ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

2016 оны хавар, намрын хувцасны шинэ загварууд

Энэ хавар, намрын улиралд бүсгүйчүүд маань их хотын гудамжаар ямар стиль бүрдүүлж алхахыг хамтдаа харцгаая. Моод эргэнэ гэгчээр бидний урьд нь таашаадаггүй байсан хувцаслалтууд шинээр түрэн орж ирсэн байх юм. Магадгүй хэт хуучны, этгээд онцгүй мэт санагдах боловч, та эдгээр загвараас санаа авч, өөрчлөн өмсөөд өөртөө итгэлтэй өөдрөг алхаарай. Энэхүү загварууд нь 2016 оны Парисын загварын шоун дээр танилцуулагдсан болно.

2016 оны хавар, намрын хувцасны шинэ загварууд Хадгалах

Эрчүүдийг галзууруулах шахдаг, бүсгүйчүүдийн хувцаслалт

Ямар хувцаслалт эрчүүдийг галзууруулах шахаж, тэднийг соронзон мэт татдаг вэ гэж үү? Хэрвээ та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл, бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Эрчүүд нэг бодлын маш гэнэн, хүүхдэрхүү хүмүүс юм. Тэдэнд зориулан хийсэн бяцхаан зүйлээс маш их урам зориг, сэтгэлийн баяр баясгаланг мэдэрч чаддаг. Иймд та хайртай залуу, нөхөртөө гэнэтийн бэлэг бариарай. Магадгүй таалагддаг залуугаа эдгээр хувцаслалтаар өөртөө татаж болох шүү дээ.

Эрчүүдийг галзууруулах шахдаг, бүсгүйчүүдийн хувцаслалт Хадгалах

Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хувцаслалт, нүүр будалтандаа ихээхэн ач холбогдлыг өгөх болсон. Учир нь нүүрээ цэмцгэр будаж, донж маягийг нь тааруулан хувцасласнаар та харц ялдам, үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж чадах билээ. Мөн наснаасаа залуу, цоглог, хүн бүрийн харцыг булааж ч болно шүү дээ. Иймээс та бүхэндээ хувцаслах хэв маягаараа хэрхэн залуу сайхан харагдах талаар үнэтэй зөвлөгөөг өгч байна. Тухлан сууж, таалан болгооно уу...

Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ?

Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг хэмээх сайхан үг байдаг. Түүний адил бид өдөр тутамдаа цэвэр цэмцгэр, аятайхан хувцаславал, хүмүүстэй харилцах харилцаанд ч мөн сайнаар нөлөөлнө шүү дээ. Энэ нь заавал өндөр үнэтэй хувцсыг өмс гэсэн үг биш юм. Ердөө л хувцаслах хэв маяг, ерөнхий донжийг нь олоод өмсчихвөл, та яг л хөрөнгөтэй айлын хүүхэд мэт эрхэмсэг харагдах болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцья.

Хэрхэн тэрбумтан шиг хувцаслах вэ? Хадгалах

Токиогийн загварлаг залуус

"Гудамжны хувцаслалт" буюу "Street style" нь Япон улсад маш өргөн хүрээгээр хамарч, залуусыг байлдан дагуулж чадсан билээ. Тэд өөрсдийн хүссэнээрээ хувцаслаж, үүнийгээ трэнд болтол нь дэлгэрүүлж, дэлхий дахины дуранд энэхүү содон төрхөөрөө бууж чаддаг юм. Ингээд та бүхэн Япон залуусын загварлаг дэгжин, сонин содон төрхтэй танилцана уу. 

