2016 оны хавар, намрын хувцасны шинэ загварууд

Энэ хавар, намрын улиралд бүсгүйчүүд маань их хотын гудамжаар ямар стиль бүрдүүлж алхахыг хамтдаа харцгаая. Моод эргэнэ гэгчээр бидний урьд нь таашаадаггүй байсан хувцаслалтууд шинээр түрэн орж ирсэн байх юм. Магадгүй хэт хуучны, этгээд онцгүй мэт санагдах боловч, та эдгээр загвараас санаа авч, өөрчлөн өмсөөд өөртөө итгэлтэй өөдрөг алхаарай. Энэхүү загварууд нь 2016 оны Парисын загварын шоун дээр танилцуулагдсан болно.

2016 оны хавар, намрын хувцасны шинэ загварууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хаваастай куртик

Нэгэн үе охид бүсгүйчүүдийн дунд моодонд ороод, гарсан хаваастай, нугалаа, хуниас ихтэй куртик нь энэ хавар намрын чухал загваруудын нэг болоод байна. Ур богино, өргөн нарийн гээд өөрт таалагдсан загварыг сонгоорой.

Хаваастай куртик

2 Өнгө, өнгийн хилэн хувцас

Яг үнэндээ хилэн хувцас нь бидний хувцаслах хэв маягаас бараг л хасагдаад байсан гэхэд хилсдэхгүй билээ. Тэгвэл энэ намар, тэдгээр хувцаснууд хүч түрэн орж ирж байна. Энгийн этгээд загварыг хослуулсан өнгө, өнгийн хилэн хувцаснаас имижээ бүрдүүлээрэй.

Өнгө, өнгийн хилэн хувцас

3 Өргөн том цамц, дэрэвгэр урт юбка

Өргөн хэлхгэр, сул ноосон цамцан дээр, энгийн эмэгтэйлэг загварлаг юбка өмсөх моод дэлгэрчээ. Магадгүй та эдгээрээс санаа аваад туршаад үзэж болно шүү дээ.

Өргөн том цамц, дэрэвгэр урт юбка

4 Гялгар материалтай цув

Гялгар материалтай цув, өмд гээд л борооны ус нэвтрэхгүй, гял цал өнгө төрх энэ намрыг илэрхийлэх гэнэ. Хотын гудамжаар охид бүсгүйчүүд ийнхүү хувцаслаад явбал та битгий гайхаарай.

Гялгар материалтай цув

5 Тоног ихтэй хувцас

Бид урьд нь энд тэндээсээ унжиж санжганасан, тоног ихтэй хувцаснаас аль болох татгалздаг байсан шүү дээ. Харин энэ жилийн хувьд эдгээр загварууд охидын шинэ трэнд болоод байгаа юм.

Тоног ихтэй хувцас

6 Нэхий хүрэм

Саяхныг болтол моодонд орж, дэлгэрээд байсан нэхий хүрэмнүүд энэ жилийн хавар, намар дахин орж ирлээ. Хуучин хүрмээ гаргаад, хотын гудмаар итгэл төгс алхаарай бүсгүйчүүдээ...

Нэхий хүрэм

7 Цэцгэн хээтэй даашинз

Зун цагийг илтгэх өнгөлөг, гоёмсог цэцгэн хээтэй даашинзууд, загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ. Цэцгэн хээ нь хэзээд охид бүсгүйчүүдийн хувьд, сонгодог загваруудын нэг байсаар ирсэн билээ.

Цэцгэн хээтэй даашинз

8 Жинсэн хүрэм

Бидний эртний танил, эрхэм анд болсон жинсэн хүрэмнүүд энэ хавар, намар ч гэсэн зонхилох нь ээ. Өнгө, загварын хувьд харилцан адилгүй бөгөөд, урт богино, өргөн нарийн нь таны сонголтоос шалтгаалах юм.

