Бид хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Хувцас бурхан бие чөтгөр хэмээн ярьдаг. Энэ ч үнэн юм. Учир нь бид бүхэн биеийнхээ өө сэв, тэрчлэн давуу талуудыг хувцаслалтын тусламжтай нууж, бас далдалж болдог. Олны танил хүмүүс яагаад цаг ямагт үзэсгэлэнтэй, сайхан харагддаг гэж бодож байна? Тэд ердөө л хувцсаа гайхалтай сайхан тохируулж чаддаг болоод л тэр шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ хувцсаа хэрхэн зөв сонгох, тэрчлэн юун дээр алддаг болохыг харуулсан, маш хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Бид хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Том хээ, судалтай хувцас

Иймэрхүү загварын том судалтай хувцас нь таны биеийн хэлбэрийг алдагдуулж, онцгүй харагдуулдаг. Гэвч ийм төрлийн хээ нь хувцасныхаа загвараас хамааран сайхан харагдах нь бий. Тиймээс та том судал хээтэй хувцсыг аль болох гадуур хүрэм, малгай ороолт, цүнх гэхчлэн зүйлсэд оруулж өгсөн нь зохимжтой юм.

Том хээ, судалтай хувцас

2 Хөндлөн хээтэй, хэт эрээн өмд

Тус төрлийн хээ нь таныг байгаагаас тань илүү тарган, намхан харагдуулах нь бий. Мөн илүү их овор нэмдэг. Харин ороолт зэрэг жижиг деталиудад оруулж өгөхөд тохиромжтой.

Хөндлөн хээтэй, хэт эрээн өмд

3 Хэтэрхий их чимэглэл

Ийм төрлийн хувцас нь мөн л таныг илүүтэй тарган, намхан харагдуулдаг. Нугалаа, хуниас, элдэв чимэглэлүүд нэг дор ихээр орсон нөхцөлд зохимжгүй харагдуулдаг байна.

Хэтэрхий их чимэглэл

4 Том хээтэй даашинз

Намхан гутал, өргөн том судалтай даашинз нь мөн л таны биеийн хэлбэрийг алдагдуулдаг. Тэрчлэн тарган, хөлийг богино харагдуулдаг. Хэрвээ иймэрхүү даашинз өмсөхыг хүсвэл өндөр өсгийт дээр өмсөж, бүс хийх хэрэгтэй.

Том хээтэй даашинз

5 Хөндлөн загвартай даашинз

Бүсгүй хүнийг чимдэг биеийн хэсэг бол мэдээж хүзүү байдаг шүү дээ. Тиймээс хүзүү цээж, эгэмний ясыг тодотгож өгөх даашинзыг өмсөх нь зүйтэй. 

Хөндлөн загвартай даашинз

6 Хөндлөн судалтай юбка

Урт өргөн, хөндлөн загварын юбка, даашинз нь таныг илүүтэй тарган, богино хөлтэй харагдуулдаг. Энэ төрлийн хувцсыг өмсөх бол бие барьсан, тэрчлэн бэлхүүсийг тодотгож өгөх бүсийг зүүж өгөх нь илүү зохимжтой.

Хөндлөн судалтай юбка

7 Сул загвартай хувцас

Цамц, өмд хоёул сул хэлхгэр байх нь зохимжгүй. Харин түүний оронд аль нэгийг нь сул байхаар нийцүүлэн өмсөөрэй.

Сул загвартай хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()