ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цааны годон гуталны сөрөг болон давуу талууд

Өнөөдөр эр эм, хөгшин залуугүй хахир өвлийн хүйтнээс сэргийлж, цаа бугын гутлыг авч өмсөх болжээ. Мөнгөтэй, бэл бэнчинтэй гэлтгүй хүн бүр энэхүү гутлыг өмсөж, хотын гудмаар алхлах болсон ч дулаахан гэдгээс өөр зүйлсийг төдийлөн мэддэггүй юм. Тиймээс бид өнөөдөр та бүхэндээ цаа бугын гуталны сөрөг болон давуу талуудыг дуулгахаар бэлтгэлээ. Та эндээс нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ. 

Цааны годон гуталны сөрөг болон давуу талууд Хадгалах

Бид хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр хэмээн ярьдаг. Энэ ч үнэн юм. Учир нь бид бүхэн биеийнхээ өө сэв, тэрчлэн давуу талуудыг хувцаслалтын тусламжтай нууж, бас далдалж болдог. Олны танил хүмүүс яагаад цаг ямагт үзэсгэлэнтэй, сайхан харагддаг гэж бодож байна? Тэд ердөө л хувцсаа гайхалтай сайхан тохируулж чаддаг болоод л тэр шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ хувцсаа хэрхэн зөв сонгох, тэрчлэн юун дээр алддаг болохыг харуулсан, маш хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Бид хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Хувцсан дээр байдаг тэмдэглэгээ ямар учиртай вэ?

“Хувцасны чанар эдэлгээнээс бус угаалтаас шалтгаалдаг” гэсэн үг байдаг. Учир нь бид бүхэн тухайн хувцсыг ямар усанд, хэрхэн угаах талаар мэдээлэл муутай, дээр нь өнгө нийцэхгүй будаг гардаг хувцастай хольж угааснаас болдог юм. Тэгвэл бид та бүхэндээ хувцасны шошгон дээр байдаг тэмдэглэгээ, зааварчилгааны талаар хэрэгтэй мэдээллийг танилцуулъя.

Хувцсан дээр байдаг тэмдэглэгээ ямар учиртай вэ? Хадгалах

Хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй 10 хувцас

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэж ярьдаг. Зөв, цэвэрхэн хувцасласан хүмүүс мэдрэмжтэй, нүдэнд дулаахан, үзэсгэлэнтэй харагддаг билээ. Харин зарим хүмүүс бусдын анхаарлыг татахын тулд, хоорондоо үл тохирох хувцсыг өмссөн байх нь бий. Иймд бид та бүхэндээ хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Хамтад нь хэзээ ч өмсөж болохгүй 10 хувцас Хадгалах

30 настангуудад зориулсан дур булаам харагдуулах хувцаслалтууд

Эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлдэг хэмээдэг. Бүсгүй та 30 нас хүрсэн бол, амьдралын хэв маягаа өөрчилж, шүүгээнд байрлах хувцаснуудаа ч мөн шинэчлэх хэрэгтэй. Бид таны насанд тохирч, дур булаам харагдуулах хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Та эдгээр хувцаслалтаар өөрийгөө хэн гэдгийг бусдад таниулж, улам бүр өөртөө итгэлтэй болох аж. 

30 настангуудад зориулсан дур булаам харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Оддыг цуглуулж чадсан “Met Gala 2016” арга хэмжээ

Америкийн хувцас загварын дизайнер Алине Бернштейн (Aline Bernstein), Ирене Левайсон (Irene Levayson) нарын байгуулсан "Costume Institute" дэх “Урлагийн Метрополитан музейн загварын үзэсгэлэн”-ийн жил бүрийн нээлтийг тэмдэглэж “Мет Гала” нэртэй загварын үзүүлбэр болдог. Тус наадамд урлаг соёлын алдартнууд, нэртэй загвар зохион бүтээгчид, моделиуд оролцдог бөгөөд маш өргөн хүрээг хамардаг юм.

Оддыг цуглуулж чадсан “Met Gala 2016” арга хэмжээ Хадгалах

Хувцсандаа тохируулж гутлаа хэрхэн зөв сонгох вэ?

Гутал, сандал, туфль зэрэг нь эмэгтэйчүүдийн маань хувьд хамгийн чухал сонголтуудын нэг байдаг билээ. Түүнчлэн сонгосон гутал тань гаднах харагдах байдлаасаа таны өмссөн бусад хувцастай хэрхэн зохицсон байна вэ гэдэг нь чухал юм. Тийм ч үүднээсээ бид та бүхэндээ гутлаа хэрхэн хувцастайгаа зөв тохируулан өмсөх тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. 

Хувцсандаа тохируулж гутлаа хэрхэн зөв сонгох вэ? Хадгалах

Өөрийн хүч чадлаар амжилтанд хүрч чадсан бүсгүй

Бид бүгд л том компаний үүсгэн байгуулагч эсвэл ямар нэгэн кино оддыг амжилтанд хүрсэн, мундаг хүмүүс гэж боддог. Гэтэл Монголчуудын тэр бүр мэдэхгүй хэдий ч, дэлхийд өөрсдийн салбартаа үнэлэгддэг тэргүүлэгч хүмүүс байдаг. Амжилттай яваа залуухан бүсгүйчүүдээс элдэв цуу ярианд өртдөггүй даруухан хэдий ч, мундаг чадварлаг хүмүүс цөөхөн билээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдний жишээ болсон үзэсгэлэнтэй загварын блоггерийг танилцуулж байна.

Өөрийн хүч чадлаар амжилтанд хүрч чадсан бүсгүй Хадгалах

2017 онд трэнд болох зүйлс

2017 он бидэн дээр айлчилж ирээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд моодноос гарсан зүйлсийг хуучин онтой нь үдэх цаг нэгэнт болжээ. 2016 онд "matte" уруулын будаг, контур, хүзүүний өвөрмөц зүүлт гээд олон гайхалтай зүйлс трэнд болсон ч гэлээ, энэ жил бүр илүү сонирхолтой зүйлс трэнд болж, хувьсал авчрах нь ээ. Томоохон хотуудад зохион байгуулагддаг загварын шоунууд, сошиал хэрэглэгчдийн сонголт зэргээс тухайн жилд ямар зүйлс трэнд болохыг тодруулдаг байна. Ингээд 2017 онд хамгийн ихээр трэнд болох 15 зүйлтэй танилцацгаая.

2017 онд трэнд болох зүйлс Хадгалах

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ?

Зуны дэлгэр цаг ирлээ. Гоё алчуур ашиглаж өөрийн хэв маягыг үүсгэхийг хүсэж байна уу? Эртнээс гоёмсог алчуурууд бүсгүйчүүдийн хэв маягт хүч өгөх нэмэлт байсаар ирсэн шүүдээ. Алчуураа дэгжин зангидаад нүдээ гоё будчихсан байхад загварлаг бүсгүй болчих амархан аргуудыг танилцуулж байна.

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ? Хадгалах

Хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн 12 хувцаслалт

Жилээс жилд хувцасны шинэ трэндүүд бий болж, улмаар бүсгүйчүүд хувцасны шүүгээгээ шинэчлэхэд хүрдэг. Трэндийн салхинд туугдаж, моодноос гарсан хувцаснууд байхад, хэдэн арван жил өнгөрсөн ч  өнөөг хэр нь моодноос гардаггүй хувцаснууд байх юм. Иймд бид та бүхэндээ хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Хэзээ ч моодноос гардаггүй бүсгүйчүүдийн 12 хувцаслалт Хадгалах