Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй аймшигт үйл явдлууд

Нууц нь тайлагдаагүй зүйлс үргэлж бидний сонирхлыг татаж, мэдэх хүслийг төрүүлж байдаг билээ. Магадгүй эдгээр нууцын цаана үл мэдэгдэх хүч, далд ертөнцийн зүйлс эсвэл өөр нэгэн хэзээ ч сонсож байгаагүй зүйлс бий гэсэн бодлууд нь бидний тархинд эргэлдсээр байдаг. Бидний одоо танилцуулах гэж буй 10 аймшигт үйл явдлын нууцыг хэн ч тайлж чадаагүй бөгөөд одоог хүртэл нууц хэвээр хадгалагдсаар байгаа юм. 

Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй аймшигт үйл явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жулиа Воллэс (Julia Wallace)-ийн хүн аминий хэрэг

Жулиа Воллэс нь Английн Ливерпүүл хотын Волвертон гудамжинд амьдардаг жирийн л нэг бүсгүй бөгөөд 1931 оны 1 сарын 19-нд дөнгөж 29 настайдаа бусдын гарт амь үрэгдсэн юм. Түүний нөхөр Виллиам орой гэртээ ирэхэд утасны яриа хадгалагчинд нь үл таних Куалтрү (Qualtrough) хэмээх нэгэн эр "Мэнловын цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт оч" гэсэн товч яриа үлдээсэн байжээ.   

Дараагийн өдөр нь тэрээр эхнэрээ гэртээ үлдээгээд, түүний хэлсэн газарт очин өдөржин холхисон боловч юу ч ололгүй гэртээ эргэн ирсэн байна. Түүнийг хаалгаа онгойлгон ороход эхнэрийнх нь аймшигтайгаар зодуулж, цусандаа хутгалдсан цогцос нь угтжээ. Цагдаа нар Виллиамыг аймшигт хэрэг болсноос 2 долоо хоногийн дараа баривчилж, өөрөө өөртөө тэрхүү аймшигт утасны яриаг явуулсан гэж сэжиглэн байцаасан аж. Улмаар түүнийг эхнэрийнхээ үхэлд буруутай хэмээн үзэж, ял оноосон ч дараагийн шатны шүүх нотлох баримт хангалтгүй хэмээн түүнийг сулласан байна. 

Ингээд эцэст нь энэ хэргийн сэжигтэн, буруутныг олж тогтоож чадаагүй бөгөөд одоог хүртэл нууц хэвээр байгаа юм. 

Жулиа Воллэс (Julia Wallace)-ийн хүн аминий хэрэг

2 Том саарал эр

Шотландуудын домог болгон ярьдаг "Am Fear Liath Mor" буюу том саарал эр хэмээх үгээр тэд алмастай төстэй амьтныг нэрлэдэг. Кайрнгормын ууланд энэ нь үзэгддэг гэж ярилцдаг ажээ. 

Тэрхүү аймшигт амьтны тухай яриа анх 1889 оноос эхлэлтэй. Норман Колли хэмээх эрдэмтэн Кайрнгормын ууланд аялж явахдаа түүнийг нүдээр үзээгүй ч "Би аниргүйн дунд, надаас өөр хэн нэгний хөлийн чимээ сонссон. Энэ чимээ намайг дагаж байсан ч 3, 4 алхах тутамд мөчир тас няс хийх чимээ гарч байсан учир надаас даруй 3-4 дахин том амьтан байсан нь лавтай." гэж ярьжээ. 

Үүнээс хойш тус ууланд аялсан аялагч болон судлаачид түүнийг харсан, мананд дунд үзэгдээд өнгөрсөн гэх мэтээр одоог хүртэл ярьсаар байгаа юм. 

Том саарал эр

3 Хачирхалтай гэрэл

Норвеги улсын төв хэсэгт байрлах Хэссдален тосгонд 1881 онд нэгэн хачирхалтай зүйл болж байжээ. Тэнгэрт хурц шар гэрэл гарч асаж байгаад унтардаг гэнэ. Үүний учрыг тайлалгүй явсаар 1910-аад оны үед уг гэрэл ахин гарч ирсэн бөгөөд урьд өмнөхөөс илүү давтамжтай олон үзэгдэх болжээ. 7 хоног бүр ийм гэрэл 20 гаруй удаа цацарч байсан ба түүнээс хойш жилдээ 10-20 удаа л харагддаг болсон байна. 

Маш олон эрдэмтэд гэрлийн эх үүсвэрийг олох гэж судалгаа явуулсан боловч нэг нь баттай тайлбар өгч чадаагүй юм. Зурагт харагдаж буй уг үзэгдлийг гэрэл зургийн хальснаа буулгахын тулд, хурц гэрэл гарах үед асах автомат камер байрлуулж зургыг нь даржээ. 

Зургийг харсан хэдий ч тайлбар өгч чадах хүн өнөө хэр нь гарч ирээгүй байна. 

