Тогтворгүй хүйсээ солигч

2015-01-31, 02:28
24,299
42 настай Уолт Хейер (Walt Heyer) нэгэн цагт хоёр хүүхэдтэй, гэрийн эзэн байжээ. Гэнэт тэрээр аз жаргалтай, эрх чөлөөтэй эмэгтэй болохоор шийдсэн байна. Уолт хөх суулгах, бэлэг эрхтэнээ авахуулах зэрэг олон мэс засал хийлгэсэн байна. Хүйсээ солиулсны дараа тэрээр нэрээ Лаура Женсен (Laura Jensen) болгон өөрчилжээ.
Тогтворгүй хүйсээ солигч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Гэвч хүйсээ солиулсны дараах аз жаргал удаан үргэлжилсэнгүй. 8 жилийн дараа тэрээр хүйсээ үгүйсгэх өвчин биш харин сэтгэцийн эмгэгтэй байснаа ойлгож, улмаар дахин хүйсээ солиулан эрэгтэй болохоор шийджээ.

Уолт Хейерийн хүүхэд ахуйн зураг.

www.caak.mn

Уолтыг бага байхад авга нь хүчирхийлсэн явдал түүний үзэж байгаагаар, сэтгэцийн эмгэгтэй болгон улмаар түүнийг хүйсээ солиулахад хүргэсэн байна.

www.caak.mn

Уолт 1962 онд хуримынхаа үеэр...

www.caak.mn

Тэрээр эхнэр хоёр хүүхэдтэй болсон ч, хүйсээ солиулахаар шийджээ.

www.caak.mn

Тэр үед хүйсээ солиулахыг хүссэн өвчтөнийг нарийн хянаж шалгадаггүй байсан учир Уолт ч тун төвөггүй хагалгаа хийлгэн эмэгтэй болж, Лаура Женсен хэмээн нэрээ өөрчилсөн байна.

www.caak.mn

Уолт дааврын эмчилгээ, хөх суулгах болон бэлэг эрхтэнээ авахуулах зэрэг олон хагалгаа хийлгэжээ. Хагалгаа болон өөрийгөө ялсны дараа ч Уолт өөрийн хүйсээ үгүйсгэн улам их сэтгэлийн хямралд орсон байна. Уолт (Лаура) хүүхэд байхдаа авсан сэтгэцийн эмгэгээс болж хүйсээ солиулсан болохоо ойлгожээ. 8 жилийн дараа тэрээр дахин хүйсээ эрэгтэй болгон өөрчлөхөөр шийдсэн байна.

www.caak.mn

2007 онд түүнд хагалгаа хийж, Лаура Женсен дахин Уолт Хейер болон хувирчээ.

www.caak.mn

Эмэгтэй хүний биед 8 жил байсны дараа дахин Уолт Хейер болохын тулд 20,000 фунт стерлинг зарцуулж, эрүүл мэндээрээ ихэд хохирол амссан байна.

www.caak.mn

Уолт Хейер одоо 74 настай бөгөөд нэгэн сайтад хүйсээ солиулахыг хүсэж буй хүмүүст зөвөлгөө өгдөг албан бус зөвлөхөөр ажилладаг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()