Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ?

Ажлаа тараад, гэртээ харьж унтах гэтэл таны нойр хүрэхгүй байна уу? Орчин үед хөгшин, залуу гэлтгүй бүх л хүмүүс нойрны асуудалтай тулгарах болжээ. Энэ нь бидний амьдралын орчин нөхцөлтэй ихээхэн хамааралтай байдаг тул та өөртөө эрүүл, зөв хэвшлийг бий болгоорой. Ингээд танд унтаж амрах үед тулгардаг эрүүл мэндийн чухал асуудлуудын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Таны нойр юунаас болоод хулжаад байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та кофейн хэрэглэж байгаагаа анзаарахгүй байна

Хүмүүс кофейныг ганцхан кофенд л агуулагддаг гэж боддог. Үнэндээ шоколад, хийжүүлсэн ундаа болон мөстэй цай зэрэгт их хэмжээний кофейн агуулагддаг. Тийм болохоор унтахаасаа өмнө эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг битгий хэрэглээрэй.

Та кофейн хэрэглэж байгаагаа анзаарахгүй байна

2 Амралтын өдрүүдээр их унтах

Хүмүүс сүүлийн үед ажлын өдрүүдэд дутуу амарч амралтын өдрүүдэд нойроо гүйцээхийн тулд өдөржингөө унтах болсон. Гэвч ингэснээр таны биологийн хэмнэл алдагдаж орой цагаар нойр хүрэхээ больж эхэлдэг. Тиймээс амралтын өдрүүдэд үд хүртэл унтахын оронд ердийн босдог цагаасаа нэг цагаар хойно босож сураарай. 

Амралтын өдрүүдээр их унтах

3 Таны гудас хуучирсан байна

Та хэрэглэж буй матрасаа 10 жилд нэг удаа солих шаардлагатай байдаг бөгөөд хүн тухтай орон дээр унтахгүй бол нойр нь хулждаг. Одоо үед төрөл бүрийн хямд үнэтэй хэрнээ чанартай матраснууд худалдаанд гарсан учраас та шинийг худалдан авч шөнө бат бөх нойрсож байгаарай.

Таны гудас хуучирсан байна

4 Спиртийн агууламжтай ундаа

Таны нойр хулждаг бол согтууруулах ундааг огт битгий хэрэглээрэй. Үнэхээр аргагүй нөхцөл байдалд орвол дор хаяж унтахаасаа 3 цагийн өмнө ууж байх хэрэгтэй.

Спиртийн агууламжтай ундаа

5 Өдөр унтах

Ихэнх өдрийн цагаар ядарснаасаа болоод түр дуг хийх нь бий. Гэвч та өдөр унтчихвал шөнө нойроо авч чадахгүй.  Тийм учраас өдөр ядраад байвал өөрийгөө сатааруулж, сэргээх зүйлс хийгээрэй.

Өдөр унтах

6 Цэвэршилт

Цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь халуун шатаж буй мэт мэдрэмжээс болоод шөнө унтаж чаддаггүй. Үүнийг бүрэн арилгах боломжгүй ч чийг сордог хөнжил эсвэл тусгай дэр хэрэглэж болно.

Цэвэршилт

7 Амьтантай цуг унтах

Гэрийн тэжээвэр амьтантай хүмүүс шөнө тэднийгээ өвөртөлж унтах дуртай байдаг. Гэвч тэдгээр амьтад шөнөжингөө хөрвөөж нойр хүргэхгүй байх нь бий. Мөн та эмзэг арьстай, үс ноосны харшилтай бол шөнө амарч чадах нь юу л бол.

Амьтантай цуг унтах

8 Цэнхэр гэрэл

Нойр судлалын хүрээлэнгийн эрдэмтэд бүгд л шөнийн цагаар гэрэл гаргадаг зүйлсээ унтрааж байх хэрэгтэйг зөвлөдөг. Учир нь гар утас, зурагт, компьютер, төрөл бүрийн таблет зэргийн цэнхэр гэрэл нь хүний нойрыг зохицуулдаг мелатоны тэнцвэрийг алдагдуулдаг юм. Хамгийн гол нь та унтахаасаа цагийн өмнө тэдгээр цэнхэр гэрлүүдээс салах хэрэгтэй шүү.

Цэнхэр гэрэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.