Хачирхалтай гэрэл

4 Амхерст хотын тайлагдаагүй нууц

19 дүгээр зууны сүүлийн хагаст Канадын Нова Скотиа мужийн Амхэрст хэмээх жижигхэн тосгонд Эстер Кокс хэмээх бяцхан охин гэр бүлийнхээ хамт амьдардаг байжээ. Түүнийг тосгоныхон буг чөтгөр хэмээн ярилцдаг байв. Тэрээр өөрийн эрэгтэй найздаа алуулах дөхөж байсан бөгөөд үүний дараагаас сэтгэлийн гүн хямралд орж, гэр нь муу ёрын хүч дагуулдаг болсон гэх яриа ч бий. 

Түүнтэй холбоотой таагүй яриа, гэрт нь болж буй хачирхалтай зүйлсээс сэргийлэн охины эцэг эх түүнийг өөр мужид амьдардаг эгчийнхрүү нь түр хугацаанд явуулжээ. Эстер эргэж ирсэн даруйд ахин хачин жигтэй зүйлс тохиолдож, гэрийг нь шатаана хэмээх буг чөтгөрийн дуу сонсогдож эхэлсэн байна. 

Ар араасаа болсон аймшигт явдлуудын дараа жүжигчин, зохиолч, гаж үзэгдэл судлаач Волтер Хаббелл (Walter Hubbell) охинтой хамт хэсэг хугацаанд амьдарсан байна. Түүний энэ үедээ бичсэн тэмдэглэлд "Охиныг ямар нэг далдын хүч цохиж, гэмтээх эд зүйлсийг агаарт хөөргөх зэргээр даажигнадаг." хэмээжээ. Харин хүмүүс үүнийг Эстер охин өөрийгөө чөтгөр шулам биш гэж нотлохын тулд хийсэн зүйлс гэж үзсээр байгаа юм. Энэ аймшигт явдлын хариултыг өнөөдрийг хүртэл хүмүүс олоогүй хэвээрээ байгаа юм.

Амхерст хотын тайлагдаагүй нууц

5 Сураггүй алга болсон Бенжамин Бартурст (Benjamin Bathurst)

Их Британийн дипломатч Бенжамин хэмээх эр өөрийн ажлаа гаргууд мэддэг, мэдлэг чадвараараа бусдыг манлайлсан нэгэн байсан юм. Тэрээр 1809 онд Австри улсруу дипломат айлчлал хийхээр яваад, эргэж ирэх замдаа Франц улсаар дайрахгүйн тулд аюултай замаар Их Британи улсыг зорьсон байна. Тэрээр Австри улсад очоод тэднийг Наполеоны эсрэг довтлохыг ятгаж байсан гэдэг. 

Ингээд тэрээр хөлнөөсөө толгой хүртэл зэвсэглэн Кох нэрээр Герман улсаар дайран эх орондоо буцахаар замдаа гарчээ. 1809 оны 11 сарын 25-нд тэрээр Краус туслахынхаа хамт Перлэберг хэмээх жижиг тосгонд буудаллаж амарсан байна. Бартурст өрөөнөөсөө гарч, туслахынхаа урд алхаж явсан боловч, хаалгаар гарсан даруйдаа хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй ор сураггүй алга болжээ. Энэ явдлыг Английн засгийн газрын зохих хүмүүст нь Краус дуулгаж, мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн юм. 

Түүний эхнэр үнэрч нохой дагуулан очиж хайхад ойролцоох ой модноос түүний өмсөж явсан хувцас олдсон ч харамсалтай нь өөр зүйл олж чадаагүй аж. Хамгийн бодит таамаг бол тэрээр Францчуудад баригдан тамлуулж, шоронд нас барсан гэх үгс билээ. 

Сураггүй алга болсон Бенжамин Бартурст (Benjamin Bathurst)

6 Хэзээ ч олдоогүй алтны судал

Баруун Техасд байрлах Гуадалуп (Guadalupe) уул бол дэлхийн хамгийн алтаар баялаг газруудын нэг билээ. 

19 дүгээр зууны үед амьдарч байсан нэгэн хөгшин хайгуулч Бэн Саблетт хэмээх эр энэ ууланд алтны судал олж, 7 хоног бүр 10,000 долларын ашиг олж эхэлжээ. Харамсалтай нь түүний олсон нүхэнд ганц хүн л бараг хөдлөхгүй шахуу багтаж болох зай байсан юм. Тэрээр хэнд ч өөрийн нууц агуйгаа хэлээгүй бөгөөд өөрийн хүүдээ ч дуулгалгүй байсаар нас барсан байна. Өнөөг хүртэл хайгуулчид түүний олсон алтны судлыг олох гэж ууланд гардаг ч ямар ч амжилт олоогүй ажээ. 

