Дэлхийн хамгийн сонирхолтой 10 спорт

Улс орон бүр өөрийн гэсэн онцлог, соёлтой байдаг. Тиймээс тухайн оронд болж буй аливаа нэгэн үйл явдал, уралдаан тэмцээн нь тэр орны талаар илэрхийлж байдаг билээ. Одоо танд танилцуулж буй эдгээр спортууд үнэхээр хачирхалтай бас сонирхолтой юм. Ингээд дэлхийн улс орнуудад буй хамгийн сонирхолтой 10 төрлийн спортын тухай мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн сонирхолтой 10 спорт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бузкаш

Төв Азийн орнуудад энэхүү спортыг “ямааны тоглоом” гэдгээр сайн мэднэ. Ихэнхидээ энэ спортын тоглоомоор Тажикстан, Пакистан, Афганистан, Узбекстан болон Энэтхэг улсад их тоглодог. Үүнийг ихэвчлэн полотой адилтгаж үздэг. Энэхүү тоглоомйн дүрэм нь 2 баг морин дээр мордоод бөмбөгний оронд ямааны толгойгүй гулуузыг эсрэг багийн хаалганд оруулах ёстой юм. Хэрвээ ямаа байхгүй бол үхрийн гулуузыг ашигладаг байна. Энэхүү тоглоом нь дэлхийн хамгийн хэцүү мөн хэрцгий спортын төрөлд багтдаг байна. Оролцогчдод хүнд гутал, ташуур хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна.

Бузкаш

2 Сепак такро

Хамгийн сонирхолтой, хачирхалтай спортын төрөл болох сепак такро-г “хөлний волейболл” гэдгээр Азууд мэднэ. Энэ тоглоомоор ихэвчлэн Индонези, Тайланд, Вьетнам, Малайз, Энэтхэг болон Филлипинд тоглодог. Энэхүү тоглоомыг тоглоход зориулалтын дал модоор хийсэн бөмбөгийг ашигладаг юм. Тоглоомын дүрэм гэвэл 2-3 хүнтэй хоёр баг тоглодог юм байна. Энгийн гар бөмбөгтэй адилаар эсрэг багийн талбай руу бөмбөгөө цохих ёстой. Гар бөмбөгөөс ялгаатай тал нь гарнаас бусад биений бүх хэсгээр хүрж болдогт  оршино. Бөмбөгийг цохихын тулд ихэвчлэн үсрэх, заримдаа бүр акробат хийх ч тохиолдол гардаг байна. Тиймээс маш урт хугацааны бэлтгэл, авъяас их шаардагдах болно.

Сепак такро

3 Бяслаг өнхрүүлэх

Бяслаг өнхрүүлэх энэхүү спорт нь Англи улсад 200 жилийн турш уламжлал болон зохиогдож байгаа юм байна. Өнөө үед бас нэгэн хачирхалтай спортын төрлийн нэг юм. Тоглоомын дүрэм бол их энгийн. Тамирчид өнхөрч буй бяслагийн араас уруу руу гүйх ёстой юм. Барианд түрүүлж ирсэн хүн шагналдаа тэрхүү бяслагаа авах  юм байна. Тэмцээн ихэвчлэн Куперийн дов дээр болдог бөгөөд энэ нь энгийн дов биш бололтой. Учир нь энэ дов маш олон жижиг довтой, эвгүй учраас хэрвээ энэ замаар гүйж эхлэх л юм бол буцах арга үгүй байдаг аж. Жил бүр тамирчид их бэртэл авдаг байна. Гэсэн хэдий ч уйдаж буй англичууд жил бүр энэ тэмцээнд орохоосоо татгалздаггүй юм. Бид энэ тэмцээний талаар тусгай нийтлэл бэлтгэж та бүхэндээ хүргэж байсан билээ.

Бяслаг өнхрүүлэх

4 Морины эсрэг хүн

Энэхүү тэмцээн жил бүрийн 6 сард Лануртид хэмээх газар зохиогддог юм байна. Тамирчин 35 км газрыг бусдаас түрүүлж туулах ёстой юм. Бусдаас түрүүлж гэдэг нь морьтой хүмүүсээс түрүүлж очих юм. Тамирчид бүх замын турш морьтой л уралдах болно. Морь нь дэлхийн хамгийн хурдан амьтдын нэг гэдгийг та мэдэх биз. Энэхүү үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хурдан, бас тэвчээртэй байх шаардлагатай юм. 2004 онд Хав Лобб хэмээх нэгэн залуу 2 цаг 5 минутын дотор энэхүү замыг туулж түрүүлсэн гэнэ. Тэрээр энэхүү амжилтыг гаргасан анхны хүн бөгөөд түүний амжилтын түлхүүр нууц байгаа юм.