Жинсэн хүрэм

9 Хүзүүний алчуур

Хүзүүний алчуур нь хэзээд охид бүсгүйчүүдийн дотны анд байсаар ирсэн. Гадаад үзэмж нэмэхээс гадна, сэвэлзүүр салхинаас хүзүү нүүрийг хамгаалах шидтэй билээ.

Хүзүүний алчуур

10 Мөр гарсан цамц

Энэ зуны охид бүсгүйчүүдийн таашаалд нийцээд байсан, мөр гарсан даашинз, цамц нь мөн л энэ намар таны сонголт болох нь ээ.

Мөр гарсан цамц

11 Цэрэг загвартай хүрэм

Цэрэг загварын дэгжин хүрэм нь энэ хавар намрын өнгө төрхийг тодорхойлж байна. Үнэхээр содон, гайхалтай харагдаж байгаа биз.

Цэрэг загвартай хүрэм

12 80-аад оныг санагдуулам өргөн, том мөр

Яг л 80-аад оныг санагдуулам том, өргөн мөр нь энэ жил таныг хувцасны чиг хандлагыг тодорхойлох ажээ. Магадгүй ийнхүү хувцасласан бүсгүйчүүд гудманд тааралдвал та нэг их гайхахгүй болов уу.

80-аад оныг санагдуулам өргөн, том мөр

13 Торгон хувцас

Дэндүү эмэгтэйлэг, сэтгэл татам торгомсог даашинзууд энэ намар таныг чимэх юм. Бага зэрэг сонин санагдах ч урт цув, цамцан дээр үнэхээр гайхалтай харагдах болов уу.

Торгон хувцас

14 Мөр гарсан хүрэм

Мөр гарсан цамц давамгайлаад байсан бол, энэ төрлийн цув, гадуур хүрэмнүүд дэлгэрэх ажээ. Эсвэл хувцасныхаа мөрийг ийн гаргаад явж ч болох шүү дээ.

Мөр гарсан хүрэм

15 Өндөр өсгийтөн дээр оймс өмсөх

Бид саяхан л оймсон дээр сандаал өмсдөг бүсгүйчүүд үнэхээр муухай, онцгүй харагддаг хэмээж байсан бол, энэ жилийн тухайд эдгээр загвар нь хүч түрэн орж ирж байна. Цаг цагаараа байдаггүй ээ гэж...

Өндөр өсгийтөн дээр оймс өмсөх

16 Бөмбөлөгөн мөртэй цамц

Нэгэн үе ийм төрлийн цамцнууд ихээхэн моодод ороод байсан. Харин энэ намрын тухайд эдгээр загварууд эргэн ирэх нь ээ. 

Бөмбөлөгөн мөртэй цамц

17 Үдээстэй гутал

Үдээстэй гутал нь хэзээд охид бүсгүйчүүдийн маань үнэнч сонголтуудын нэг байсаар ирсэн билээ. Энэ намар, хаврын тухайд ч хэвээрээ байгаа юм.

Үдээстэй гутал

18 Урт бээлий

Урт бээлий, богино ханцуйтай хүрэм энэ хаврын сонгодог загвараар нэрлэгдээд байна. Хэрэгжүүлээд үзээрэй бүсгүйчүүдээ.

Урт бээлий

19 Шагайны оруулгатай өмд

Шагайн оруулгатай тирко байдгийг мэдэхээс, өмдний тухайд бидний дунд тийм ч түгээмэл загваруудын нэг биш шүү дээ. Харин энэ намрын тухайд тэдгээр загварууд моодонд орох ажээ.

Шагайны оруулгатай өмд

20 Өрөөсөн ээмэг

Зурагт үзүүлсэн шиг өрөөсөн том, жижиг ээмгүүд энэ намрыг чимэх гэнэ шүү. Охид бүсгүйчүүд минь ээмгээ хаясан бол битгий сэтгэлээр унаарай.

Өрөөсөн ээмэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()