Хойд Солонгосын төрд зүтгэдэг цорын ганц барууны иргэнтэй танилц!

Алехандро Као де Бенос (Alejandro Cao de Benos) бол БНАСАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч, гадаад улс орнуудтай соёлын хүрээнд хамтран ажиллах үүрэг бүхий Солонгосын Хамтын Нөхөрлөлийн Холбоо (KFA)-ны үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч бөгөөд Хойд Солонгос дахь тусгай эрх бүхий албан хаагч болсон анхны, цор ганц барууны иргэн билээ. Ийнхүү та бүхэнд түүний тухай мэдээлэл болоод сонирхолтой ярилцлагыг хүргэе.

Хойд Солонгосын төрд зүтгэдэг цорын ганц барууны иргэнтэй танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр анх 16 настайдаа БНАСАУ-ын төлөөлөгчөөр Мадрид хотод суурьшиж, Испани улсын хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр Солонгосын Хамтын Нөхөрлөлийн Холбоог байгуулсан ба тус байгууллага нь  олон улсын хэмжээний айлчлал, чуулга уулзалт хийх, оролцох, зохион байгуулах, соёлын солилцоо явуулах хүртлээ өргөжжээ. Багаасаа тус улсын тухай сонирхож, судалж ирсэн ба 2002 онд албан ёсоор БНАСАУ-ын Гадаад Хэргийн Яамны онцгой төлөөлөгч болсон байна. 

Тус улсын түүхэн дэх төрийн хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдсон анхны, цор ганц гадны иргэн болсон ноён Алехандрод энэ албанд хүрэх тийм ч амар байгаагүй. Амьдралын гол зорилго нь Хойд Солонгост ажиллаж, амьдрах байсан тул тэдний итгэлийг хүлээхийн тулд 10 жилийг зарцуулжээ. Түүний Солонгос нэрийг Чу Сон Ил гэдэг ба энэ нь "Солонгос бол цор ганц" гэсэн утгатай. Тэрээр "Би үргэлж Солонгосын хувьсгалч, генерал Ким Чен Ирд итгэдэг байсан. Түүнийг нас барахаас нь өмнө олон ч удаа уулзаж, бэлэг хүртэл авч байлаа" гэжээ.

Тэрээр 2000 онд БНАСАУ-ын хамгийн анхны веб сайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ нь зөвхөн Хойд Солонгос улсыг сурталчлаад зогсохгүй, өөр улс орнуудад мэдээлэл түгээх, албан мэдээ хүргэх, тус улсын үзэл бодол, байр суурийг илэрхийлэх, ярилцлага өгөх гэх мэт олон улсын элчин сайдын үүргийг гүйцэтгэж байгаатай адил юм. Гэхдээ тэрээр өдгөө тус улсад амьдардаггүй бөгөөд хойд Солонгост интернет байхгүй учир вэбсайт ажиллуулж, YouTube, Facebook, Twitter-т нэвтрэх боломжгүй болж, ажил нь хязгаарлагдмал болно гэж үзжээ. "Би шийдвэр гаргагч биш. Миний ажил бол засгийн газрын вэбсайт эсвэл KFA-аас бусад миний мэдлийн бус хүсэлтийг Хойд Солонгосын холбогдох яам эсвэл хэлтэст хүргэх явдал юм" гэж тайлбарласан байна. Тэрээр удирдагч Ким Жон Ун-ыг өвөө (Ким Ир Сен) шигээ нөхөрсөг, хүмүүстэй ярилцаж, гадны орны төлөөлөгчдийг хүлээн авах дуртай ч аав шигээ (Ким Чен Ир) цэрэг стратегийн хувьд чанга, хатуу, түүний жинхэнэ залгамж халаа юм хэмээн тодорхойлжээ. 

Ингээд та бүхэнд Алехандро Као де Беносын VICE агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

"Барууныхан Хойд Солонгосыг хүчээр "Жүчэ" буюу бие даасан, тусгаар, коммунист  үзэл сурталд орсон гэж үздэг. Энэ бол маш буруу. Энэ үзэл санаа нь тэдний эртний соёл, иргэншлээс улбаатай. Тиймээс л энэ улс төрийн систем АНУ-ын бүслэлт, хүчтэй дарамтын дор ч үргэлжлэн оршин тогтносоор байна. 1995-2000 оны хооронд эдийн засгийн уналтад орсон ч тэгш байдалд суурилсан нийгэм, улс төрийн системээ өөрчлөөгүй. Барууны улсууд энэ орны эдийн засаг хямарна, сүйрнэ гэж ярисаар байдаг. Гэхдээ хэзээ ч тийм зүйл болохгүй"

Хойд солонгосчууд өөрсдийгөө арьс өнгөний хувьд хамгийн дээд үндэстэн гэж итгэдэг үү?

Мэдээж үгүй. Энэ бол Хойд Солонгосыг буруугаар ойлгуулах гэсэн АНУ-ын суртал, ухуулга. "Juche" гэдэг нь өөрөөр социализм гэсэн утгатай Ким Ир Сений боловсруулсан солонгос хувилбар. Хэдэн жилийн турш ямар ч хариу нэхэлгүйгээр Африкийн улсуудад  дэмжлэг, туслалцаа, холбоотон нь болж байсан Хойд Солонгос юу гэж арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргах билээ.. Бусад улс орныг арьс өнгөөр ялгаварлаж, эзлэн түрэмгийлдэг Япон, эсвэл өөрсдийн соёл иргэншлээ бусад орнуудад нэвтрүүлж, арьс өнгөөр гадуурхдаг АНУ-г нэрлэж болох юм.

БНАСАУ цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлсээр байвал Өмнөдтэй дахин иргэний дайн дэгдэх үү?