Морины эсрэг хүн

5 Унадаг дугуйтай усан доорхи сэлэлт

Унадаг дугуйтай усан доорхи сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн жил бүрийн 7-р сарын 10-нд болдог юм байна. Тоглоомын дүрэм нь бас л энгийн. Оролцогчид зориулалтын хувцас өмсөж, зориулалтын дугуй унаж усан доогуур явдаг. Усны гүн нь 2 метр, урт нь 50 метр байдаг байна. Мэдээж хамгийн түрүүнд барианд ирсэн хүн ялагч болно. Түрүүлж барианд ирэхэд тийм ч хялбар биш юм. Учир нь усанд олон төрлийн амьтан, далайн замаг байдаг юм байна. Хамгийн гол эрсдэл нь бохир ус залгих аюултай.

Унадаг дугуйтай усан доорхи сэлэлт

6 Эхнэрүүдээ зөөх

Хэрвээ та унадаг дугуйгаар усан дор сэлэх спортыг хачирхалтай гэж байгаа бол эхнэрээ зөөх энэхүү спортыг юу гэж хэлэх вэ? Энэхүү спорт нь жил бүрийн 10-р сард Финлянд болон АНУ-д зохиогддог байна. Та итгэх юмуу үгүй юу гэдгийг бид мэдэхгүй ч энэхүү спортын төрөл нь анх Хулгайчид юу ч мэдэхгүй эрчүүдээс эхнэрийг нь хулгайлж байснаас болж үүссэн гэж үздэг юм байна. Одоо бол нөхрүүд эхнэрээ үүрээд уралдах ёстой юм. Эхнэрээ зөөхдөө гурван янзаар зөөж болно. Үүнд: Мөрөөрөө давуулж үүрэх, нуруунаас зүүгдэх, эсвэл гар дээрээ тэврэн гүйх гэсэн гурван арга замтай. Оролцогчид зүгээр шулуун замаар гүйхгүй бөгөөд тэд замдаа олон бартаа саадыг давж туулах ёстой гэнэ.

Эхнэрүүдээ зөөх

7 Шахбокс

Шахбокс нь шинээр гарсан спортын төрөл юм. Энэхүү спорт нь бокс болон шатар хоёрыг багтаасан спорт юм. Тиймээс оролцогчид шатар сайн тоглож чаддаг байх ёстойгоос гадна мөн бокс тоглодог байх хэрэгтэй. Гол дүрэм нь оролцогчид эхлээд 4 минутаар шатар тоглох ёстой. Ингэж тоглож байх үедээ тэд үзэгчдийн чимээг сонсохгүй нь тулд чихэвч зүүсэн байдаг. Үүний дараа ринг нь дээр гарч өөрийгөө хамгаалж 3 минут тулалдах болно. Раундуудад энэ дараалал ээлж ээлжээрээ үргэлжлэх бөгөөд оролцогч нь шатараар хожих, эсвэл өрсөлдөгчөө нокаутанд оруулснаар ялах болно. Хэрвээ дийлж чадахгүй бол шүүгчид авсан оноогоор нь дүгнэж ялагчийг тодруулах юм байна.

Шахбокс

8 Боссаболл

Боссаболл нь ерөнхийдөө гар бөмбөгтэй ойролцоо. Үүнд хоёр баг өрсөлдөх бөгөөд сеткээр тусгаарласан талбайд тоглоно. Гар бөмбөгөөс ялгаатай тал нь тэд хийлсэн гудсан дээр гүйж тоглох ёстой. Энэхүү хийлсэн гудас нь оролцогчдод өндөр үсэрч бөмбөг авах боломжийг олгодог. Сепак такротой адил энэ нь мөн их хөгжилтэй, авъяас шаардсан тоглоом юм.

Боссаболл

9 Сохор хөл бөмбөг

Энэхүү хөл бөмбөгийг ихэвчлэн хараагүй, эсвэл харааны ямар нэг гажигтай хүмүүс тоглодог байна. Тоглоомыг шударга байлгахын тулд бага ч гэсэн хардаг хүмүүсийн нүдийг нь боодог байна. Энэхүү спортонд жирийн бөмбөгнөөс илүү хүнд даацтай, хөөрдөггүй бөмбөг ашигладаг юм. Мөн энэ бөмбөг чимээ гаргадаг учраас тоглогчид бөмбөг хаана байгааг тодорхойлоход хялбар байх болно. Тэмцээний явцад тамирчид чанга орилж багийн тамирчдын нэрийг дуудаж болно. Энэ нөхцөлд тамирчид талбайг бүрэн эзэмшсэн мөн өөрсдийн багийн хүний дуу хоолойг сайн сонсож мэдэрдэг чадварыг эзэмшсэн байх ёстой.

Сохор хөл бөмбөг

10 Зурмыг өмдөндөө тогтоох

Энэхүү өвөрмөц спорт Англид үүсчээ. Тоглоомын явцад эрэгтэй хүмүүс өмдөндөө зурам хийж товчлоод аль болох удаан хугацааны турш өмдөндөө тогтоох ёстой. Тамирчид дотуур өмд өмсөх ёсгүй юм. Тэгэхээр тэдэнд төрөх мэдрэмж ямар байхыг таашгүй.

Зурмыг өмдөндөө тогтоох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()