж, хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Сүүлийн үед хүмүүс эрүүл зөв хооллоход ихээхэн анхаардаг болсон шүү дээ. Тэгвэл бид бүхэн хоол хүнсээ зөв сонгосон хэдий ч тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдлэг багатай байхаас гадна зарим төрлийн хүнсийг буруу хэрэглэж заншсанаас болоод түүн дэх ашигт нэгдлүүдийг устгадаг байна. Улаан лоолийг болгож иддэг талаар өмнө нь сонсож байгаагүй л биз дээ? Тараг, улаан лооль, үр тариа зэрэг нь эрүүл хүнсэнд орох боловч зөв хэрэглэхгүй бол ашиг тусаа төдийлөн өгч  чаддаггүй байна. Ингээд зарим хүнсийг зөв хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье. 

Та бидний буруу идэж, хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Маалингын үр

Маалингын үр нь ислэг, омега-3, лигнан, пито зэрэг хүний биед тустай эрдэс бодисуудыг агуулдаг. Харин маалингын үрийг бүхлээр нь идэхэд хүний бие организм шингээж чаддаггүй тул идэхээсээ өмнө нунтаглах хэрэгтэй. Ингэж нухсанаар ашигтай эрдэс бодисоо хадгалдаг байна.

Маалингын үр

2 Хэрээн нүд

Хэрээний нүдийг богино долгионы зууханд хийж халааж болдоггүй. Учир нь энэ үед түүнд агуулагдах C витамины хэмжээ буурдаг. Тиймээс хэрээний нүдийг жигнэх, шарах аргаар идэх нь хамгийн тохиромжтой. 

Хэрээн нүд

3 Киви

Кивиний хальсанд ислэг, В, Е витамин зэрэг их хэмжээний шим тэжээл агуулагддаг. Тиймээс кивиг хальстай нь идэхэд  ислэг, В, Е витаминыг авах хэмжээ 50, 32, 34 хувиар тус тус  нэмэгддэг байна. Бид өдөр тутамдаа кивинд агуулагдах эрдэс бодисыг авч чаддаггүй тул боломж олдсон үедээ кивиг хальстай нь идэх хэрэгтэй.

Киви

4 Улаан лооль

Улаан лоолийг чанаж идсэнээр хавдар, зүрхний өвчнөөс хамгаалдаг ликомин гэх мэт амин дэмүүдийг илүү ихээр авах боломжтой. Улаан лоолийг  90 хэмийн халуун усанд буцалгаж хэрэглэснээр тэдгээр эрдэс бодисуудын бие организмд өгөх шим тэжээлийг хэмжээг нэмэгдүүлнэ. 

Улаан лооль

5 Дүрдэг цай

Дүрдэг цайг уухдаа сүлэхгүй байхыг зөвлөж байна. Сүүн бүтээгдэхүүн цайнд агуулагддаг антиоксидантад нөлөөлөхгүй боловч сүүний уураг нь цайнд агуулагдах шим тэжээлүүдийг сорж, зүрх судасны үйл ажиллагаанд үзүүлэх эерэг нөлөөг бууруулдаг. 

Дүрдэг цай

6 Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь ислэг, антиоксидант, С витаминаар баялаг. Харин гүзээлзгэнийг хэрчиж хэрэглэж болдоггүй. Учир нь гүзээлзгэнийг зүсэх үед гэрэл, хүчилтөрөгчийн нөлөөнд амархан өртөж, эрдсээ алдах магадлалтай.

Гүзээлзгэнэ

7 Брокколи

Брокколиг түүхийгээр нь эсвэл бага зэрэг жигнэж идэх хэрэгтэй. Брокколиг шарах, буцалгах үед С витамин, хлорофилл, антиоксидант, хавдрын эсрэг нэгдлүүд нь алга болох эрсдэлтэй байдаг.

Брокколи

8 Шош

Хатаасан шош нь питат гэх антиоксидантаар баялаг бөгөөд питат нь бидний өдөр тутмын хоол хүнсэнд тийм ч их хэмжээгээр агуулагддаггүй. Шошыг идэхдээ өмнө орой нь усанд дэвтээж хэрэглэх нь хэрэгцээгүй бодисуудыг нь арилгахад тусалдаг.

Шош

9 Сармис

Сармисанд аллицин хэмээх хавдрын эсрэг энзим байх бөгөөд агаар нэвтрэх үед ашигт байдал нь нэмэгддэг тул сармисыг хэрэглэхийн өмнө заавал хэрчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хумсыг бүхлээр нь хоолонд хийх хэрэггүй. Сармисаа хэрчсэний дараагаар 10 минут орчим байлгаад хоолондоо хийх нь аллицины ашигт байдлыг нэмэгдүүлдэг.

Сармис

10 Тараг

Савласан таргийг задлах үед дээр нь шар ус шиг зүйл тогтсон байдаг шүү дээ. Энэ бол шар сүү бөгөөд уураг, В12 витаминаар баялаг тул хэзээ ч асгаж болохгүй. Харин тарагтайгаа хутган идэх хэрэгтэй.

Тараг

11 Суши

Ихэнх хүмүүс сушиг буруу идэж заншсан байдаг. Ороосон сушиг идэхдээ савхаар биш, гараараа барьж идэх хэрэгтэй. Харин савхаар классик сушиг иддэг. Мөн шар буурцгийн сүмсийг загасан дээрээ биш, будаан дээрээ хийдэг. Харин цагаан гаа, васабиг шар буурцгийн сүмстэй хольдоггүй. Цагаан гаа нь тагнай цэвэрлэх үйлчилгээтэй тул дангаар нь, харин васабиг загасан дээрээ тавьж иддэг байна.

Суши

12 Өргөст хэмх

Өргөст хэмхний хальсанд ислэг агуулагддаг тул хальстай нь идэх хэрэгтэй. Хэрэв та өргөст хэмхийг хаанаас гаралтай гэдгийг нь мэдэхгүй бол угаах хэрэггүй. Зүгээр л хальслахад л болно. Ингэснээр хальсан дээрх элдэв бактерийг нь арилгана.

Өргөст хэмх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()