СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дани улсад байдаг агаар бохирдуулдаггүй хог дахин боловсруулах үйлдвэр

2017 онд Дани улсын нийслэл Копенхаген хотод хог хаягдлыг дахин боловсруулах "Копенхилл" нэртэй үйлдвэр баригджээ. Метал, шилэн гадаргуутай футурист хэв маягийн тэрхүү үйлдвэрийн барилга Данийн архитектор Бьарке Ингелсийн (Bjarke Ingels) зураг төслөөр боссон аж. "Копенхилл" нь өдгөө үйлдвэрлэлийн бүтээмж, чанараараа дэлхийд тэргүүлэхийн сацуу хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх гол цэг болсон байна. Ингээд та бүхэнд тус үйлдвэр нь юугаараа гайхалтай болохыг танилцуулъя.

Дани улсад байдаг агаар бохирдуулдаггүй хог дахин боловсруулах үйлдвэр Хадгалах
2019-02-23, 14:17

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг санаанууд

Хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг аргуудыг бид  хэрэгжүүлж эхэлснээр амьдрал улам сонирхолтой, сэтгэл ханамжтай болдог. Харин үүний нэг муу тал нь гэвэл тэдгээр зүйлс хүмүүсийг улам л залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Ямартаа ч уншигч та бүхэнд шууд л авмаар санагдах хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөхөд зориулагдсан сонирхолтой, сонин, содон зүйлсийг танилцуулъя. Нээрээ л замын түгжрэлд гацаад явж байхдаа кофе чанаад уухыг хүн бүр л хүснэ шүү дээ. 

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг санаанууд Хадгалах

Эх орондоо баатар болон хүндлэгдсэн Сомали залуутай танилц!

Жил бүр далайд 10 орчим сая тонн хуванцар хог хаягддаг гэсэн тооцоог НҮБ гаргасан билээ. Тэгвэл Сомалийн нийслэл Могадишү хотын иргэн Ахмед Абдулла (Ahmed Abdullah) нь хуванцар хаягдлын хэмжээг багасгах технологи боловсруулжээ. Үүнээс гадна тэрээр өөрийн санаагаа амжилттай бизнесийн загвар болгон хувиргаж чадсан юм.

Эх орондоо баатар болон хүндлэгдсэн Сомали залуутай танилц! Хадгалах

Таны амьдралыг өөрчлөх маш энгийн 18 лайфхак

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдан ажиллаж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай санаануудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Таны амьдралыг өөрчлөх маш энгийн 18 лайфхак Хадгалах

Эзнийгээ саятан болгосон хамгийн этгээд бизнес санаанууд

Бизнес гэдэг хүмүүс бидний хүсэл сонирхол, хэрэгцээнээс үүдэлтэй байхын зэрэгцээ заримдаа этгээд хачин зүйл ч сая саяын ашиг цуглуулж болдог. Доорх 10 гайхмаар бизнес санаанууд нь мөн л бидний сонирхолтой хэрэгцээнээс үүдэлтэй. Эдгээр 10 бизнесийн санааг гаргасан эрхэмүүд бүгд 1 сая давсан ам.долларын ашигтай ажиллаж чадсан байх юм.

Эзнийгээ саятан болгосон хамгийн этгээд бизнес санаанууд Хадгалах

Маркетинг гэж үүнийг л хэлнэ дээ!

Сурталчилгаа сонирхолтой байх тусам үйлчлүүлэгчдийн анхаарал тухайн байгууллага дээр тусдаг. Гэхдээ сурталчилгаанд итгэж дүгнэлт хийхээсээ өмнө сайн гэгч нь бодож үзээрэй. Ингээд хамгийн сонирхолтой "Billboard" буюу зурагт хуудаснуудыг хүлээн авч үзнэ үү.

Маркетинг гэж үүнийг л хэлнэ дээ! Хадгалах

Бүтээлч хүмүүсийн сэдсэн гайхалтай санаанууд (III хэсэг)

Хүний уран сэтгэмж нь зах хязгааргүй билээ. Бид зогсолтгүй янз бүрийн зүйл сэдэж, шинэ санаа төрж байдаг, гол нь бид тэдгээр гайхалтай санаануудаа бодит болгож, хэрэгжүүлж чаддаггүй. Бид бүтэлгүйтэл болон бусад хүмүүсийн юу гэж бодохоос эмээж байдаг. Тэгвэл бид танд ийм алдаа гаргахгүй байхыг зөвлөж байна. Учир нь санаа бүр  үнэ цэнэтэй, та зоригтой байж шинэ санаануудаа бодит болгох юм бол амжилтад хүрэх боломжтой шүү дээ. Танд дараах ухаалаг бүтээлүүд урам зориг өгнө гэж найдаж байна.

