Британид дэлгэрээд буй ер бусын хулгай

Аль нэг газар цахилгааны утас тайрсан хэргийн талаар та сонсох юм бол хэний ч толгойд Британи гэж буухгүй л болов уу. 1990-ээд оны үед зэс утас эрэлт хэрэгцээтэй байсны адилаар одоо ч гэсэн улс орнуудад үүний эрэлт буураагүй хэвээр байгаа бололтой. 

Британид дэлгэрээд буй ер бусын хулгай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Саяхан Британид цахилгааны утас хулгайлсан хэргээс болж 2000 гаруй иргэд сүүлийн хоёр долоо хоног интернэт, утас хэрэглэж чадахгүйд хүрчээ. Энэ бүхний буруутан нь 500 метрийн урттай цахилгааны утсыг хулгайлсан хулгайчид болсон юм. 

Уг хэрэг 9 сарын 5-ны өдөр Английн зүүн хэсэгт орших Кембрижширын Камбурн тосгонд болсон бөгөөд нутгийн 2200 иргэн энэ хэргийн хохирогч болсон хэмээн "Cambridgeshire Live" сэтгүүлийнхэн мэдээлсэн байна.

Эл хэрэг Камбурн тосгонд 2 дахь удаагаа давтагдаж байгаа бөгөөд өмнөх хэрэг 8 сарын 25-нд болжээ. Энэ үеэр Камбурны 3000 орчим иргэн харилцаа, холбоогүй үлдсэн байна. Гэмт хэрэгтнүүдийг ул мөрөөр нь хайсан боловч барьж авч чадаагүй аж.

Хэдэн хоногийн дараа цагдаа нар 10 мянган фунт стерлингийн үнэд хүрэх цахилгааны утасны гадна талын бүрхүүлийг олсон байна. Доторх зэсийг нь авсан цахилгааны утсыг цагдаа нар ойролцоох Коттенхэм тосгоноос олжээ. 

Үүнээс болж нутгийн иргэд бараг долоо хоногийн турш гар утас, интернэтгүй байжээ. "Openreach" компанийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан "Тасалсан сүлжээ, холбоог сэргээхийн тулд инженерүүд багагүй хөдөлмөрлөсөн. 200 метрийн урттай дөрвөн шинэ цахилгааны утсыг тавих хэрэгтэй болсон" хэмээжээ.

Эхний хэрэг болсноос ердөө 10 хоногийн дараа тус гэмт хэрэг дахин давтагдсан бөгөөд одоогоор хулгайлагдсан цахилгааны утсыг дахин сэргээх, засварлах ажиллагааг эхлүүлээд байна. 

“Хулгайчид 500 метр урттай газар доорх кабелийг хулгайлсан. Мэдээж, нутгийн иргэдэд энэ хэрэг ихээхэн хүндрэл учруулж байгааг бид ойлгож байна. Манай инженерүүд хулгайлагдсан утсыг шинээр холбох ажиллагаандаа орсон бөгөөд бид богино хугацаанд бүх зүйлийг хэвийн болгохын тулд хичээж байна. Бид Crimestoppers (гэмт хэрэгтнүүдийн талаар мэдээллийг хүлээж авах, нууцлалыг хадгалах байгууллага)-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрвээ энэ талаар ямар нэгэн мэдээлэлтэй байгаа бол цагдаагийн байгууллагад хандахыг хүсэж байна” хэмээн орон нутгийн цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллээр мэдэгдэл хийжээ. Үүнээс гадна гэмтсэн сүлжээг ойрын хугацаанд засварлах болно гэсэн байна.

Гэмт хэрэгтний талаар баттай мэдээлэл өгсөн хүнд 1000 фунтын шагнал өгөхөө амлаад байна. Мэдээллийг нэрээ нууцалсан байдалтайгаар Crimestoppers-ын  утасны дугаараар эсвэл онлайнаар өгөх боломжтой хэмээн "ISPreview UK" портал мэдээлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()