Оддыг цуглуулж чадсан “Met Gala 2016” арга хэмжээ

Америкийн хувцас загварын дизайнер Алине Бернштейн (Aline Bernstein), Ирене Левайсон (Irene Levayson) нарын байгуулсан "Costume Institute" дэх “Урлагийн Метрополитан музейн загварын үзэсгэлэн”-ийн жил бүрийн нээлтийг тэмдэглэж “Мет Гала” нэртэй загварын үзүүлбэр болдог. Тус наадамд урлаг соёлын алдартнууд, нэртэй загвар зохион бүтээгчид, моделиуд оролцдог бөгөөд маш өргөн хүрээг хамардаг юм.

Оддыг цуглуулж чадсан “Met Gala 2016” арга хэмжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд та бүхэндээ өнгөрөгч Даваа гаригт буюу 5-р сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдсан тус наадмын оролцогчид, болон шоуны өнгө төрхийг танилцуулъя.

 

1

Залуу дуучин Тайлор Свифт (Taylor Swift), цайвар шаргал өнгийн долгионтой үс, мөнгөлөг саарал өнгийн гоёмсог богино даашинзыг урт түрүүтэй хар сандалтай хослуулан өмсөж,  тус наадмыг гоёсон юм.

2

Түүний хар хүрэн өнгийн уруул, шинэ үсний засалт нь маш дэгжин, этгээд өнгө төрхийг авчирсан харагдана. 

3

4

Харин үзэсгэлэнтэй дуучин Беойнсегийн хувьд тэрээр "Givenchy"-ийн биений өнгөтэй, гялгар, цэцгэн хээтэй бариу даашинзыг өмсчээ. Түүний нүүр будалт, үс засалт зэргүүд нь энгийн хэрнээ маш ихэмсэг харагдуулж байгааг нуух юун.

5

Өмссөн даашинзыг нь алтлаг чимэглэлээр гараараа нэг бүрчлэн шигтгэж өгсөн бөгөөд дуучин бүсгүйн биеийн галбирыг илүүтэй тодотгож, маш дур булаам харагдуулж байна. Тэр сайхан харагдахдаа бусдаас хол илүү нэгэн билээ. 

6

Тэрээр энэ жилийн наадамд ганцаараа оролцсон бөгөөд түүний нөхөр Жей Зи (Jay Z) хүндэтгэх шалтгаанаар оролцоогүй юм. Энэ шалтгааныг нь Жей Зи эхнэрээ хуурсантай холбоотой хэмээн эх сурвалжууд шуугиж байна. 

7

Реалити шоуны од, үзэсгэлэнтэй бүсгүй Ким Кардашьяан яг л “мөсөн гүнж”-ийг санагдуулам мөнгөлөг бариу даашинзыг гоёмсог ээмэгтэй хослуулан ирсэн юм.

8

Түүний даашинз нь бүхэлдээ шигтгээгээр чимэглэгдсэн байх бөгөөд нарийн гар ажиллагаа, их хөдөлмөр шаардсан харагдана.

9

Алдарт реппер Канье Вест (Kanye West)-ийн тухайд эхнэртэйгээ ижил мөнгөлөг өнгийн шигтгээтэй хүрмийг өмсөж, цайвар өнгийн скини уранхай жинсэн өмдийг бор элгэн гуталтай өмсчээ. 

10

Мөн та анзаарсан бол тэрээр усан цэнхэр өнгийн нүдний линзийг зүүсэн нь хальтхан харвал харь гарагийн гэмээр маш өвөрмөц харагдуулж  байгаа биз?

11

Кардашьяаны гэр бүлийн хамгийн царайлаг, халуухан нь гэгддэг, өдгөө маш эрэлттэй байгаа модель Кендалл Женнер (Kendall Jenner) “Versace” брэндийн торон, цагаан цэнхэр өнгийн хослол бүхий задгай даашинзаар гоёжээ.

12

Түүний дэргэд 80, 90-ээд оны залуусын шүтээн болсон үзэсгэлэнт модель Синди Крауфорд (Cindy Crawford) харагдана. Түүнээс өөр хэн ч, өөрийн насандаа ийм дур булаам, үзэсгэлэнтэй харагдаж чадахгүй мэт...

13

Кардашьяны гэр бүлийн отгон охин, өдгөө 18 настай Кайли Женнер (Kylie Jenner), эгч Кимийн адил мөнгөлөг өнгийн, бариу даашинзыг өмсчээ. Түүнийг цаг үргэлж эгчийгээ дуурайдаг гэх яриа үүгээр батлагдаж байна. 

14

Тэрээр өдгөө өөрийн биенесийг эхлүүлэн амжилттай яваа юм.

15

Үзэсгэлэнт дуучин Рита Ора (Rita Ora)-ийн тухайд, тэрээр загвар зохион бүтээгч Vera Wang-ийн тогос шувууг санагдуулам мөнгөлөг саарал өнгийн задгай даашинзыг өмсчээ. 

16

Түүнийг харсан хэн ч эрхгүй эргэн эргэн харах нь лавтай.

17

Өдгөө 25 настай дуучин бүсгүй энэ үдшийг чимсэн, үзэсгэлэнтэй зочдын нэг юм.

