Радио идэвхит бүтээгдэхүүнүүд юунд зориулагдсан байв?

2012-03-20, 16:59
17,885

Радио идэвхит элемент агуулсан ахуйн хэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг дээхэн үед үйлдвэрлэдэг байжээ. Магадгүй радио идэвхит элемент хүний биед тодорхой хэмжээгээр ашиг тусаа өгдөг юм болов уу? Тунг нь тааруулаад хэрэглэвэл хортой юм гэж энэ хорвоод үгүй, хайраар өлгийдөн харьцвал муу хүн гэж үгүй гэдэг шиг хамгийн хортой зүйлийг хүртэл хэрэглээнд ашигладаг байсан бололтой. Ингээд ямар ямар радио идэвхит бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байсантай танилцацгаая. Гэхдээ мэдээж эдгээр бүтээгдэхүүнүүдийн зорилго нь дайснаа хордуулахад оршиж байсан биз ээ.

Радио идэвхит бүтээгдэхүүнүүд юунд зориулагдсан байв?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn  (12 фото)

www.caak.mn  (12 фото)
1. Дээрх хоёр нь 20-р зууны эхэн үед өргөн тархаад байсан эм болон радио идэвхит ус.


www.caak.mn  (12 фото)

2. Радио идэвхит шоколад



www.caak.mn  (12 фото)

3. Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэдэг байсан радио идэвхит шүдний оо.

Зөвлөлтийн цэргүүд Германы нутаг дэвсгэрээс энэхүү шүдний оо-г олжээ. Тэдний хэлснээр энэхүү бүтээгдэхүүнийг тухайн үеийн Германчууд өргөн хэрэглэдэг байсан аж. Дотор нь агуулагддаг радио идэвхит элемент бол “тори” юм. Германчуудын хэрэглэдэг байсан энэхүү оо доторхи “тори”-гийн найрлагыг нийлүүлбэл Хиросима-гийн дэлбэрэлт шиг гамшгийг 100 дахин хийхэд хүрэлцэхүйц байжээ.


www.caak.mn  (12 фото)

4. Радио идэвхит цаг. Харанхуйд гэрэлтдэг зүүнүүдийг нь ради-гаас бүтсэн будгаар буддаг байж.


www.caak.mn  (12 фото)

5. Радио идэвхит нүүрний нунтаг ингэсэг.


www.caak.mn  (12 фото)

6. Сурагчийн хэрэгслийн иж бүрдэл. АНУ, 1950-иад он.

Энэхүү иж бүрдлийн материалын найрлаганд радиацийн альфа, гамма болон бета эх үүсвэрүүд, Гейгерийн бодис болон бусад элементүүд ордог байв. Хамгийн сонирхолтой нь хэрэглээний заавар дээр нь радио идэвхит бодисын талаар ганц үг ч байгаагүй ажээ. АНУ-ын тусгай албаныхан ийм найрлагатай хэд хэдэн сургуулийн хэрэгсэл Иран-д экспортлогдсон гэж айж байгаа юм.


www.caak.mn  (12 фото)

7. Кардиостимулятор

Эхний загвар нь плутонийн батарейгаар ажилладаг байжээ. Плутон нь Дэлхий дээрхи хамгийн хортой элемент билээ.


www.caak.mn  (12 фото)

8. Хамар битүүрэх өвчнийг анагаах зориулалттай лаа. Найрлагад нь юу орсныг танд хэлэх илүүц биз.


www.caak.mn  (12 фото)

9. Ураны найрлагатай бэлгэвч. Магадгүй дээхэн үед үрийн шингэнийг шууд замд нь хөнөөх замаар жирэмслэлтээс хамгаалахыг илүүд үздэг байсан юм байлгүй.


www.caak.mn  (12 фото)
www.caak.mn  (12 фото)
10. Эр бэлгийн эсийн идэвхийг сайжруулах зориулалттай бүтээгдэхүүн. Сонин ч гэсэн, ийм зүйл үнэхээр хүний гараар бүтэж, бас худалдаалагдаж байжээ. Хүмүүс үүнийг өмднийхөө урьд халаасанд хийж явдаг байв. Нилээн идэвхитэй радио элементийг агуулдаг гэнэ шүү.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()