Нэгдүгээрт, хоёр Солонгосын дайн иргэний дайн байгаагүй. 1953 онд Өмнөд Солонгос энхийн гэрээнд гарын үсэг зураагүй мөртлөө АНУ-ын хүүхэлдэйн арми мэт байсан. Умард, Өмнөдийн дайн зөвхөн БНАСАУ, АНУ-ын хоорондын дайн байсан гэдгийг хүмүүс мэддэггүй. Үнэн хэрэгтээ Өмнөд Солонгос юу ч хийгээгүй. АНУ-ын заавраар энхийн гэрээнд ч гарын үсэг зураагүй. Солонгосчууд нэгнээ орхисон нь АНУ-аас л шалтгаалсан. Тэд гэртээ буцаад ирсэн бол өнөөдөр бүх зүйл өөр байх байлаа.

Хоёр Солонгос буцаж нэгдэх тухайд?

Энэ асуудал 100 хувь Өмнөдийн шийдвэрээс шалтгаална. Хэрэв одоогийн ерөнхийлөгч нь буцаад өмнөх жинхэнэ Солонгос тогтолцоонд орвол 10-15 жилийн хооронд л дахин нэгдэж чадна. Харин АНУ-ын ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, энэ системээр явбал зөрчилдөөн гараад л байна. 2 өөр системээр нэг бүтэн улс болчихгүй шүү дээ. Умардад коммунизмыг, Өмнөдөд капитализмыг баримталж байхад. 

2 улсын эдийн засгийн асар их ялгаа нь хурцадмал байдал, дүрвэгсдийн гол шалтгаан мөн үү?

Мэдээж Өмнөд Солонгост ч ядуус цөөнгүй, иргэд нь бага цалингаар мөлжигдөж байдаг. Би хүмүүсийг интернетээс, ядаж л википедиагаас ардчиллын тодорхойлолтыг хайгаад нэг уншаад үзээсэй гэж уриалмаар байна. Өмнөд Солонгосыг ардчилсан улс гээд байдаг. Үндэсний аюулгүй байдлын баримт бичгийг нь л хар. Энэ нь үнэндээ дайны үед АНУ-аас гаргасан Коммунизмын эсрэг хууль. Та Өмнөд Солонгост умардын талаар, эсвэл коммунизмын талаар уншиж болохгүй. Уншсан тохиолдолд 3 жил хоригдохоос ял эхэлнэ. Өмнөдөд Умард руу нүүж, коммунизмыг дэмжих олон мянган бага цалинтай ажилчид, үйлдвэрчний эвлэлийн тэмцэгчид байдаг 

Хойд Солонгос ямар улсуудтай нөхөрсөг харилцаатай байна вэ?

Мэдээж хамгийн түрүүнд адил коммунист учир Хятад улс. Цаашлаад Орос, Камбож, Лаос, Вьетнам. Өнөө үед Европ, АНУ-д ч олон дэмжигчид бий. Хөрөнгө оруулалтын хувьд Хятад болон Зүүн Европын зарим социалист орнууд хөрөнгө оруулалт хийж байна. АНУ-тай ч мөн гуравдагч талын гэрээ байгуулж, Их Британийн хувийн хөрөнгө оруулагчидтай ч гэрээ хэлцэл байгуулж байна. Тэд  экспорт, уул уурхай, хүнд машин механизм, усан онгоцны үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах нь элбэг. Умардын инженерүүд Японыг ч гүйцэхээр болсон ч АНУ одоог хүртэл тус улсын эдийн засгийн хөгжих боломжийг хязгаарласаар байна.

Хойд Солонгос хүний эрх зөрчөөд байгаа учраас АНУ-ын хоригоо цуцлахгүй байгаа юм биш үү?

Үгүй, тийм биш. Хүний эрх гэдэг биднийхээр орон сууц, хоол хүнс, ус, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролыг үнэгүй олгох явдал. АНУ, Их Британи улсууд үүнийг анхлан хэрэгжүүлсэн гэж бодохгүй байна. Би Англид олон удаа очиж байсан. Тэнд өлсгөлөн, ядуурал, нийгмийн томоохон асуудлууд их. Өөрсдийн нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй байж тэд бусдыг шүүх эрхтэй хэрэг үү? 200 метр тутамд McDonald's нээх бол ардчилал биш.

Тэгвэл Хойд Солонгост нүүрлээд байгаа энэ их өлсгөлөн, ядуурлыг юу гэж тайлбарлах вэ?

Та үүнийг 1995-2000 онд тохиосон зүйлтэй андуурч байна. Одоо БНАСАУ-д нэг ч өлсгөлөнд нэрвэгдсэн хүн байхгүй. Улсаас бүх хүнд шаардлагатай хангамжийг өгсөн. Одоо тэнд биеэ үнэлэлт, донтогчид, гуйлгачин гэж байхгүй. Их Британи, Испанид ч гудамжинд гуйлгачид явж байгааг харж болно. 

Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд хүмүүс Хойд Солонгосын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетээр сонсох биш өөрсдөө очиж үзэх хэрэгтэй. Солонгосын Хамтын Нөхөрлөлийн Холбоогоор дамжин зочлоорой. Учир нь та үүгээр дамжин Гадаад Хэргийн Яаманд уригдан, тус улсын найз, нөхөр болох боломжтой. Та тус улсын сургууль, үйлдвэрүүдээр зочилж, ард иргэдийн өдөр тутмын амьдрал, бодит байдалтай танилцаж болно. Парламент, Батлан ​​хамгаалах яам зэрэг онцгой эрх бүхий байгууллагаар дамжин нэвтрэх боломжтой шүү дээ гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()