18

19

Наадмын хамгийн алдартай, халуухан хосуудын нэг болох залуу модель Жижи Хадид (Gigi Hadid), “One Direction” хөвгүүдийн хамтлагийн экс гишүүн, дуучин Заян Малик (Zayn Malik), түүний дүү Белла Хадид (Bella Hadid), болон дуучин "The Weeknd" нар ийнхүү арга хэмжээнд ёслол төгөлдөр оролцжээ.

20

Сүүлд “The age of  Adaline” хэмээх уран зөгнөлт, драма кинонд тоглосон, үзэсгэлэнтэй жүжигчин  Блейк Лайвли (Blake Lively) “Burberry” брэндийн интоор жимсийг санагдуулам торгон, цэцгэн хээтэй даашинзыг өмсжээ.

21

Тэрээр өдгөө 28 настай бөгөөд “Deadpool”, “Green Lantern” зэрэг алдартай  киногоороо бид бүхэнд  танигдсан Райан Рейнольдс (Райан Рейнольдс)-ийн гэргий юм. Хосууд 1 хүүхэдтэй бөгөөд жүжигчин бүсгүй 2 дараагийнхаа хүүхдийг тээж байгаа аж.

22

Дуучин Кэти Пери (Katy Perry)-ийн хувьд тэрээр готик хэв маягийн алтлаг чимэглэлтэй, урт хар даашинзыг өмсөж, тус наадамд өнгө нэмэв.

23

Яг л үлгэр, домогт гардаг үзэсгэлэнтэй халуухан, цус сорогч бүсгүйг санагдуулам байгаа биз?

24

Харин “Avatar”, “Guardians of the Galaxy” зэрэг алдартай бүтээлүүдээрээ бид бүхний танил болсон жүжигчин Зое Салдана (Zoe Saldana) "Dolce & Gabana" брэндийн өнгөлөг урт хормойтой, хар өнгийн даашинзаар гоёжээ.

25

Тэрээр үнэхээр эгэл жирийн, үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийн нэг юм.

26

Инстаграммын хатан хаан, үзэсгэлэнтэй залуу дуучин, жүжигчин Селена Гомез (Selena Gomez), арьсан оруулгатай, цагаан өнгийн даашинзыг, хар лакан панк гуталтай хослуулан өмссөн байна.

27

Английн нэртэй жүжигчин Наоми Уаттс (Naomi Watts), мөн л мөнгөлөг өнгийн, бариу даашинзыг өмссөн нь түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулж байгааг нуух юун.

 

28

Энэхүү наадмын бас нэгэн өвөрмөц зочдын нэг бол дуучин Лейди Гага байлаа. Тэрээр мөнгөлөг саарал өнгийн хүрэм, хөх саатай корсет, үдээстэй өндөр гуталтай ирсэн аж. Найз залуутай болсноос хойш илт намба суун, даруу хувцаслах болсон ч үүгээрээ өөрийгөө эргэн ирснээ зарласан байж болох юм.

29

Өдгөө 57 настай хэдий ч, насандаа баймгүй гал цогтой, дуучин бүсгүй бол дуучин Мадонна юм.

30

Тэрээр готик хэв маягийн хар өнгийн арьсан, задгай, торон даашинзыг сонгон өмсчээ.

31

Загварынхан дундаа хар ирвэс гэгддэг алдарт загвар өмсөгч, модель Наоми Кэмпбелл (Naomi Campbell), жүжигчин Эмма Стоун (Emma Stone) нар "Prada" брэндийн даашинзаар гоёжээ.

32

Алдартай загвар өмсөгч, моделиуд болох Нина Добрев (Nina Dobrev), Зендаяа (Zendaya) нар алтлаг өнгийн даашинзаар гоёсон байна.

33

Тус наадмын бас нэгэн үзэсгэлэнтэй зочдын нэг бол жүжигчин Николь Кидман (Nicole Kidman), Дакота Жонсон (Dakota Johnson) нар юм.

 

34

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трампын охин Иванка Трамп (Ivanka Trump), жүжигчин Эми Шумер (Amy Schumer), газрын теннисийн шилдэг тамирчин Мария Шарапова (Maria Sharapova) нар улаан өнгийн даашинзаар ижилсэв.

35

Алдарт дуучин Бейонсегийн дүү Соланж Ноулз  (Solange Knowles) тод шар өнгийн даашинзыг, ижил өнгийн богино трикотой хослуулан өмссөн байна.

36

Жүжигчин Кэйт Холмес (Katie Holmes), урт хөх даашинзыг өмсөн, үсээ задгай тавьжээ.

37

Алдартай жүжигчин Жонни Депп (Johnny Depp)-ийн дүүмэд гэргий, алдартай модель, жүжигчин Амбер Хеард (Amber Heard) алтлаг өнгийн торгон даашинзыг өмссөн нь түүний гоо үзэсгэлэнг улам тодотгож өгөх шиг...

38

Викториа Секретийн үзэсгэлэнт сахиусан тэнгэр, модель Адриана Лима (Adriana Lima) энгийн гоёмсог даашинзаар гоёжээ.

39

Хүчирхэг хоолой, өнгө төрхөөрөө залуусыг байлдан дагуулж буй дуучин Деми Ловато (Demi Lovato), шаргал хээтэй оруулга бүхий, мөнгөлөг даашинз өмссөн байна.

 

40

Ингээд тус наадамд ирсэн бусад хүндэт зочдыг доорх зурагнуудаас хүлээн авна уу...

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

59

60

61

62

63

64

65

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()