Токиогийн загварлаг залуус Хадгалах

Урт даашинзыг өмсөх шинэлэг санаанууд

Сүүлийн үед охид бүсгүйчүүд урт даашинзыг төрөл бүрийн хувцастай хослуулан өмсөх нь ихэсчээ. Учир нь сэрүү татуулсан урт, нимгэн даашинз нь зуны халууныг давах, мөн тухайн бүсгүйн биеийн өө сэвийг дарах чухал ач холбогдолтой. Тиймээс бид та бүхэндээ урт даашинзыг өдөр тутамдаа хэрхэн өмсөх, ямар хувцастай хослуулах талаар хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Урт даашинзыг өмсөх шинэлэг санаанууд Хадгалах

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

Яагаад зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд, тэдний хүссэн хувцсыг өмсөх ёстой гэж? Бүсгүйчүүдийн ийм ч хувцас муухай, энэ нь ч тийм гэхийн оронд залуучууд маань өөрсдийгөө нэг сонжоод үзвэл ямар вэ? Бидний танилцуулах доорх хувцсыг ихэнх бүсгүйчүүд таалдаггүй, найз залуу, нөхрөө иймэрхүү хувцас өмсөхийг хүсдэггүй байна. Ингээд доорх хувцаснуудтай хамтдаа танилцъя.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт Хадгалах

Хуучин цамцаар юу хийж болох вэ?

Өмсөх дуртай цамц тань аргагүй элэгдэж, хаяхад дэндүү хайран санагдаж байгаа бол, бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай! Учир нь бид та бүхэндээ маш хэрэгтэй, амьдралд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Хуучин цамцаа засаж янзлаад, хормын дотор гоёмсог, үнэлж болшгүй цор ганц сонгодог бүтээлийг урлацгаая!

Хуучин цамцаар юу хийж болох вэ? Хадгалах

Моод эргэнэ гэж энэ дээ...

Моод хувьсаж, эргэнэ гэдэг үнэхээр гайхмаар юм. Бидний ээж аав, эмээ өвөөгийн үед трэнд болж байсан хувцас загварууд өнөөдөр залуусын хамгийн дуртай, загварлаг хувцаст тооцогдож байна. Та доорх мэдээллээс хэзээ ч хуучирахгүй хувцасны загварууд болон шүүгээндээ нэмэх хувцасны шинэ санааг аваарай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Моод эргэнэ гэж энэ дээ... Хадгалах

Өгзгийг том харагдуулах хувцаслалтууд

Бүсгүй хүн бүр өөрийн нас, биеийн онцлог, амьдралын хэв маягаасаа шалтгаалан харилцан адилгүй биеийн галбиртай байдаг. Харин хувцаслалтаараа дамжуулан биеийн өө сэв, сайхан чанаруудыг тодотгож болох билээ. Тиймээс ч бид энэ удаа охид бүсгүйчүүддээ зориулан өгзгийг хэрхэн хэлбэрлэг, сайхан харагдуулах зөвлөгөөг хүргэж байна.

Өгзгийг том харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Өндөр харагдуулдаг хувцаслалтууд

Эмэгтэй хүн ерөнхийдөө 160 см-ээс дээш өндөртэй бол дундаж өндөртэйд тооцогддог. Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно. Ялангуяа зуны улиралд эдгээрийг баримтлах хэрэгтэй шүү!

Өндөр харагдуулдаг хувцаслалтууд Хадгалах

Шинэ хувцсанд дагалдаж ирдэг жижиг материал ямар учиртай вэ?

Дэлгүүрээс шинэ хувцас худалдаж авахад халаасан дотор нь, эсвэл шошготой нь цуг тухайн хувцасны материалын багахан хэсгийг хавсаргаж өгсөн байдаг. Хүн бүхэн л үүнийг урагдаж, цоороход нөхөх материал гэж боддог ч яг үнэндээ тэс өөр зориулалттай байдаг ажээ. Бид үүнийг ямар ч хэрэгцээгүй хог мэтээр харж, шууд л хаячихдаг. Тэгвэл үүнээс хойш битгий хаяж байгаарай. 

Шинэ хувцсанд дагалдаж ирдэг жижиг материал ямар учиртай вэ? Хадгалах