Хэзээ ч олдоогүй алтны судал

7 Аврорагын осол

Техас мужийн Аврора хэмээх нэгэн жижигхэн тосгонд уг аймшигт явдал тохиолдсоны дараа хүмүүс нэрийг нь сонсоод л мэддэг болсон билээ. 1897 оны 4 дүгээр сарын 19-нд соруул шиг хэлбэртэй харь гарагийн нисдэг таваг осолдож, нисгэгч нь үхсэн байхыг нутгийнхан олжээ. Тэд тэрхүү хачин хэлбэртэй амьтныг оршуулгын газартаа булж орхисон байна. 

Харин 1970 онд харь гарагийн амьтныг оршуулсан газрын чулууг хулгайлж, түүнийг хаана байгааг хэн ч мэдэхээ больсон байна. 

Аврорагын осол

8 Хар бунхан

Шотландын Эдинбург хотод байрладаг “Greyfriars Kirkyard” оршуулгын газар дахь хар бунханд Жорж Маккензи гэх эрхмийг оршуулсан аж. Тэрээр II-р Чарльз хааны өмгөөлөгч байсан бөгөөд Пасбертерисийн бүлгийн гишүүдийг мөрдөх ажлыг хариуцаж байсан гэдэг. Тэрээр олон зуун хүний аминд хүрсэн гэмт этгээдүүдийг баривчилж, үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Жорж амьдралын жамаар 1691 онд нас барсны дараа аймшигт явдлууд ар араасаа тохиох болжээ. 1999 оны эхэн үед түүний бунхан дээгүүр хар толбо бий болж,  олон хүнийг айлгасан бөгөөд үе үе хачирхалтай чимээ сонсогдсон тухай оршуулгын газрын манаач дурдаж байсан удаатай. Он цаг улиран одох тусам бунхны өнгө хувирч, хар болж өөрчлөгдсан байна. Мөн Английн алдарт “Most Haunted” нэвтрүүлгээр энэхүү бунханг танилцуулж байсан билээ.

Хар бунхан

9 Үл мэдэгдэх гэрэл

1800 оны үед Оклахома хотын орчимд аймшигтай гэдгээрээ алдартай “Devil’s Promenade” хэмээх газар байдаг байжээ. Тус газартай ойролцоо замаар явахад өөдөөс дугариг гэрэл анивчиж, ойртон ойртсоор алга болдог гэнэ. Эхэндээ жолооч нар үүнийг машины гэрэл хэмээн тоодоггүй байсан хэдий ч гэрэл ойртсоор гэнэт алга болох нь сүнс чөтгөрийг санагдуулдаг болсон аж. Хамгийн хачирхалтай нь тус газар орчмоор яваа машины ямар нэгэн зүйл нь заавал эвдэрч, түр саатдаг бөгөөд тухайн үед “Devil’s Promenade”-ийг хараалтай газар хэмээн нэрлэдэг байжээ.

Үл мэдэгдэх гэрэл

10 Гели Раубалын үхэл

Герман улсад амьдарч байсан залуухан Гели Рабал гэх бүсгүй нь 1931 оны 9-р сарын 18-нд амиа хорлосон юм. Харин түүний өөрийгөө хөнөөсөн гэх хүйтэн зэвсэг нь бүсгүйн хагас ах болон алдарт Адольф Гитлерийн буу байсан юм. Ах дүү хоёрыг янаг амрагийн холбоотой байсан хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд үүнээс болж бүсгүйг амиа хорлосон хэмээдэг хүмүүс ч бий.

Гитлер бүсгүйг гэртээ авчирч, гэрийн үйлчлэгч хийлгэх болсноор тэдний тухай ярианууд газар авч, хүн бүхэн ах дүүсийг амраг хосууд хэмээн ярьдаг байв. Энэ нь ор үндэсгүй худал зүйл ч биш юм. Учир нь Гитлер бүсгүйг гэрээс гаргахгүй, өөр залуустай уулзахыг нь хориглодог байсан гэдэг. Гелиг амиа хорлодог өдөр тэд маргалдаж, бүсгүй хайртай залуутайгаа хуримаа хийхээр явна гэхэд Гитлер эсэргүүцэж, маргалдсан болохыг гэрч харсан байна. Бүсгүйг амиа хорлосны дараа түүнийг бухимдсан байсан тул тэсгэл алдарч, өөрийгөө буудсан гэх дүгнэлт гаргасан юм. Харин Гелигийн хэргийг мөрдөх явцад түүний хамар хугарч, биедээ багагүй гэмтэл авсан байсан нь илэрсэн бөгөөд удалгүй энэ хэргийг хааж, энгийн нэг амиа хорлосон хэрэг гэж үзсэн билээ. Олон хүмүүс Гитлер дүүгээ хөнөөж, тус хэргээ хүчээр хаалгасан хэмээн ярьдаг боловч үүнийг нотлох зүйлс гарч ирээгүй юм.

Гели Раубалын үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()