Бүтээлч хүмүүсийн сэдсэн гайхалтай санаанууд (III хэсэг) Хадгалах
2019-02-10, 16:36

Эмх цэгцтэй байдлын хатан хаан Япон бүсгүйн зөвлөгөө

Гэр орноо хялбар аргаар хэрхэн цэмцгэр, эмх цэгцтэй байлгах зөвлөмжүүдийг хүргэдэг Нэтфликсийн "Tidying Up with Marie Kondo" цуврал нь хэдийнээ хүн бүхний үзэх дуртай нэвтрүүлэг болоод байгаа. Эмх цэгцтэй байхын ашиг тусын талаар дөрвөн ч ном хэвлүүлсэн япон бүсгүй Мэри Кондо (Marie Kondo) тус нэвтрүүлгийн дугаар бүр дээр гэр орноо замбараатай болгож, хөл толгойг нь олох хүсэлтэй байгаа айлд зочилж, өөрийн гайхалтай зохион байгуулалтын аргуудаараа асуудлыг нь шийдэж өгдөг. Ингээд та бүхэнд Кондогийн нэвтрүүлгээс хамгийн онцлог гэсэн 7 зөвлөмжийг хүргэе.

Эмх цэгцтэй байдлын хатан хаан Япон бүсгүйн зөвлөгөө Хадгалах
2019-02-08, 20:13

Гэрээс гарч буй хог хаягдлыг бууруулахад туслах ухаалаг бүтээгдэхүүнүүд

Нэг хүн жилд 28 тонн хог хаядаг гэсэн тооцоо бий. Хүн бүр тийм хэмжээний хог хаядаг гэхээр хүн төрөлхтөн байгаль дэлхийд ямар их хэмжээгээр бохирдуулж байгааг төсөөлөхөд ч бэрх юм. Энэ үүднээс бид гэрээс гарч буй хаягдлыг бууруулах ухаалаг аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Гэрээс гарч буй хог хаягдлыг бууруулахад туслах ухаалаг бүтээгдэхүүнүүд Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд

Бүтээлч хүмүүс бусдаас өөр өнцгөөс юмыг хардаг. Тиймээс ч тэд хэний ч санаанд оромгүй ухаалаг, өвөрмөц зүйлсийг бүтээдэг болов уу. Ингээд та бүхнийхээ бүтээлч сэтгэхүйг өдөөж, шинэ санаа өгөх гайхалтай бүтээлүүдийг толилуулж байна.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах
2019-02-05, 09:47

Улс орнуудаас суралцаж болох бүтээлч санаанууд

Аялагч, жуулчдад сэтгэгдэл төрүүлэх зорилготойгоор хийгдсэн зүйлс улс бүрт бий. Тэдгээрийн зарим нь үнэхээр шинэлэг, сэтгэл хөдөлгөм, бусад газарт ч гэсэн заавал байх ёстой мэт санагдуулдаг. Энэ үүднээс дэлхийн улс орнуудын нэвтрүүлсэн гайхалтай бүтээлч санаануудыг танилцуулж байна.

Улс орнуудаас суралцаж болох бүтээлч санаанууд Хадгалах
2019-02-03, 15:43

Хялбар аргаар цагаан сарын их цэвэрлэгээгээ хийцгээе!

Цагаан сарын өмнөх өдрүүдэд айл өрх гээд бүгд гэр орноо цэвэрлэн шинэ жил гарахаас өмнө бүхий л тоос шорооноосоо салдаг уламжлалтай. Харин цэвэрлэгээ хийхэд  хүндрэлтэй зүйлс их байдаг. Үүнд хивс буйдан, шал, жорлон, гал тогооны цэвэрлэгээ гээд хийхэд хэцүү зүйл их байдаг. Тэгвэл бид тэдгээрийг цэвэрлэх хялбар аргуудаас хүргэж байна. 

Хялбар аргаар цагаан сарын их цэвэрлэгээгээ хийцгээе! Хадгалах